МАН-ын бүлэг: Ирэх оны IV сараас тэтгэврийг 100 мянгаар нэмэх саналыг дэмжлээ

МАН-ын бүлэг: Ирэх оны IV сараас тэтгэврийг 100 мянгаар нэмэх саналыг дэмжлээ

МАН-ын бүлэг: Ирэх оны IV сараас тэтгэврийг 100 мянгаар нэмэх саналыг дэмжлээ

Монгол Ардын намын бүлгийн өнөөдрийн/2023.11.06/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:

-Өнөөдрийн хуралдаанаар 2024 оны төсвийг бэлтгэсэн талаар төсвийн ажлын хэсгийн саналыг сонссон. Хоёрдугаарт, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очирын танилцуулгыг сонсч, зарим хагалах шаардлагатай зүйлс дээр бүлэг санал хураалт явуулсан.

Төсөвтэй холбоотой ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Нийт 17 гишүүний бүрэлдэхүүнтэй. Хэд хэдэн зарчмын чиглэлийн зарчмын өөрчлөлт хийхээр төлөвлөж байна.

Орлогыг нэмэгдүүлж, төсвийн тэнцлийг сайжруулах ёстой. 2024 оны төсвийн алдагдлыг Засгийн газар өргөн барихдаа дотоодын нийт бүтээгдэхүүний 2,8 хувийн алдагдалтай байхаар орж ирсэн. Ажлын хэсэг дээр ярьж байгаад нийт 590 тэрбум төгрөг байхаар буюу төсвийн алдагдлыг хоёр хувь болгож бууруулах боломжтой гэж үзсэн. 2024 оны төсвийг өргөн барихдаа Засгийн газар нийгмийн даатгалын сан буюу тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 10 хувь нэмэгдүүлэх төсөл орж ирсэн. Бага тэтгэвэр авагчдын хувьд 10 хувь гэдэг 55 мянган төгрөг. Тиймээс нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзсэн.

Бүлэг хэлэлцээд ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх шаардлагатай гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Улсын Их Хуралд Засгийн газар яаралтай горимоор өргөн барьсан. Гол нь гурван чиглэл байгаа. Нэгдүгээрт, насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгтэй холбоотой ялын бодлогыг чангатгах, хоёрдугаарт авлигын хэрэгтэй холбоотой ялын бодлогыг чангатгах, гуравдугаарт, хүн санаатайгаа хөнөөсөн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгаж байгаа.

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ АЛАХ, ХҮЧИНДЭХ ХЭРЭГТ ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ

УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР:

-Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг төслийг яаралтай горимоор УИХ хэлэлцэж байгаа. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хоср удаа хуралдсан. Гол өөрчлөлт гэвэл өнөөдөр бүлгээс чиглэл өгөөд хагалаад явж байгаа. Эрүүгийн хууль өргөн баригдсанаар авлига, албан тушаалын гэмт хэрэг буюу 22 дугаар бүлэгт хамаарах бүх заалтууд дээр магадланд оруулахгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй гэдэг төслөөрөө явж байгаа. Энийг ажлын хэсэг дээр яриад бага насны хүүхдийг алах, хүчиндэх хэрэгт болоод Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл заалт буюу улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудтай холбоотой нөлөө бүхий гурван заалт дээр өршөөл үзүүлэхгүй байх заалтуудыг бүлэг дэмжлээ.

Дараагийн асуудал бол мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах асуудлыг Засгийн газраас өргөн барьсан хуульд оруулж ирсэн.

Үүнийг бүлгийн өмнөх хурал дээр хасах заалтыг дэмжсэн боловч байнгын хорооны хурал дээр дэмжигдээгүй унасан байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-06 202.9.40.83

ТЭТГЭВЭРЭЭ 1 САРЫН 1 НЭЭС НЭМЭЭ. БАГА ТЭТГЭВЭРИЙГ АХИУХАН НЭМЭЭЧ ЭЭ

Avatar

Нэргүй 2023-11-06 103.57.95.170

Тэтгэвэр нэмж бгаа юм биш шүү, Мөнгөний ханш уналтыг нөхөж нэмэгдүүлж байгаа арга хэмжээ хуулинд тусгагдсаны дагуу.

Avatar

Нэргүй 2023-11-06 213.87.154.237

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-06 103.212.119.213

Сонгуулийн популизм хийхээ болиорой, та нар!!

Avatar

Нэргүй 2023-11-06 59.153.112.185

ӨӨӨ БАЯРЛАЛАА МАН мандтугай

Avatar

Сонгуульд оноо авах Л.Оюун-Эрдэнийн заль 2023-11-06 66.181.176.11

НДШ огт төлөөгүй нөхөн тооцох хуулиар цөөхөн мөнгө төлөөд ажил хийсэн хугацаагаа нэмүүлсэн эсвэл маш цөөхөн жил ажил хийсэн хэсэг Олон жил бие сэтгэлээ зовоон байж ажиллаж НДШ төлсөн хүмүүсийг ижил 100 мянга нэмнэ гэдэг шударга бус .Энэ бол ЖДУ 60 тэрбум нүүрс сангууд хөгжилийн банк ногоон автобусны гэмт хэрэгт холбогдсон МАН ын сонгуульд зориулсан заль.Халамжийн мөнгийг жигд нэмэгдүүлэх ёстой болохоос тэтгэвэр бол өөр асуудал

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.187.73

улсад 30 40 гаруй ажилчихааад 550 мянган ьөгрөг авч байхад хувийн компанип 5 ажиллаж өндөо дүнгээр шимтгэл төлөөд сая гаруй төгрөгийн тэтгэвэр авч байгаа нь шударга ёс юм биздээ. ажилласан жилийг харгалзан тогтоож байгаач тэнэгүүпэээ

Avatar

зочин 2023-11-06 66.181.167.69

Дэмжиж байна. Ижил %-аар нэмэхээр өндөр тэтгэвэртэй хүмүүсийн өндөр дүнгээр, бага тэтгэвэртэй хүмүүсийн бага дүнгээр нэмэгдэж зөрүү нь улам их болдог.

Avatar

Зочин 2023-11-06 66.181.191.69

Сонгууль дөхөхөөр ингээд утга учиргүй попроод байдгаа балиорой. Олон жил өндөр шимтгэл төлсөн хүмүүсийг ядуурлын эгнээд шилжүүлэх бодлого юм уу хайшаа юм. Хөдөлмөхийн үнэлэмжийг байхгүй болгож ,улсад ажиллаж хүч хөдөлмөрөө зориулаагүй массыг дэмжиж санал авна гэвэл гонж шүү. Та нарын эсрэг тэмцэх өргөн фронт бий шүү МАН-ы мангаруудаа

Avatar

Нэргүй 2023-11-06 103.57.93.191

Нөгөө улаан луйварчин гэгчээр

Avatar

иргэн 2023-11-06 202.131.227.82

Тэгштгэн хуваариладагаа болиоо. Өндөр цалин авч өндрөөр шимтгэл төлсөн иргэдийг тэгштгэн хуваарилах маягаар хохироох ёсгүй шүү. яагаад авч байгаа цалингийн хэмжээнээс хамааруулан ялгаатай татвар төлдөгийг мэдэхгүй байна гэж баймааргүй дээ. наад дампуу сангаагаа татаж аваарай.

Avatar

Нэргүй 2023-11-06 202.9.47.44

Төгрөг чинь цаас боллоо. Долларын ханшийг буулгаач! Хамаг юмаа гаднаас авдаг улсад наад 100к чинь юу ч болохгүй. Үрэлгэн зардлаа танаач, МАНгарууд аа! Ганц жил наад олон төсвийн х/о больчихооч! Амьдрал өдрөөс өдөрт муудаад байна. Зайлшгүй хэрэгцээт хүнснээс илүү гарахаа болилоо. Дараагийн сонгуулиар гарахгүй шүү та нар

Avatar

Нэргүй 2023-11-06 59.153.115.218

700 000 ДОШ АВДАГТ Н НЭМ

Avatar

Зочин 2023-11-06 66.181.180.117

Инфляцитай уялдуулж нэмж байгаа юм бол тэтгэвэр, цалин бүгд адилхан 100 к төгрөг байх ёстой. Эм тэгвээс нөгөө л барьцдаг асуудал үүснэ шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-11-06 202.126.89.162

1saraas nemeechee songuuli duhuuled nemdeg ni sanal avah arga

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.181.19

сонгууль дөхүүлээд 2 сарын өмнө 100 к нэмж давуу эрх эдлэх нь ээ…

Avatar

зочин 2023-11-06 202.131.245.69

10 хувиар тооцоход 100.0 мянган төгрөгөөр тэтгэвэр нь нэмэгдэхгүй өндөр настангуудад 100,0 мянган төгрөгөө өгөөд бусад хүмүүст 10 хувиар нь нэмээч ээ. цалин нь өөр байгаад тэтэгвэр тогтоолгосон хүмүүсийг тэгшитгэж 100 мянгаар нэмэх чинь буруу ш дээ. ажлаа сайн хийгээд өндөр цалин авч байсан нь буруу юм уу. юу ч хийдэггүй, биеэ оторлоод ажил хийдэггүй анхиагүй хүмүүс чинь бага тэтгэвэртээ хүмүүс дунд дийлэнх нь байгаа. Марзан юм бодож олох юм ЕС. үнэхээр толгой муу байна шүү.

Avatar

1937 геноцитыг харийн гүрэнтэй хамт хийсэн МАН татан буулгах цаг ирнэ 2023-11-06 66.181.176.11

Улаан коммунистуудын толгойд зөвхөн тэгшитгэх бодол орж ирдэг. Тэтгэвэр гэдэг чинь олон жил хүнд нөхцөлд ажиллаж их хуримтлал татвар төлсөн мөнгөө буцаан авч байгаа болохоос МАН ын харалган бодлогоор тавхан жил ажиллаад их тэтгэвэр авч байгаа биш

Avatar

МАН 2023-11-06 103.140.10.200

tetgeveriin hed maani huurtvaa MAHai ahnar nohoi shuu …🤣

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж