Өмнөд Солонгос анхны тагнуулын хиймэл дагуулаа хөөргөнө

Өмнөд Солонгос анхны тагнуулын хиймэл дагуулаа хөөргөнө

Өмнөд Солонгос анхны тагнуулын хиймэл дагуулаа хөөргөнө

Өмнөд Солонгос улс энэ сарын 30-нд дотоодын үйлдвэрийн анхны тагнуулын хиймэл дагуулаа хөөргөх гэж байна. Мэдээж энэ нь Хойд Солонгос улс цөмийн зэвсгийн арсеналаа эрчимтэй өргөжүүлж буй үед тэднийг илүү сайн хянах зорилготой.

Хойд Солонгос улсын хувьд өнгөрсөн сард тагнуулын хиймэл дагуул хөөргөхөөр гурав дахь удаагаа оролдсон ч бүтэлгүйтсэн. Энэ нь техникийн асуудалтай холбоотой байжээ.

Өмнөдийн анхны тагнуулын хиймэл дагуулыг Калифорниа дахь Ванденберг агаарын хүчний баазаас хөөргөнө гэдгийг тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Жон Ха Гю хэллээ. Хиймэл дагуулыг "SpaceX"-ийн "Falcon 9" пуужингаар зөөх аж. "SpaceX"-тэй байгуулсан гэрээний дагуу Өмнөд Солонгос улс 2025 он гэхэд дахин дөрвөн ч хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна.

Ванденбергийн баазаас тагнуулын хиймэл дагуул хөөргөхөд харьцангуй зардал багатай. Мөн хамаагүй хүнд жинтэй хиймэл дагуулыг хөөргөхөд найдвартайд тооцогдоно.

Өмнөд Солонгос одоогоор өөрийн гэсэн цэргийн тагнуулын хиймэл дагуулгүй байгаа бөгөөд Умардын үйлдлийг АНУ-ын төхөөрөмжөөр дамжуулан хянадаг. Тиймээс өөрийн гэсэн тагнуулын хиймэл дагуултай болсноор Хойд Солонгосыг хянах сансарт суурилсан хяналтын системтэй болох юм.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-06 202.21.108.43

КККК АНУ Л ХӨӨРГӨЖ ӨГЧЭЭ…АМНӨД СОЛОНГОС ЯГ ХАРАГДААЧ ККК

Avatar

Нэргүй 2023-11-06 213.87.154.237

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-06 139.5.218.91

Харьковыг авч, эцэст нь голыг гаталж Одессыг эзлэн авах нь гарцаагүй. Түүхээс харахад эдгээр нь Оросын хотууд бөгөөд тэд хэзээ ч Украины нэг хэсэг байгаагүй" гэжCNNмэдээллээ

Avatar

Өрөвдөлтэй, ядуу монгол. 2023-11-06 15.235.145.130

алуулж, хүчиндүүлж газар нутгаа дээрэмдүүлчихээд л л** ороzуудын төлөө гийнаад байх юм даа. өрөвдөлтэй гэдэг нь. хулмасуудын пропагндаа үнэхээр хүчтэй шүү аймхай монголчуудын ген.д нь шингэчихсэн нөгөөдүүл нь манай ах нар супер гээд л нүүрэн дээр нь баахад бол тоохчгүй ямар сайхан амьттай ороz баас вэ гээд л хаха.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж