АНУ Тайванийг чимээгүйхэн зэвсэглэж байна

АНУ Тайванийг чимээгүйхэн зэвсэглэж байна

АНУ Тайванийг чимээгүйхэн зэвсэглэж байна

Америкийн цэргийн техник хэрэгсэл худалдаж авахад зориулж, Тайваньд 80 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурсан. Үүний дараа  Вашингтоны үйлдэлд Хятад улс "харамсч, эсэргүүцэж байна" гэж мэдэгджээ.

Гэвч энгийн ажиглагчийн хувьд энэ мөнгө тийм ч их санагдсангүй. Энэ нь орчин үеийн ганц сөнөөгч онгоцны зардлаас бага байв. Тайвань аль хэдийн 14 тэрбум ам.долларын өртөгтэй АНУ-ын цэргийн техникийг захиалсан байна. Ерөнхийдөө Тайваньд үзүүлэх аливаа цэргийн дэмжлэгт Бээжингийн анхдагч хариу үйлдэл уур хилэн байдаг ч энэ удаад өөр байв.

Учир нь энэ 80 сая ам.доллар бол зээл биш. Энэ нь Америкийн татвар төлөгчдийн мөнгө. АНУ нь 40 гаруй жилийн хугацаанд анх удаа өөрийн мөнгөөр ​​"албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй" газар руу зэвсэг илгээж байна. Энэ нь Гадаадын цэргийн санхүүжилт (FMF) хэмээх хөтөлбөрийн хүрээнд болж байгаа юм.

Орос улс өнгөрсөн жил Украинд түрэмгийлснээс хойш Киевт 4 тэрбум орчим ам.долларын цэргийн тусламж илгээхэд Гадаадын цэргийн санхүүжилт хөтөлбөрийг  ашигласан. Үүнийг мөн Афганистан, Ирак, Израиль, Египет гэх мэт олон улсад санхүүжилтийг хэдэн тэрбумаар нь илгээхэд ашигласан. Гэхдээ одоог хүртэл үүнийг зөвхөн НҮБ-аас хүлээн зөвшөөрсөн улс орон, байгууллагад өгч байсан. Харин Тайвань тийм биш.

АНУ-ЫН БОДЛОГЫН ӨӨРЧЛӨЛТ

АНУ нь 1979 онд дипломат бодлогоо Тайваниас Хятад руу шилжүүлсний дараа ч Тайванийн харилцааны тухай хуулийн дагуу тус арал руу зэвсэг худалдсаар байв. Хамгийн гол нь  Хятадын болзошгүй дайралтаас Тайвань өөрийгөө хамгаалахад яг хангалттай хэмжээний зэвсэг зарах ч Вашингтон, Бээжингийн харилцааг тогтворгүй болгох хэмжээнд хүрч байгаагүй.  Хэдэн арван жилийн турш АНУ нь Хятадтай бизнес хийхэд стратегийн тодорхой бус байдалд явж ирсэн ч Тайваний хамгийн найдвартай холбоотон хэвээр байна.

Гэвч сүүлийн 10 жилд Тайванийн хоолойгоор дамжин өнгөрөх цэргийн тэнцвэрт байдал огцом буурч, Хятадын талд нөхцөл байдал эргэсэн. Вашингтоны бодлого өөрчлөгдөөгүй, гэхдээ шийдвэрлэх арга замаа өөрчилсөн гэж үзэж байна.  Гадаад цэргийн санхүүжилтийн хөтөлбөр нь Тайванийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг гэдгийг АНУ-ын Төрийн департамент шууд үгүйсгэв.

Гэвч  АНУ энэ аралтай харилцах харилцаагаа дахин тодорхойлж байгаа нь илт байна. Ялангуяа Вашингтон Тайванийг дахин зэвсэглэлд оруулахыг яаралтай шахаж буйг харгалзан үзвэл.

Тайванийн Ерөнхийлөгч Цай Ингтэй нягт холбоотой эрх баригч намын хууль тогтоогч Ван Тинг Ю хэлэхдээ, "АНУ манай цэргийн чадавхийг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгааг онцолж байна. Энэ нь Бээжинд бид хамтдаа байх стратегийн тодорхой мессежийг илгээж байна" гэжээ. Тэрбээр "80 сая ам.доллар бол маш том мөсөн уул байж болох зүйлийн үзүүр юм. Мөн өнгөрсөн долдугаар сард Ерөнхийлөгч Байден Тайваньд 500 сая ам.долларын үнэтэй цэргийн үйлчилгээ, техник хэрэгсэл худалдахыг өөрийн үзэмжээр эрх мэдлээ ашиглан шийдсэн" гэжээ. Түүнчлэн Тайвань 1970-аад оноос хойш анх удаа хуурай замын цэргийн хоёр батальоныг АНУ-д сургах зорилгоор илгээхээр бэлтгэж байгааг тэрбээр онцлов.

Гэхдээ гол зүйл бол мөнгө бөгөөд түүний хэлсэн зүйл ирэх таван жилийн хугацаанд 10 тэрбум ам.долларын  эхлэл байж болно. Тайбэйд төвтэй "Проспект" сангийн ерөнхийлөгч Лай И-Чинг хэлэхдээ, цэргийн техник хэрэгсэлтэй холбоотой гэрээ хэлцэл 10 жил хүртэл хугацаагаар үргэлжилнэ гэв. "Гэхдээ Гадаадын цэргийн санхүүжилтийн тусламжтайгаар АНУ өөрийн нөөцөөс шууд зэвсгээ илгээж байгаа бөгөөд энэ нь АНУ-ын мөнгө" гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Хоёр хуваагдсан Конгресс Украинд үзүүлэх хэдэн тэрбум ам.долларын тусламжийг царцаасан байгаа боловч АНУ-ын хоёр намаас Тайваньд хамаагүй илүү дэмжлэг үзүүлж байна. Гэвч Газын зурвас дахь мөргөлдөөн  Украины дайнтай адил АНУ-ын Тайбэйд үзүүлэх зэвсгийн хангамжийг шахах нь дамжиггүй. Ерөнхийлөгч Байден Украин, Израильд дайны тусламж хүссэн багцийг танилцуулсны  дунд Тайваньд тэднээс илүү их мөнгө өгөхөөр тусгажээ.

АНУ-ын мөнгийг юунд зарцуулахыг Тайбэй дэх Үндэсний Батлан ​​хамгаалах яамнаас асуувал инээмсэглэлээс өөр хариулт олж сонсохгүй. Гэхдээ Лай И-Чинг  хэлэхдээ "Жавелин" ба "Стингер" зенитийн пуужингууд нь Тайванийн цэргийнхэнд хурдан ашиглаж сурах өндөр үр дүнтэй зэвсэг гэдгийг онцолжээ.

ТАЙВАНЬ ХЯТАДЫН ДАЙРАЛТАД 96 ЦАГ Л ТЭСНЭ

Гэхдээ удаан хугацааны ажиглалт хийсэн ажиглагчдын үнэлгээгээр арал Хятадын дайралтанд маш дутуу бэлтгэгдсэн гэв. Асуудлын жагсаалт урт. Тайванийн арми хуучирсан олон зуун байлдааны танктай ч орчин үеийн хөнгөн пуужингийн систем дэндүү цөөхөн. Армийн командлалын бүтэц, тактик, сургалт нь хагас зуун жилийн турш шинэчлэгдээгүй. Олон фронтын ангиуд байх ёстой хүний ​​хүчний дөнгөж 60 хувийг эзэлдэг.

Тайванийн Хятад дахь сөрөг тагнуулын ажиллагаа огт байхгүй, цэрэг татлагын тогтолцоо нь сүйрсэн гэх мэдээлэл байна. Тухайлбал, 2013 онд Тайвань цэргийн алба хаах хугацааг нэг жил байсныг дөрөвхөн сар болгон бууруулсан. Харин үүнийг  12 сар болгон сэргээж, ирэх жилээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Гэхдээ гол асуудал нь цэргийн албыг залуус  "зуслан" гэж хошигнодог. "Тогтмол сургалт, дадлага байгаагүй. Бид хоёр долоо хоногт нэг удаа буудлагын талбайд очиж, 1970-аад оны хуучин буу ашигладаг байсан. Бай руу бууддаг ч онохыг зөв зааж сургадаггүй байсан тул бүгд алддаг. Бид ямар ч дасгал хийдэггүй байсан. Төгсгөлд нь фитнессийн шалгалт авдаг ч бид ямар ч бэлтгэл хийгээгүй" гэж саяхан цэргийн алба хаасан залуу ярьжээ.

Тайвань армиа шинэчлэх, сэргээн босгох цаг бага байна гэсэн хүчтэй ойлголт АНУ-ын албаныханд байдаг. Тиймээс АНУ-аас Тайванийн армийг дахин сургаж эхэлж байна. Тайванийн улс төр, цэргийн удирдагчид олон арван жилийн турш арлыг довтлох нь Хятадад хэтэрхий хэцүү бөгөөд эрсдэлтэй гэсэн итгэл үнэмшилтэй явж иржээ. Тайвань армийнхаа зардлаар тэнгисийн болон агаарын хүчиндээ тэргүүлэх ач холбогдол өгчээ.

Харин одоо Хятад улс дэлхийн хамгийн том тэнгисийн цэргийн хүчинтэй орон болсон бөгөөд  агаарын цэргийн хүчинд хавьгүй давуу байна. Өнгөрсөн жил нэгэн судалгааны төвөөс  дүгнэхдээ, Хятадтай мөргөлдөхөд Тайванийн тэнгисийн цэргийн болон агаарын хүчин эхний 96 цагийн тулаанд устгагдах болно гэдгийг онцолжээ. Гэхдээ Вашингтоны хүчтэй шахалтын дор Тайбэй "Тайвань цайз" стратеги руу шилжиж байгаа нь тус арлыг Хятадад эзлэхэд эсэргүүцэлтэй болгож байна. Гол нь хуурай замын цэрэг, явган цэрэг, их бууны зэвсэглэлд шилжиж байна.

 

 

"АНУ 1979 онд харилцаагаа тасалсны дараа Тайванийн арми бараг бүрэн тусгаарлагдмал байдалд орсон. Тиймээс тэд Вьетнамын дайны үеийн АНУ-ын цэргийн сургалтын тогтолцоонд гацсан. Саяхан болтол энэ нь Тайбэй эсвэл Вашингтоны санааг зовоож байсангүй. 1990-2000-аад оны хооронд Тайвань болон АНУ-ын компаниуд Хятад даяар үйлдвэрүүд барьж байсан. Бээжин нь Дэлхийн худалдааны байгууллагад элсэхийг лоббидож байсан учраас ингэж байв. Дэлхий нийт Хятадын эдийн засгийг хүлээн зөвшөөрч, АНУ худалдаа, хөрөнгө оруулалт нь Тайванийн хоолойд энх тайвныг баталгаажуулна гэж үзсэн. Гэвч Ши Жиньпин гарч ирж, түүний үндсэрхэг үзлийн брэнд, Орос Украинд түрэмгийлсэн нь эдгээр тайвширлыг үгүй хийсэн " гэж Лай И-Чинг тайларлаж байна.

УКРАИНЫ ДАЙНЫ СУРГАМЖ

Тайванийн хувьд Украины түрэмгийллийн сургамж үнэхээр цочирдмоор байлаа. Тулааны талбарт их буу давамгайлж байна. Украины багийнхан хэд хэдэн сум харвасан даруйдаа байраа сольж, хөдөлж байх ёстойг ойлгосон. Эс бөгөөс хэдхэн минутын дотор Оросын "батарейны эсрэг гал" тэдний байрлал дээр бууж байна.  Гэтэл Тайванийн их бууны цэргүүд Вьетнамын дайн, тэр байтугай дэлхийн хоёрдугаар дайны үеийн буугаар тоноглогдсон байдаг. Эдгээр нь гараар ачаалагддаг бөгөөд хөдлөхөд хэцүү, удаан байдаг.

Тайванийн эмзэг байдал нь Вашингтоныг арга хэмжээ авахад хүргэж байна. Ийм учраас Тайванийн хуурай замын цэргийг АНУ-д сургах зорилгоор илгээж, АНУ-ын сургагч багш нар Тайванийн тэнгисийн явган цэрэг, тусгай хүчнийхэнтэй нэгдэхийн тулд Тайбэйд ирж байна.

Харин Тайбэй дэх Үндэсний батлан ​​хамгаалах, аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Уильям Чун тайлбарлахдаа, Тайвань Хятадыг дангаараа зогсооно гэж найдаж чадахгүй хэвээр байна. Энэ бол Украины дайны өөр нэг сургамж юм. "Тайвань чухал эсэхийг олон улсын нийгэм шийдэх ёстой" гэж тэрбээр хэлэв. "Хэрэв Их-7 эсвэл НАТО Тайванийг өөрсдийн ашиг сонирхолд чухал гэж тооцуулахыг хүсвэл бид Тайванийн нөхцөл байдлыг олон улсын хэмжээнд хүргэх ёстой. Учир нь энэ нь Хятадыг дайралт хийхээ хоёр дахин бодоход хүргэнэ" гэж тэрбээр хэлсэн байна.

Өдгөө АНУнь  Тайванийг дэмжих тал дээр хэр хол явах талаар Вашингтонд ширүүн маргаан өрнөж байна. Олон жил Хятадыг ажигласан ажиглагчид АНУ-ын аливаа олон нийтийн амлалт нь Бээжинг хориглохын оронд өдөөн хатгах болно гэж үзэж байна. Гэхдээ Тайвань ганцаараа өөрийгөө хамгаална гэж найдаж болохгүй гэдгийг Вашингтон бас мэдэж байгаа.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-07 213.87.144.80

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-07 103.57.95.105

орос хохолыг эзэлсний дараа хятад тайванийг,хойт солонгос өмнөдийгөө гээд цуварна даа,гэдэс цатгалан улсууд яг байлдаж харагдаач,анхны бөмбөг унасны дараа л бүгд бууж өгнө,яагаад гэвэл хөрөнгө мөнгөтэй хүмүүст эх орон гэдэг ойлголт байхгүй болдог,зөвхөн хөрөнгө мөнгөө хамгаалах сэтгэхүйтэй болдог жамтай,украйны бүх баячууд хаана байна бүгд гадаадад,тансаг далайн эрэгт нарлаж байна,хэдэн ядуус нь фронтод явж үхэж байх жишээний

Avatar

Нэргүй 2023-11-07 123.254.172.208

Шаагаад бай, харин танай орос ах нарын эхнэр хүүхдүүд Амeрик барууны иргэншилтэй болж хөрөнгө нь дандаа гадаад.байдаг шүү

Avatar

Нэргүй 2023-11-07 59.153.113.211

баян хүмүүс найваргүй юм гэдгийг нотлоод байгаам биш үү

Avatar

Нэргүй 2023-11-07 59.153.113.211

оросын баячууд ч гэсэн гарцын биш үү

Avatar

Нэргүй 2023-11-07 66.181.185.25

Тийм юм байхгүй Тайвань одоо цөмийн зэвсгийн хөтөлбөр боловсруулаад дуусч байна

Avatar

Нэргүй 2023-11-07 59.153.113.21

Хятадууд цэрэг зэвсгийн хүчээр дайн хийхийг хүсдэггүй нь өөрсдийнх нь зан араншинтай холбоотой күнзийн сургаальд тэвчээртэй байж уусгах арга хэрэглэ гэсэн байдаг. Кидан, зүрчид, манжийн эсрэг дайтаж эсэргүүцэхгүй байсан ч аажмаар бүгдийг уусган хятадчилж одоо тэр үндэстнүүд байхгүй. Юань улсын үед цохигдож зугтаж нутагтаа ирсэн, манж нар адаилхан нүүдэлчдээ хамгаалж хятадуудыг оруулаагүй дараа нь ЗХУ хамгаалж байсан тул манайх уусаагүй. ХАлхын пэрэнлэй их гэж Богд хаан лүндэгдсэн нь нотлогдсон

Avatar

БАТТОГТОХ 2023-11-07 103.57.95.244

АНУ ГЭЖ МУУ НОВШНУУД

Avatar

Нэргүй 2023-11-07 123.254.172.208

Гүйж очоод зодчихооч хаха

Avatar

Зочин 2023-11-07 66.181.186.233

Израйлиын төмөр дээвэр гэдэг агаарын хамгаалалтын систем балар эртний 5000 пуужинд уначихсан ер нь идэвхитэй хамгаалалтын систем хэдэн бай устгах боломжтой нь бараг тодорхой хоосон хонгионд чулуу зүүгээд дарь дүүргээд явуулсан ч агаарын хамгаалалтын систем ажиллана хужаад харвачих хог 5000 байтугай байгаа байлгүй

Avatar

Зочин 2023-11-07 66.181.160.51

Заа ёстой шааадаг ВВС байнаа… Ер нь ВВС мөн юм уу ?… Чан Кай Ши Тайваны арал дээр зугтаж гарсныхаа маргаашнаас нь л дайнд бэлдэж эхэлсэн Одооч эрчимтэй бэлтгэж л байгаа …
Тийм амархан байсан бол Хятадууд аль хэдийн эзэлсэн байгаа за ….Чадахгүйгээ мэдээд л дайрахгүй байгаа

Avatar

Б 2023-11-07 202.179.15.226

Орчуулга авах юм алгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж