"Трампад дайныг зохицуулж чадахгүйг нь ойлгуулахад 24 минут л хангалттай"

Хуучирсан мэдээ: 2023.11.06-нд нийтлэгдсэн

"Трампад дайныг зохицуулж чадахгүйг нь ойлгуулахад 24 минут л хангалттай"

"Трампад дайныг зохицуулж чадахгүйг нь ойлгуулахад 24 минут л хангалттай"

Украины ерөнхийлөгч Зеленский "Meet the Press" хэвлэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампийг Киевт айлчлахыг урьжээ. Дональд Трамп 2024 онд дахин ерөнхийлөгчөөр сонгогдвол Орос, Украины дайныг зогсоож чадна гэж амласантай энэ нь холбоотой.

Харин Зеленский түүний амлалтад эргэлзэж байна. "Ерөнхийлөгч асан Трамп 24 цагийн дотор бүхнийг зохицуулаад, дайныг зогсооно гэж байна. Би юу хэлж чадах билээ? Тэр энд ирвэл бүрэн нээлттэй шүү. Ерөнхийлөгч Байден энд ирж байсан. Энд ирж байж л ойлгох нөхцөл байдлыг Байден ойлгосон гэж би бодож байна. Тиймээс би Трампийг урьж байна. Хэрвээ тэр энд ирвэл надад 24 минут л хэрэгтэй. 24 минут шүү. Ерөнхийлөгч Трампад дайныг зохицуулж чадахгүй гэдгийг нь ойлгуулахад 24 минут л шаардлагатай. Путинээс болоод энх тайван тогтоох боломжгүй" гэж Зеленский хэллээ.

Трамп дахин сонгогдлоо гэхэд Украиныг дэмжих эсэх нь эргэлзээтэй гэж Зеленский үзэж байна. Тэрбээр Трампийг 2021 оны нэгдүгээр сард албан тушаалаас огцорсноос нь хойш огт холбогдоогүй аж.

Трамп дайныг зогсоох тухай ярихдаа "Яг чин үнэнийг хэлбэл би яриа хэлэлцээ хийх бүх л боломжийг ашиглана. Путинд хэдэн зүйл хэлнэ. Зеленскийд ч хэдэн үг хэлнэ. Хүн бүртэй шударга хэлэлцээ хийнэ" гэжээ.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж