Блинкен Иракт гэнэтийн айлчлал хийв

Хуучирсан мэдээ: 2023.11.06-нд нийтлэгдсэн

Блинкен Иракт гэнэтийн айлчлал хийв

Блинкен Иракт гэнэтийн айлчлал хийв

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өчигдөр Ирак улсад гэнэтийн айлчлал хийжээ. Тэрбээр Ойрхи-Дорнодын орнуудад хийж буй айлчлалынхаа хүрээнд Багдад хотод саатсан бөгөөд тус улсын ерөнхий сайд Мохаммед Шиа аль-Суданитай цаг гарангийн хугацаанд уулзсан байна. Тэрбээр уг уулзалтыг үр дүнтэй, сайн болсон гэж хэвлэлийнхэнд хэлсэн бөгөөд Ирак дахь алба хаагчид, байгууламжуудаа хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээг авна гэж мэдэгджээ.

Түүнчлэн тэрбээр аюулгүй байдлын өндөр эрсдэл дунд үйл ажиллагаа явуулж буй Багдад дахь АНУ-ын Элчин сайдын яаманд зочилжээ.

АНУ-ын албаныхны зүгээс Израиль-Хамасын хооронд өрнөж буй мөргөлдөөнд бусад талууд оролцохгүй байхыг анааруулж, сануулж байгаа. Үүний зэрэгцээ өнгөрсөн сард АНУ-ын зэвсэгт хүчнийг онилсон Иракийн гурван дроныг америкийн цэргүүд таслан зогсоосон юм. АНУ нь Иракт олон жил үргэлжилсэн байлдааны ажиллагаагаа өндөрлүүлснээр тус улс дахь америк цэргүүдийн эсрэг халдлага гарах нь багасчээ.

Блинкен Иракт ирэхийнхээ өмнө Рамалла хотноо Палестины ерөнхийлөгч Махмуд Аббастай уулзсан байна. Мөн тэрбээр Израиль, Йордан, Кипр зэрэг орнуудад айлчилсан бөгөөд Иракаас Турк руу нисэх гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж