Германы Бремен хотод орос, украин залуусын хооронд мөргөлдөөн гарчээ. Оросын долоон залуу 19 настай дөрвөн украин иргэнийг төмөр замын буудлын ойролцоох сандал дээр сууж байхад нь зориудаар өдөөн хатгаж, дайрчээ.
Зодооны үеэр 16 настай орос залуу буу гарган ирж, украин залуугийн толгой руу цохиж гэмтээсэн байна. Халдлагын дараа орос залуус тэдний биеэс үнэд хүрэх зүйлсийг нь дээрэмдээд зугтсан гэв.
"Bild" сонинд мэдээлснээр, цагдаа нар цаг алдалгүй ажиллаж, буу гарган танхайрсан 16 настай орос залууг баривчлан, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна.
Үүнээс өмнө Польшид 16 настай украин залуусыг бүлэглэн зодсон хэргээр цагдаа нар гурван хүнийг баривчилсан хэрэг гарчээ. Мөн Шотландад ялгаварлан гадуурхах үзлээр Украины гурван өсвөр насны хүүхдийг зодсон хэргийг мөрдөн шалгаж байна гэж мэдээлсэн байна.
Чехийн хойд хэсгийн Пилсен мужийн Пласи хотод өнгөрсөн аймдугаар сарын сүүлээр цагдаа нар Украины хоёр эмэгтэйн биед хэрцгийгээр халдсан хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг баривчилжээ.
Холбоотой мэдээ