“Шуурганд эндсэн малчдын ар гэрт орон нутгийн удирдлагууд дэмжлэг үзүүлнэ”

“Шуурганд эндсэн малчдын ар гэрт орон нутгийн удирдлагууд дэмжлэг үзүүлнэ”

“Шуурганд эндсэн малчдын ар гэрт орон нутгийн удирдлагууд дэмжлэг үзүүлнэ”

Шадар сайд С.Амарсайханаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Өвөлжилтийн бэлтгэл ажил ямар байна вэ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд цас орсны улмаас зарим аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй байна?

-Ерөнхий сайдын албан даалгавар, Шадар сайдын үүрэг чиглэлийн дагуу өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдаж байна. Гэхдээ энэ жил аймаг орон нутгуудад цас ихтэй бусад хүндрэлтэй нөхцөл байдлаас болоод малчдад сонордуулга өгч байгаа ч гэсэн малаа хариулж яваад төөрөх, цас шуурганд өртөх эрсдэлтэй нөхцөл байдал бий болж байна. ОБЕГ холбогдох байгууллагуудаас аймаг, орон нутгийн удирдлагуудад ажлын төлөвлөгөө өгч, гүйцэтгэлийг хангуулаад ажиллаж байна. Гэхдээ хөдөө орон нутаг зорчих, мал сүргээ хариулахдаа цаг агаарын мэдээ мэдээллээ маш сайн харж байж, ажил амьдралаа зохицуулахгүй бол амь, нас эрүүл мэндээрээ хохирох асуудал орон нутагт гарч байна.

-ОБЕГ-ын техник, хүрэлцээ ямар байна вэ. Малчид төөрөх, эрсдэхэд онцгой байдлын газар цаг тухайд нь мэдээлэл авах боломжтой байсан уу?

-Хөдөө, орон нутагт байгаа малчдад байнга сэрэмжлүүлэг өгч байгаа. ОБЕГ-аас аймаг, сум, орон нутагт өөрсдийн онцгой байдлын бүлэг, аврах төвүүдээр дамжуулаад дуудлага ирсэн цаг хугацаанд эрэн хайх авран хамгаалах ажил явуулж байгаа. Салхи шуурганд уруудсан малыг илрүүлэх, эрэн хайх ажиллагааг зогсоохгүйгээр явж байгаа ч гэсэн зарим тохиолдлуудад хүн хүч хомсдох, цаг хугацаа алдах асуудлууд гарч байна. Тиймээс цаг үеийн мэдээг маш сайн авч, түүндээ тохируулж ажил амьдрал, зорчих хөдөлгөөнөө хангах хэрэгтэй байна.

-Өвөлжилт хүндрэх магадлалтай ямар аймгууд байна вэ?

-Дорноговь, Дундговь, Увс, Баян-Өлгий буюу зуншлага тааруу байсан аймгууд багтаж байна. Гэхдээ аймаг орон нутгийн хэмжээнд аюулгүй нөөцөө бүрдүүлэх ажлууд 70-80 хувь хангагдсан. Гэсэн хэдий ч энэ жил цас ихээр унаж буй учраас нөхцөл байдал хүндрэхийг үгүйсгэхгүй. Ган, зудын үнэлгээг УОК хийсэн. Түүний дагуу ажлын төлөвлөгөө гаргаж, нарийвчилсан ажлуудаа хийгээд явж байгаа. Ихээхэн цас унавал өвөлжилт хүндрэх эрсдэл их бий.

-Өнгөрөгч амралтын өдөр Төв аймагт долоон малчин цасан шуурганаар амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Талийгаачдын ар гэрт дэмжлэг үзүүлэх үү?

-Харамсалтайгаар 7-8 иргэн малаа тууж яваад цасан шуурганд амь насаа алдсан хэрэг гарлаа. Нийтдээ энэ сарын 3-наас 5-ны хооронд 40 гаруй иргэн мал сүргээ тууж яваад төөрсөн байна. Онцгой байдлын нэгжүүдээс эрэн хайх аврах ажиллагааг явуулсан хэдий ч харамсалтайгаар долоон иргэн, нэг бага насны хүүхэд амиа алдсан. Энэ дээр тухай бүрт нь аймаг орон нутгаас дэмжлэг туслалцаа үзүүлээд нэгдүгээрт, эрэн хайх аврах ажиллагаанд нь туслалцаа үзүүлнэ. Хоёрдугаарт, амь насаа алдсан айл өрхөд аймаг, орон нутгийн удирдлагууд, аймгийн онцгой байдлын газраас шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллах чиглэлүүд өгөгдсөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-11-06 192.82.64.167

УОК энэ жил өвлийн бэлтгэлээр нэг ч удаа ядаж хуралдсангүй, 10-аад хүний амь нас цасан шуурганд явчлаа ,хятад анхаараад шар зэрэгт ажиллаж байна. Ингээд суугаад байх нь зөв үү.

Avatar

Нэргүй 2023-11-06 103.57.93.121

эРГҮҮ МАЛ МИНЬ ОДОО ӨНГӨРСӨН БОРООНЫ ХОЙНООС ЦУВ ГЭГЧ ОДОО АР ГЭРТ ТНЬ ТА НАР ЮУГААР ТУСЛАХ ГЭЭВ.ӨМНӨ НЬ НААД АРГА ХЭМЖЭЭ ТУСЛАЛЦАА ХҮН ХҮСЭЭР ТУСЛАХГҮЙ ЯАСАН ЮМ. ЭНЭ НЭГ ХАЧИН НӨХӨР ОВОО ЮМ ГЭЭД 2 ГАРАА ӨРГӨӨД ӨМӨӨРЧ ДЭМЖИЖИ ЯВСАН ШАЛ ДУРГҮЙ ХҮРЧИХЛЭЭ. ЧЁРТ

Avatar

ЗОЧИН 2023-11-06 103.57.93.121

ТА НАР СЭТГЭЛГҮЙ АЖЛАА ХИЙХГҮЙ БАЙН….???? ЦАС ИХ ОРОХ НУТГУУДДАА АНХААРАЛ ТАВЬЖ "ЦАГ АГААРЫН" ТҮГШҮҮР ЗАРЛАЖ ОЙР ЙОРХОН БАГ ГАЗАРТ НЬ ОНЦГОЙ БАЙДЛЫН ШУУРХАЙ БАГ АЖИЛЛЖЖЛЭ АЙМАГ СУМ ОРОН НУТАГ ШАДАР САЙДЫН ХЭМЖЭЭНД ХҮРТЭЛ ХАРИУЦЛАГА ЯРИХ ЁСТОЙ. ТА НАР ДУЛААН БАЙРАНД БӨГСӨӨ ЭЭН ТАРВАЛЗАЖ БАЙХАД ЖИРИЙН ИРГЭД ТА НАРТ ИТГЭЛЭЭ ТЭЭН АМЬ НАСАА ЭНХТАЙВАН ЦАГТ АМИА АЛДАЖ БАЙНА. ОНЦ НОЦТОЙ ЦАГ УУР БИШ БАЙСАН ГЭНЭТ ИХ ЦАС ОРХЫГ УРЬДЧИЛАН ЗАРЛААД БАЙХАД ТА НАРЫН МЭТГЭЛ ДУТЛАА. АРЧААГҮЙ ГӨЛӨГНҮҮД ЮМ ДАА.

Avatar

Баги 2023-11-06 202.126.89.233

энэ зальтай хулгайч талбай дээр төвийн шугамд залгаагүй усан оргилуур барингуута Сайд болчдимда. ард түмэн ямрав, дарга нар н яг тийм

Avatar

Нэргүй 2023-11-06 213.87.154.237

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-06 103.57.95.166

энэ хүйтэн сэтгэлтэй, шуналтай хүнд ийм чухал албан тушаалыг хариуцуулчихаад юу бодож суугаа юм болдоо? Одооны томчууд бүгд улс үндэстний эрх ашгийн эсрэг ажиллаад байгаа л харагдах юмдаа…

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.180.97

МАЛЧДАД ГАР УТАСНЫ "3 ҮГТ ХАЯГ" АПЛИКЭШН, БАС GPS ТӨХӨӨРӨМЖ ЯАЖ АЖИЛЛУУЛЖ, ГЭРЭЭ АМАРХАН ОЛОХЫГ ЗААЖ СУРГАМААР БАЙНА.

Avatar

Иргэн 2023-11-06 202.21.127.170

Гамшигаас урьдчилан сэргийлэх ажлыг хариуцдаг нь Шадар сайд. Энэхүн хариуцлага хүлээх үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж