Драма дүүрэн Лондонгийн дербид зочид зорьсондоо хүрэв

Драма дүүрэн Лондонгийн дербид зочид зорьсондоо хүрэв

Драма дүүрэн Лондонгийн дербид зочид зорьсондоо хүрэв

Английн Премьер лигийн 2023-2024 оны улирлыг чимсэн гайхалтай нэгэн тоглолт өнөөдөр/2023.11.07/ боллоо. Арван тойргийн дараах байдлаар лигийг нэг ч хожигдолгүй тэргүүлж явсан Тоттенхем Хотспур баг энэ удаад өөрсдийн талбайдаа бүтэл муутай яваа Челсиг хүлээн авав. Лондон хотын хоёр багийн тоглолт үзэх, ярих зүйлс ихтэй болж өнгөрлөө. Талбайн ахлах шүүгчээр дэлхийн шилдгүүдийн нэг Майкл Оливьер ажиллаж, тоглолтыг дэнсэлжээ.

Тоглолт эхлээд удаагүй байхад Тоттенхемын швед жигүүр Деян Кулушевски гоолдож, талбайдаа тэд илүү гарав. Үүнээс найман минутын дараа Тоттенхэмээс Сон Хын-Мин дахин гоол оруулсан ч отон байсан учир түүний гоолыг тооцсонгүй. Дөнгөж эхний үеийн эхлэлд хоёр ч удаа гоол алдсан Челси хөрсөн дээрээ бууж, довтлох хэрэгтэй болсон. Тэд ч зорьсондоо хүрч, 21 дэх минутад Стерлинг гоол оруулав. Харамсалтай нь, давтан бичлэг үзэхэд Стерлинг бөмбөгт гар хүрсэн байлаа. Ийнхүү Челсигийн гоолыг тооцсонгүй.

Тоттенхэм ч бөмбөгийг илүү эзэмшиж, аюултай довтолгоо зохион байгуулж, сэмхийгээр нь Челси урагшилж байлаа. Энэ нь ч үр дүнгээ өгч 28 дахь минутад Челсигээс Кайсэдо гоолдсон. Энэ бол тоглолтын эргэлтийн цэг. Бичлэг үзэх явцад цэнхрүүдийн довтлогч Николас Жексон отон тоглолтод орж, Тоттенхэмын хаалгачийн харах орчинг хязгаарласан тул Кайсэдогийн гоолыг тооцсонгүй. Гэвч үүнээс өмнө хамгаалагч Кристиано Ромеро Энцогийн хөл рүү жийж орсон тул шүүгч Челсид торгуулийн цохилт заан Ромерод шууд улаан хуудас өгчээ.

Торгуулийн цохилтыг ч Палмер нарийн гүйцэтгэн тооны харьцааг тэнцүүлэв. Ийнхүү арван хүнтэй үлдсэн Тоттенхэм Хотспур үр дүнгээ хамгаалах хэрэгтэй болсон. Гэтэл ван ден Вен болон Мэддисон гэх хамгаалалт, довтолгооны гол хүмүүс нь гэмтэж, төлөвлөөгүй сэлгээ хийх хэрэг гарлаа.

Хоёрдугаар үед хүн дутуу Тоттенхэм отонгийн шахалтыг тун сайн гүйцэтгэж, Челсигийн олон аюултай довтолгоог үгүй хийсэн. Олон хавар нэгэндээ гэж Стерлинг сугарч гарсан ч Удогье түүн дээр алдаа хийж, хоёр дахь шар хуудсаа хүртсэнээр мөн л талбайг чөлөөлөх хэрэгтэй болов. Талбайн эздийн байдал улам дордож, есүүлээ үлдлээ. Энэ тоглолтод итали хаалгач Гульельмо Викариог онцлох нь зүйтэй. Өдгөө 27 настай тэрбээр хамгаалагчдынхаа арыг тун сайн дааж, цэнхрүүдийн алсын дамжуулалтуудыг олон ч удаа тасалсан. Яг л 2014 оны Германы шигшээн хаалгач Мануэль Нойерыг санагдуулж байв.

Хоёр хүн дутуу Тоттенхэмын хамгаалалт 75 дахь минут хүртэл тэсч, эцэст нь нурав. Челсигийн өнөөх олон уралдуулсан алсын дамжуулалтууд үр дүнд хүрч, Николас Жексон дараалан гурван гоол оруулж, асуудлыг шийджээ. Гэхдээ Тоттенхэм хүч дутуу ч гоол оруулах боломжуудыг үүсгэсэн. Англи хамгаалагч Эрик Дайер гоолдсон ч отонд байсан тул гоолыг нь тооцсонгүй. Дараа нь Сон Хын-Мин Челсигийн хамгаалалтыг нэвтэлж чадсан ч гүйцэтгэл сайн байсангүй.

Челси-Тоттенхэмын тоглолтод нийт арван гоол орсон ч тавыг нь тооцсонгүй. Үр дүнд нь Челси 4-1 гэсэн харьцаатай хожиж, урам муутайхан байсан хөгжөөн дэмжигчдээ баярлуулжээ.

Энэ удаагийн Лондонгийн дербид хоёр улаан хуудас, зургаан шар хуудас, арван отон тоглолт гарчээ.

Тоглолтын дараа Челсигийн дасгалжуулагч Маурицио Почеттино "Би баяртай байна. Учир нь энэ гурван оноо бидэнд их утга учиртай. Бидэнд ялалт хэрэгтэй тийм л нөхцөл байдалд байна. Эргэн ирж, баяртай гэж хэлж амжаагүй хүмүүстэйгээ уулзах таатай байна. Хамгийн чухал нь бид яллаа. Тоттенхэм үзүүлдэг тоглолтоо л үзүүллээ. Онцгой зүйл байсангүй" гэжээ.

Маурицио Почеттино өмнө нь Тоттенхэм Хотспурыг удирдаж байсан билээ.

Харин Тоттенхэм Хотспурыг дасгалжуулагч Анге Постекоглу "Юу болсон талаар ярихад хэцүү байна. Ийм тоглолтыг дүгнэхэд хэцүү. Учир нь бид удирдлагаа бүрэн алдчихлаа. Үр дүнд сэтгэл дундуур байна. Гэхдээ тамирчдаараа бахархаж байна. Тэд бүхнээ зориуллаа. Энэ л онцлох зүйл байна. Бид тоог тэнцүүлэх цөөнгүй боломжийг үүсгэлээ. Бид тоглолтыг сайн эхлүүлж, гайхалтай гоол оруулсан. Дахиад оруулсан ч хэдхэн инч дутлаа. Мэдээж улаан хуудас тоглолтод шууд нөлөөлсөн. Олон зүйл болж өнгөрлөө" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-07 213.87.144.80

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

XTbaasony, yznyrcmi 2023-11-07 216.38.195.74

bainga uduj; negeer JPBNwr

Avatar

N@; vzf ##; 2023-11-07 216.38.195.74

; xaichin;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж