"Нийслэлд -23 градус хүрч хүйтэрнэ"

"Нийслэлд -23 градус хүрч хүйтэрнэ"

"Нийслэлд -23 градус хүрч хүйтэрнэ"

Ус, цаг уур, орчны шинжилгээний судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арваннэгдүгээр сарын урьдчилсан мэдээллийг гаргаад буй. Тэгвэл ойрын хугацаанд хүйтэн байх учраас цас хайлахгүй болохыг ЦУОШГ-аас анхаарууллаа.


Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.ОЮУНЧИМЭГ:

-Арваннэгдүгээр сарын 3-нд баруун аймгуудын нутгаар цас орж эхэлсэн бөгөөд 3-4-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн зүүн, төв аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр орсон. 4-нд төвийн аймгуудын нутаг болох Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн нутаг, Төв аймгийн баруун болон өмнөд хэсгээр, Өвөрхангайн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурлаа. 4-5-нд шилжих шөнө Төв аймгийн өмнөд, Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын нутгаар цасан шуургасан шуурсан. 5-нд Дорноговь, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, их цас болон цасан шуурганы аюултай үзэгдэл болоод өнгөрлөө.

Өнөөдрийн байдлаар Төв аймгийн Эрдэнэсант суманд хамгийн зузаан буюу 34 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Монгол орны 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон.

Улаанбаатарт 4-5-нд шилжих шөнө их хэмжээний цас орж, Нисэх, Хан-Уул, Нэгдүгээр хорооллын станцаас авсан мэдээллээр 10-11 цаг үргэлжилж, 7-9 мм цас орсон. 12 цагийн хугацаанд таван мм-ээс их цас орох юм бол цаг агаарын аюулт үзэгдэл, 10 мм буюу түүнээс дээш цас орвол цаг агаарын гамшигт үзэгдэл гэж үздэг. Завхан, Архангай, Төв аймгийн нутгаар цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд цас орж, цасан шуурганы аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн.

Өнөөдөр буюу 6-7-нд шилжих шөнө цас орж, 7, 8-нд өдөртөө ялимгүй цас орно. 9-нөөс цас орохгүй. Хүйтэн байх учраас цас ойрын хугацаанд хайлахгүй.

Нийт нутгаар болон Улаанбаатар хотод хүйтрэх төлөвтэй байна. 7-8-нд шилжих шөнөөс эхлэн хүйтэрч, шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм хүрч хүйтэрнэ. Иймээс иргэдийгээ аюулгүй байдлаа хангаж, дулаан хувцаслаж, эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-06 213.87.154.237

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж