Н.Учрал сайд "Мета" компаниас уучлалт гуйжээ

Н.Учрал сайд "Мета" компаниас уучлалт гуйжээ

Н.Учрал сайд "Мета" компаниас уучлалт гуйжээ
Фэйсбүүкийг хөгжүүлэгч "Мета" компанитай үүсгэсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарын маргаанд Цахим харилцаа, холбоо хөгжлийн сайд Н.Учрал өөрийн биеэр очиж, уучлалт гуйжээ. Одоогийн хотын дарга Х.Нямбаатар Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа /2023.02.06/ "Мета" компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Ченийг ажлаас нь чөлөөлүүлэх өргөдөл илгээсэн. Энэ тухайгаа мэдээлэхдээ "Шалтгаан нь хувь хүнд биш. Туурга тусгаар улсын төрийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч ирээд илтэд гүтгэх нь байж болзошгүй зүйл. Хоёрдугаарт, "Мета" компани улс орны дотоод асуудалд оролцох эрхгүй. Тодруулбал, Монгол Улсын төрийн зарим албан тушаалтнууд руу дарамталсан мэйл явуулсан. Монгол Улсыг хоригт оруулах, АНУ-ын зүгээс шахалт дарамт үзүүлнэ зэрэг дарамт үзүүлсэн" гэдгийг хэлж байв.

Тиймээс Жорж Ченийг ажлаас нь халж, мөн өөрөөс нь уучлалт гуйх шаардлага тавьсан. Хэрэв уучлалт гуйхгүй бол шүүхэд хандахаа ч мэдэгдсэн юм.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг цар тахлаас өмнө буюу 2020 оны намар Хууль зүй дотоод хэргийн яамнаас боловсруулсан байдаг ч олон нийтэд мэдээлэл өгөлгүй явсаар УИХ гурав хоногт багтаан тус хуулийг баталсан. Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарын твиттер хуудсандаа бичсэн мэдээлэл нь худал байжээ гэх асуудал хөндөгдсөн юм. Тодруулбал, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар өнгөрсөн 2022 оны есдүгээр сарын 20-нд  “Мета" компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал ноён Жорж Чентэй уулзаж, Хууль зүй дотоод хэргийн яамнаас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, "Мета" платформын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо“ гэж хуулиа олон улсын хэмжээнд сурталчилж, хамтран ажиллаж буй гэх агуулгатай зүйлийг бичсэн байдаг.

Гэтэл нэгдүгээр сарын 24-нд “Мета” компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен өөрийн цахим хуудастаа "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь хүний үндсэн эрх, монголчуудын хувьд ч ижил. Х.Нямбаатар сайд бидэнд хуулиа урьдчилж танилцуулсан гэдэг нь худал. Парламент энэ хуулийн төслийг яарч батлахаас өмнө бид хуулийн төсөл болон хуулбарыг нь огт аваагүй. Батлагдсаных нь дараа л анх удаа харж байна" гэж бичсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.187.22

MAH yachixsan nam be? Neg ni xuuliin daguu shaardlaga tavij, nuguu ni xuuli bol guuli gej, ali ni zuv be, esvel Uchral shiiddeg, xuuliin deed taliin xun uu, esvel Nyamka yu ch xamaagui burdag xuuxeldei yum yy?

Avatar

Зочин 2023-11-06 202.9.46.215

Жижиг улсын хулганы тархинаас жижиг тархитай жижигхэн амьтад, бүгдийг нь няц гишгэвэл таарна

Avatar

Нэргүй 2023-11-06 202.9.46.241

Нянбактери худалч, ёстой өсөхийн өлөн. мөн ч олон хүнийш хонгилоор чирсэн дээ

Avatar

Нэргүй 2023-11-06 213.87.154.237

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.167.71

Nyambaatar sain

Avatar

зочин 2023-11-06 66.181.182.19

нямбаатар гэж бүтэхгүй гар м бна ш дээ

Avatar

ө 2023-11-06 66.181.160.47

Энэ эргүү Орсын дарга нарт наад үнээ нэг хэлээд үздээ. Өмнөөс чиннь салаавч өгөх байлгүй.

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.168.199

Дэлхийд алдартай компани гэхлээр амаа хамхиад өгзөгийг нь долоох уу. Битгий л унгас алд

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.168.199

Н.Учрал Х.Нямбаатарын өмнөөс уучлах гуйх хэн юм бэ? Дор хаяж л Монголын Засгийн газрын гишүүд олон улсын тавцан дээр хоорондоо зөрүүтэй үйлдэл хийх нь Монгол Улсыг тэнэг л харагдуулна биз дээ. Ингэж Өрнөдийн нэг корпорацийн өмнө төрийн сайд нь очиж уучлал гуйж өгзөгийг долоох нь хэр зохимжтой вэ. Ингэж арчаагүй байж болохгүй биз дээ

Avatar

Нэргүй 2023-11-06 124.158.71.149

Мета -тай заргалдах нь тэнэг хүний л хийх ажил. Учрал уучлал гуйдаг нь маш зөв.

Avatar

Нэргүй 2023-11-06 202.126.89.206

МАНгарууд үнэн гоншигнуур уйланхай шүү Оюук Данх бас уйлдаг асуудлуудыг тавихаар манай засаг энийг эхэлж гаргасан гээд худлаа шаана

Avatar

Нэргүй 2023-11-06 202.9.40.123

Мета шиг компани Х.Нямбаатараас болж ажилтнаа халахгүй. Өөрөөр хэлбэл хувийн бизнест ёс зүйгүй худалч үйлчлүүлэгчээс бол ажилтнаа халдаггүй юм. Нямбаатар бол 2,9 тэрбум хэрэглэгч, 100,000 ажилтных нь дэргэд бол хэн ч биш, түрийний бөөс ч биш, тийм жижигхэн байхгүй юу.

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.191.246

цэвэр цусны КОММУНИСТ дэлхий танай МАН биш зарчам үнэт зүйл гэж байна шдээ.

Avatar

Нэргүй 2023-11-06 192.82.64.248

ёооё, худлаа ярина, дээр нь бүр галзууралдаа гаднын компанийг татан оролцуулах гж оролдсон байна, миний худлаа үгэнд ороогүй захиралаа ажлаас нь хал, гэсэн үгүү???

Avatar

бөйыбөыб 2023-11-06 103.168.179.132

Манай зальт этгээд л худлаа яриа биз, олон улсын компани тийм хуйвалдааны юм хийхгүй л дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж