Өмнөд Солонгос анхны тагнуулын хиймэл дагуулаа хөөргөнө

Хуучирсан мэдээ: 2023.11.06-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос анхны тагнуулын хиймэл дагуулаа хөөргөнө

Өмнөд Солонгос анхны тагнуулын хиймэл дагуулаа хөөргөнө

Өмнөд Солонгос улс энэ сарын 30-нд дотоодын үйлдвэрийн анхны тагнуулын хиймэл дагуулаа хөөргөх гэж байна. Мэдээж энэ нь Хойд Солонгос улс цөмийн зэвсгийн арсеналаа эрчимтэй өргөжүүлж буй үед тэднийг илүү сайн хянах зорилготой.

Хойд Солонгос улсын хувьд өнгөрсөн сард тагнуулын хиймэл дагуул хөөргөхөөр гурав дахь удаагаа оролдсон ч бүтэлгүйтсэн. Энэ нь техникийн асуудалтай холбоотой байжээ.

Өмнөдийн анхны тагнуулын хиймэл дагуулыг Калифорниа дахь Ванденберг агаарын хүчний баазаас хөөргөнө гэдгийг тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Жон Ха Гю хэллээ. Хиймэл дагуулыг "SpaceX"-ийн "Falcon 9" пуужингаар зөөх аж. "SpaceX"-тэй байгуулсан гэрээний дагуу Өмнөд Солонгос улс 2025 он гэхэд дахин дөрвөн ч хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна.

Ванденбергийн баазаас тагнуулын хиймэл дагуул хөөргөхөд харьцангуй зардал багатай. Мөн хамаагүй хүнд жинтэй хиймэл дагуулыг хөөргөхөд найдвартайд тооцогдоно.

Өмнөд Солонгос одоогоор өөрийн гэсэн цэргийн тагнуулын хиймэл дагуулгүй байгаа бөгөөд Умардын үйлдлийг АНУ-ын төхөөрөмжөөр дамжуулан хянадаг. Тиймээс өөрийн гэсэн тагнуулын хиймэл дагуултай болсноор Хойд Солонгосыг хянах сансарт суурилсан хяналтын системтэй болох юм.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж