БНХАУ-ын буцалтгүй тусламжаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд “Ногоон нуур 1008” айлын орон сууц баригдаж байгаа юм. Нийт найман блок барилга баригдах бөгөөд одоогоор үндсэн бүтээцийн ажил нь дуусч, 21 давхартаа хүрчээ.
Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгийн мэдээлснээр уг 1008 айлын орон сууцны эхний хэсэг ирэх оны есдүгээр сард ашиглалтад орох бол 2025 онд бүрэн ашиглалтад орно.
Төслийн ажил анх 2019 онд эхэлж байсан бөгөөд 960 хүүхдийн багтаамжтай сургууль, 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг мөн баригдах юм.
БНХАУ-ын Засгийн газраас энэхүү 1008 айлын орон сууц төслийг Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, газар чөлөөлөлтөд зориулах шаардлага тавьсан юм байна. Тиймээс Барилга хот байгуулалтын яам болон нийслэлээс уг орон сууцны хотхоныг гэр хорооллын дахин төлөвлөлтийн газар чөлөөлөлтөд зориулах санал хүргүүлжээ.
УИХ-аар одоо Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй. Уг төсөлд гэр хорооллыг барилгажуулахад шаардагдах эрх зүйн орчныг тодорхой болгохоор тусгасан.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар зургаан дэд төвийг түшиглэн гэр хорооллыг барилгажуулна. Эхний удаад Баянхошуу дэд төв, Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг барилгажуулна. Иргэдэд газраа байраар солих, газраа мөнгөөр солих, байраа ашиглалтад ортол түрээсийн байранд байх зэрэг сонголт олгоно гэдгээ мэдэгдээд буй.
Иймээс дээрх 1008 айлын орон сууцыг түрээсийн байраар түлхүү ашиглах юм.
Г.ХОРОЛ
Иргэн 2023-11-06 202.9.40.180
зав
Нэргүй 2023-11-06 66.181.191.201
Шинээр хотхон барьж ашиглалтад оруулахдаа автобусны дулаан буудал барьж ашиглалтад оруулж баймаар байна.
Нэргүй 2023-11-06 202.9.40.83
ШИНЭ ОРОН СУУЦНУУДАА ГЭР ХОРООЛЛЫНХОНДОО ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭХЛЭЭД ХИЙХ ХЭРЭГТЭЙ. ХӨДӨӨНӨӨС ИРЖ ОРОН СУУЦ ИХ ХУДАЛДАЖ АВЧ БАЙНА. ГЭР ХОРООЛЛОО БАГАСГАХАД АНХААРЧ АЖИЛЛААРАЙ
Нэргүй 2023-11-06 202.55.191.194
түрээс болгож мөнгө угаах нь дэээ хахахахаха
Нэргүй 2023-11-06 213.87.154.237
Харуулах боломжгүй.
Нэргүй 2023-11-06 213.87.154.237
Харуулах боломжгүй.
зочин 2023-11-06 66.181.178.157
Ёстой зөв. Газраа барьцаалсан айлууд энд тэнд орох байхаа олж ядаад, айл хэсэх , бага үнээр газараа алдах , эсвэл хулхидуулаад явж байснаас дамжин өнгөрөх төрийн барилга байх ёстой шүү. Нүдээ олсон зөв бодлого.
Зочин 2023-11-06 202.9.46.203
Манайхан сайхан л барьж байгаа. Гэхдээ л ногоон нуурт баригдаж байгаа барилгыг хажууд нь очоод хархад дэндүү сайхан байна лээ дээ.
Нэргүй 2023-11-06 119.40.103.6
yu geh geed bgaan oilgomjgui
Нэргүй 2023-11-06 202.9.40.37
Бүтээн байгуулалт хийгээд төр засгийн ажил сайн яваад ирэхээр АН-ынхан шүүмжлээд улс төржүүлээд байх юми. Одоо энэ бүтээн байгуулалтыг юу гэж шүүмжлэх болдоо. Дарханы засмал замыг хятадуудаар бариулах гэж байна гээд анх шүүмжлээд байсан. Гэтэл нөгөө зам нь 7-9 жил болж байж сая ашиглалтанд орох шив. Ард түмний амьдрал муу, хөгжил саарч байвал кзарим улс төрийн намд тэр нь ашигтай болдог бололтой. Түүн дээр нь дөрөөлж эрх баригч намыг муулаад ирэх сонгуульд өөрсдөө гарна гэж тооцдог бололтой
Зочин 2023-11-06 66.181.160.92
Сайн чанартай барилга байхаа. Цементийн цутгалт энэ тэр өнгө ер нь ондоо сайн байх шиг бнлээ.