Тиймээс Жорж Ченийг ажлаас нь халж, мөн өөрөөс нь уучлалт гуйх шаардлага тавьсан. Хэрэв уучлалт гуйхгүй бол шүүхэд хандахаа ч мэдэгдсэн юм.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг цар тахлаас өмнө буюу 2020 оны намар Хууль зүй дотоод хэргийн яамнаас боловсруулсан байдаг ч олон нийтэд мэдээлэл өгөлгүй явсаар УИХ гурав хоногт багтаан тус хуулийг баталсан. Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарын твиттер хуудсандаа бичсэн мэдээлэл нь худал байжээ гэх асуудал хөндөгдсөн юм. Тодруулбал, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар өнгөрсөн 2022 оны есдүгээр сарын 20-нд “Мета" компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал ноён Жорж Чентэй уулзаж, Хууль зүй дотоод хэргийн яамнаас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, "Мета" платформын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо“ гэж хуулиа олон улсын хэмжээнд сурталчилж, хамтран ажиллаж буй гэх агуулгатай зүйлийг бичсэн байдаг.
Гэтэл нэгдүгээр сарын 24-нд “Мета” компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен өөрийн цахим хуудастаа "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь хүний үндсэн эрх, монголчуудын хувьд ч ижил. Х.Нямбаатар сайд бидэнд хуулиа урьдчилж танилцуулсан гэдэг нь худал. Парламент энэ хуулийн төслийг яарч батлахаас өмнө бид хуулийн төсөл болон хуулбарыг нь огт аваагүй. Батлагдсаных нь дараа л анх удаа харж байна" гэж бичсэн байдаг.
Холбоотой мэдээ