Хойд Солонгосоос нийлүүлсэн нэг сая сумны 4 хувь нь л ажиллана

Хуучирсан мэдээ: 2023.11.06-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосоос нийлүүлсэн нэг сая сумны 4 хувь нь л ажиллана

Хойд Солонгосоос нийлүүлсэн нэг сая сумны 4 хувь нь л ажиллана

Хойд Солонгосоос ОХУ-д их бууны нэг сая сум илгээсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Гэвч энэ нь санаа зовох асуудал биш гэдгийг Айдар Батальон компанийн командлагч асан Евхен Дыкый хэллээ.

ОХУ жилд 1.1 сая сум үйлдвэрлэдэг бол Хойд Солонгос бараг үүнтэй ижил хэмжээний сум илгээсэн. Гэвч нэг сая ширхэг европ юм уу америк сум болон хойд солонгос сум хооронд томоохон чанарын ялгаа байгаа. Тодруулбал, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 2020 онд эзэнгүй арал руу 2400 ширхэг сум харвах тушаал өгч байсан. Гэвч эдгээр 2400 сумны 400 нь л байндаа тусчээ. Цаашилбал, байгаа оносон 400 сумны дөнгөж 80 нь дэлбэрсэн байна. Тиймээс энэ тоо баримтыг харгалзан үзсэний үндсэн дээр Орост илгээсэн сумнуудын дөрвөн хувь нь л үүргээ гүйцэтгэнэ гэж дүгнэжээ.

Нэг сая сумны дөрвөн хувь гээд тооцвол Хойд Солонгосоос Орсот 40 мянган сум л илгээсэн гэсэн үг болохыг Евхен Дыкый тайлбарлав.

Мөн Оросын их буучид Умардаас ирсэн сумнуудыг ашиглахаасаа эмээж байж магадгүй. Учир нь тэдгээр сумны чухам хэд нь зөв цагтаа дэлбэрэх нь тодорхойгүй юм. Тиймээс Хойд Солонгосын зааварлагчид сумтайгаа хамт Орост ирсэн ч байх магадлалтай.

Хойд Солонгосоос илгээсэн нэг сая сум Оросыг хоёр сарын хугацаанд хангамжаар тасалдуулахгүй гэж "Bloomberg" арваннэгдүгээр сарын 1-нд мэдээлж байв. Сүүлийн хоёр сарын хугацаанд Хойд Солонгосоос Оросын цэргийн боомтуудад хэд хэдэн удаа ачаа тээвэр ирсэн. Сумнаас гадна Катюша ангиллын пуужин, богино тусгалын баллистик пуужин, зөөврийн зенит пуужин зэргийг илгээжээ.

Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж