Бурхны дүрийг анх удаа барилгын материал дээр урласныг илрүүлжээ

Бурхны дүрийг анх удаа барилгын материал дээр урласныг илрүүлжээ

Бурхны дүрийг анх удаа барилгын материал дээр урласныг илрүүлжээ

"Буддын шашин ба археологи" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2023.11.06/ Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн болон Гандантэгчинлэн хийд хамтран хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Хуралд 40 орчим судлаачдын 30 гаруй илтгэлийг хоёр өдрийн турш хэлэлцэх гэнэ. Мөн археологийн тусгай үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлж байна.


Монголын төв нутгаас шинээр илрүүлсэн буддын шашны эртний нэгэн сүмийн тухай ШУА-ын Археологийн хүрээлэнгийн Нарийн бичгийн дарга, доктор Н.Эрдэнэ-Очир ярихдаа "Бид эхний ээлжид Туул голын эрэг дэх Сонгинын хэсэгт байрлах Хэрэйдийн Ван ханы ордон буюу Түргэний балгас-Туулын “Хар Түнэ Орд” дурсгалт газарт археологийн малтлага хийж, гүнзгийрүүлэн судалж байна. Тэндээс 16 зууны үеийн бурхны шашны сүмийг илрүүлж олсон. Бид намар болгон хамтарсан судалгааныхаа үр дүнг тайлагнаж, "Буддын шашин ба археологи" хурлыг зохион байгуулдаг. Археологийн дурсгалаас олон тооны буддын шашинтай холбоотой сүм хийд, эд өлгийн зүйл, туурь балгасын олдвор илэрдэг.

Миний өөрийн судалгаагаар Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутагт орших Хархул хааны балгас гэж эртний хот байдаг. 1980-иад оны үед ахмад археологич Н. Сэр-Оджав гуай судалж байсан. Тухайн үед эртний нийслэл Хархорумтай нэг цаг үед холбогдоно гэж үзэж байсан.

Өнөөдрийг хүртэл тодорхой малтлага, судалгааг хийгээгүй. Монгол-Германы археологийн судалгааны баг 201-2019 онд ажиллаж, энэ хотын дэвсгэр зургийг хийсэн. Ингэхэд 7-8 дөрвөн замын уулзвартай, инженерийн төлөвлөлтийн дагуу барьж байгуулсан нүсэр том хот болохыг тогтоосон. Хануй голын сав дагуй 40 орчим барилгын материал шатаадаг зуухыг илрүүлсэн. Энд Их хуралдайгаар мөнгө төсөвлөж, дэлхийн урчуудыг энэ хотод төвлөрүүлдэг маш том мега төслийг хэрэгжүүлсэн гэдэг нь тодорхой болсон. Энэ оны судалгаагаар хотын хоймор хэсэгт бурхны шашны том хийдийг илрүүлсэн. Хийдийн дээврийн чимэглэлийг насан уртасгагчийг бэлгэдэгч Аюуш бурхныг паалан дээр дүрсэлсэн байсан. Өөрөөр хэлбэл, барилгын материал дээр анх удаа бурхны дүрийг урласан байсныг илрүүлсэн" тухай ярьсан юм.

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг, сумын төвөөс урд зүгт долоон км орчим зайд Хануй голын урд хөвөөнөө Хархул хааны балгас хэмээх эртний хотын туурь оршино.

Анх 1891 онд Оросын судлаач Д.А.Клеменц уг дурсгалыг бүртгэж эрдэм шинжилгээний эргэлтэд оруулжээ. Уг дурсгалыг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад байх дурсгалын жагсаалтад оруулсан байдаг.

Гандантэгчинлэн хийдийн Хамба лам асан Д.Чойжамц "Монголын Зава Дамдин лам гэж агуу эрдэмтэн хүн "Алтан дэвтэр" гэж бурхны шашны түүхийг зохиосон юм. Тэр дэвтэр олон жил дарагдаж судалгааны эргэлтэд орж чадаагүй. Тэгээд 1990 оноос сайхан цаг эхэлж, Зава Дамдин ламын Монголд бурхны шашныг дэлгэрүүлэх гурван үе шаттай түүхийг суурилж, судалгаа хийх боломжтой болсон.

Энэ номд Монголд шашин дэлгэрсэн түүхийг түрүү дэлгэрэлт, дунд дэлгэрэлт, хожуу дэлгэрэлт гэж гурав хувааж үзсэн байдаг.

Түрүү дэлгэрэлтийн үеийг одоогоос 3000 жилийн өмнөх, түүхчдийн үздэгээр Хүннүгийн үед буюу Хятад, Түвд хоёроос өмнө Гимлайн нурууны баруун, зүүнд дэлгэрсэн бурхны шашны нөлөөгөөр Монголд орж ирсэн. Тэр бүү хэл Бурхан багш өөрөө Монгол оронд заларч байсан гэдгийг Зава Дамдин маш тодорхой бичсэн байдаг. Бурхны шашны түүхээс гадна тухайн үеийн газар зүйн байрлалыг маш тодорхой гаргаж тавьснаараа дэлхийн түүх, газар зүйн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан. Монголынхоо газар нутгийн хил хязгаарыг сударт дархалсан бүтээл юм.

Дунджаар 50 сая төгрөгөөс дээш санхүүжилтээр археологийн малтлага судалгааны ажлыг хийдэг аж.

ШУА-ын Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн "Сүүлийн жилүүдэд хийсэн археологийн судалгаануудаас буддын шашны холбогдолтой малтлага судалгааны үр дүнг танилцуулсан тусгай үзэсгэлэнг 21 хоног олон нийтэд нээлттэй дэлгэж байна. Нийт есөн дурсгалт газрын судалгаа шинжилгээний явцад илрүүлсэн эд өлгийн зүйлсийг дэлгэсэн. Монголын хамгийн эртний үед холбогдох буддын шашны сүм байж магадгүй гэж таамаглаж байгаа олдвороос эхлүүлэн Хархул хааны балгасын их сүмийн тууриас гарсан эд зүйлс, Мөнх хааны Шагжаа сүмийн малтлагын олдвор, 17 зууны буддын шашны олдвор, Дондогдулам хатны шинэ эд зүйлс, дурсгалууд гэх мэт ховор эд зүйлсийг танилцуулж байна" гэдгийг мэдээллээ.

   

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2023-11-06 66.181.180.63

яг ямар Бурхан вэ????Цорийн ганц Бурхан байдаг !!!!! та нар хиймэл хүний гараар бүтээчихээд Бурхан гээд л тэр чинь амь ч үгүй биз дээ !!! Сэрээч ухаараач !!!@@?????Мунхаглал шүү !!!!!!!

Avatar

Нэргүй 2023-11-06 202.9.40.214

Зөвхөн ганц бурхан байдаг гэдэг чин мунхаглал.
Бусдын шашин соёлын хүндэтгэж сураарай

Avatar

Нэргүй 2023-11-06 213.87.154.237

^^^^ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-06 122.201.23.83

Маниус одоо бурханы дүр хэвлэх битгий хэл барилгын материал үйлдвэрлэж чадахгүй болсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж