1008 айлын орон сууц ирэх есдүгээр сард ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2023.11.06-нд нийтлэгдсэн

1008 айлын орон сууц ирэх есдүгээр сард ашиглалтад орно

1008 айлын орон сууц ирэх есдүгээр сард ашиглалтад орно

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд “Ногоон нуур 1008” айлын орон сууц баригдаж байгаа юм. Нийт найман блок барилга баригдах бөгөөд одоогоор үндсэн бүтээцийн ажил нь дуусч, 21 давхартаа хүрчээ.

Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгийн мэдээлснээр уг 1008 айлын орон сууцны эхний хэсэг ирэх оны есдүгээр сард ашиглалтад орох бол 2025 онд бүрэн ашиглалтад орно.

Төслийн ажил анх 2019 онд эхэлж байсан бөгөөд 960 хүүхдийн багтаамжтай сургууль, 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг мөн баригдах юм.

БНХАУ-ын Засгийн газраас энэхүү 1008 айлын орон сууц төслийг Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, газар чөлөөлөлтөд зориулах шаардлага тавьсан юм байна. Тиймээс Барилга хот байгуулалтын яам болон нийслэлээс уг орон сууцны хотхоныг гэр хорооллын дахин төлөвлөлтийн газар чөлөөлөлтөд зориулах санал хүргүүлжээ.

УИХ-аар одоо Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй. Уг төсөлд гэр хорооллыг барилгажуулахад шаардагдах эрх зүйн орчныг тодорхой болгохоор тусгасан.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар зургаан дэд төвийг түшиглэн гэр хорооллыг барилгажуулна. Эхний удаад Баянхошуу дэд төв, Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг барилгажуулна. Иргэдэд газраа байраар солих, газраа мөнгөөр солих,  байраа ашиглалтад ортол түрээсийн байранд байх зэрэг сонголт олгоно гэдгээ мэдэгдээд буй.

Иймээс дээрх 1008 айлын орон сууцыг түрээсийн байраар түлхүү ашиглах юм.

Г.ХОРОЛ  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж