Хөшигийн хөндийн нисэх буудал руу автобус үйлчлэх шаардлагатай!

Хөшигийн хөндийн нисэх буудал руу автобус үйлчлэх шаардлагатай!

Хөшигийн хөндийн нисэх буудал руу автобус үйлчлэх шаардлагатай!

Монгол Улсын эдийн засагт нөлөө үзүүлдэг гол салбарын нэг нь аялал жуулчлал. Гэвч тус салбар руу чиглэсэн бодлого хангалттай биш байгаа нь нийтийн тээврийн үйчлчилгээнээс харагдаж байна. Учир нь Монголд нэгдсэн такси үйлчилгээ байдаггүйгээс гадна, нийтийн тэээвэр ч хүртээмжтэй биш. Ядаж нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явуулбал зорчих хүн цөөн ч зайлшгүй байх ёстой үйлчилгээнд хамаарна.

Иргэд олноор үйлчилдэггүй ч зайлшгүй шаардлагатай хүмүүс болоод Монголд зочилж ирсэн гадаадыханд нисэх онгоцны буудал руу зорчих нийтийн тээвэр тав тухтай санагдах биз.

ЖИЛ ГАРУЙ ХУГАЦААНД ҮРГЭЛЖИЛСЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МАРШРУТЫГ IX САРД ЗОГСООСОН

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг зорих иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэхээр 2022 оны зургаадугаар сарын 24-нөөс үзүүлж эхэлсэн. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Драгон авто вокзал-5 шар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Улсын их дэлгүүр-120 мянгат” гэсэн чиглэлд үйлчилж байсан нийтийн тээврийн үйлчилгээ ижил төрлийн үйлчилгээ дундаа хямд өртөгтэй гэдгээрээ онцлог байсан. Тиймээс ч дотоодын болон олон улсын нислэгээр зорчигчдоос гадна “Чингис хаан” нисэх буудал болон Хөшигийн хөндий дэх албан байгууллагад ажиллагсдын хувьд хямд бөгөөд тухтай, тогтсон цагтай, тухлаг үйлчилгээ байсныг олон хүн илэрхийлж буй.

Харин өнгөрсөн есдүгээр сараас эхэлж зорчигч багатай учир тус чиглэлийн маршрутын үйлчилгээг зогсоожээ.

Нийтийн тээврийн тус чиглэлийн үйчилгээг зогсоосноос болж иргэд өндөр үнэтэй таксинаас өөр сонголтгүй болж байгаадаа бухимдаж байна. Тус чиглэлд том хүн 20 мянган төгрөг, хүүхэд 7000 төгрөгөөр зорчиж байсан. Энэ үнийг хямдруулж, том хүн 10 мянган төгрөг, хүүхэд 5000 төгрөг болгосон. Ингэхдээ үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан гаргасан ба нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатараас хөдлөхөөр зохицуулалт хийснийг тухайн үед Нийтийн тээврийн газраас онцолж байв.

"Чингис хаан" олон улсын нисэх буудал руу нэг талдаа 80-100 минут гэж тооцоолон нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэх боломжтойг албаныхан хэлж байна. Харин хувийн унаагаар явахад түгжрэл болон замаас хамаарч 120 минут хүртэл зарцуулдаг.

ЦӨӨН БУУДАЛД ЗОГСДОГ ЭКСПРЕСС АВТОБУСЫГ ДАХИН ЯВУУЛАХ НЬ ЗӨВ

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын ахлах мэргэжилтэн А.Оргилсайхан нисэх буудал руу зорчиж байсан автобусны чигэлийн талаар мэдээлэл өгөхдөө, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын чиглэлийн нийтийн тээврээл зорчихдоо үйлчлүүлэгчид бэлэн мөнгө, автобусны карт, банкны картын аль алинаар нь төлбөр тооцоо хийж болно. Аль ч хэлбэрээр тооцоо хийсэн НӨАТ-ын баримт олгож байгаа. Энэ чиглэлд цахилгаан автобус болон Зорчигч тээвэр-III нэгтгэлийн давхар автобусаар үйлчилж байгаа. Аль болох тухлаг бөгөөд багтаамж сайтай автобусыг сонгон явуулж байгаа. Автобусны чиглэл, цагийн хуваарийн талаар монгол болон англи хэлээр танилцуулж байгаа гэж байв.

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын чиглэлд үйлчилж буй хамгийн эхний автобус өглөөний 05:00 цагаас явдаг бол шөнийн 01:40 цаг хүртэл үйлчилдэг байсан. Хэдийгээр зорчигч урсгал бага ч алсдаа нэмэгдэнэ гэж мэдээлж байсан ч Нийслэлийн нийтийн тээврийн газар тус чиглэлийн маршрутаа зогсоосон.

Хөшигийн хөндий рүү очоод ирэхэд 110 км болдог бөгөөд таксигаар хамгийн багадаа нэг талдаа 100 мянган төгрөгөөр зорчино. Тиймээс тус чиглэлд зорчигч цөөн байхаас үл хамаарч нийтийн тээвэр зайлшгүй явуулах шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Чагнаа 2023-11-07 124.158.109.172

Хувийн такси явуулж ашиг олдог дарга нарын бизнес энэ шүү дээ. Монголоос өөр Нисэх буудалдаа Автобус, метрогүй улс орон гэж хаана ч байхгүй. Үүгээр нь Геннесийн номд оруулах ажил хөөцөлдмөөр юм

Avatar

Zochin 2023-11-07 1.158.51.115

Uls ornuudin niseh gazrg harahad uneheer saihan tselisen tom .Manaihig har daa navtaisan Huuchin niseh ug nb zasvarig sain hichihvel yg standart nb baigaam.Turd ajillaj baigaa humuus setgelgvi

Avatar

Нэргүй 2023-11-07 66.181.191.201

Автобусны чиглэл маршрутын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөчээ, хаанаас явдаг юм???

Avatar

Нэргүй 2023-11-07 213.87.144.80

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

UlaanbaatarShuttle MN вебсайт бас Ubus автобус болон VIP taxi компани байхад 2023-11-07 66.181.191.248

Энэ төрийнхөн гэж нэг бол толгой нь ажиллахгүй нэг бол шунал нь ихэдсэн юмнууд. Бэлээхэн захиалгын хамтраад ажиллачих захиалгын вэбсайт бас автобусны компани байхад өөрсдөө мэдсээр байж ашиггүй юм явуулаад. Бүтэхгүй ээ.
Сэтгүүлч бас судалгаагаа сайн хиймээр байна.

Avatar

Niislel ugaasaa butkue 2023-11-07 77.111.246.49

say zun ter davhar bus yavuulaad. haha hurdni zam dr unen elgiin haragdaj blee

Avatar

Зочин 2023-11-07 66.181.190.41

яармагаас явуулбал арай үр дүнтэй шүү

Avatar

zocnin 2023-11-07 203.23.199.221

durakuudaa naad abtobusaa ubuul neg ux menge xumnasan xumuus xangalttai menge abilga xusaj baigaashdee

Avatar

Нэргүй 2023-11-07 103.212.118.125

Улаанбаатар хөгжлийн корпорацийн шуналтай хүүхэн 2 жил гацааж байгаа асуудал даа. Сумъяабазрын өврийн хүүхэн Баярчимэг гэж хүүхэн байгаада.

Avatar

Нэргүй 2023-11-07 43.228.129.226

Эхлээд жижиг микро автобус явуулж байгаад хүн их суугаад ирхээр нь том автобус явуулж болдоггүй юм уу. Саяхан онгоцны буудал ороход гадны хүмүүс автобус асуугаад л байсан. Ашиггүй ч байсан явуулах хэрэгтэй штэ.

Avatar

Нэргүй 2023-11-07 124.158.80.35

Hun bagatai ch yvuul naad avtobusaa! Orlogo yriad suuh gazar bish! Hunee bod maluudaa!

Avatar

Нэргүй 2023-11-07 66.181.188.83

15 мин тутам автобус явж байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-11-07 66.181.177.64

Цахилгаан автобус явахад тохирох байх 100%цахилгаан автобус тахi явбал эрс сайжирна хямд хэмнэлт тахi 100мянга биш 5 10 мянга болох автобус ч хямд болж зорчигч нэмэгдэх биз тасалбар нь мянга болоход

Avatar

Нэргүй 2023-11-07 202.126.90.71

НЭГ УДАА СУУСАН. НАДААС ӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БАЙХГҮЙ. ШИНЭ НИСЭХ БУУДЛЫГ ЕР НЬ ЯАЖ ГЭЖ БАРЬСНЫГ ОЙЛГООГҮЙ. ӨМНӨХӨӨСӨӨ ТОМОРСОН ЮМ ТҮЙ Ч БАЙХГҮЙ. ЗҮГЭЭР Л ШИНЭ.

Avatar

М 2023-11-07 202.179.15.226

Давхар биш дан автобус явуулах хэрэгтэй шд. Давхар аьтобус хот дотроо юу юм гэхээс хотоос гадна замд ттохиромжгүй

Avatar

ХӨХЧИР 2023-11-07 103.57.93.121

УРТ ХУГАЦААНЫ УЛС ОРНЫГ ХӨГЖҮҮЛЭХ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛААЧЭЭ?????? НААД ХЭДЭН ЦҮНХ БАРИГЧДАА ОДОО БОЛИЛ ДОО…. ТУСГАЙ БЭЛТГЭГДСЭН БОЛОВСОН ХҮЧИНТЭЙ БОЛОХ БОЛООГҮЙ ЮМУУ ?????? ЯАНА ДАА. ИЙМ СИЧИГХЭН ТАРХИТАЙ ХҮНЭНГҮҮД ЭНЭ УЛС ОРНЫГ ХААШ НЬ Л ЧИГЛҮҮЛЖ БН ДАА….????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж