О.Цогтгэрэл: Шууд худалдан авалт хийх нь авлигыг өөгшүүлнэ

О.Цогтгэрэл: Шууд худалдан авалт хийх нь авлигыг өөгшүүлнэ

О.Цогтгэрэл: Шууд худалдан авалт хийх нь авлигыг өөгшүүлнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2023.11.06/ хуралдаанаараа Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д БЭТ томилсон зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:

-Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанид БЭТ томилсон асуудал. Монгол Улсын 2024 оны төсвийн хуулийг дагаж өргөн мэдүүлэгдсэн Биржийн тухай хууль зэргийг хэлэлцлээ.

Монгол Улсын  тулгамдсан асуудал нь авлига, авлигажсан тогтолцооны асуудал.  Нийгмийн, эдийн засгийн, улс төрийн гол асуудал болсон. Авлигатай тэмцье гэвэл илүү нээлттэй, өрсөлдөөнтэй болох ёстой. Гэтэл УИХ-д орж ирсэн хуулийн төслүүд нь шууд худалдан авалт хийх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д БНМАУ -ын хуулиар шууд БЭТ томилж байна. Хүчингүй болсон байх магадлалтай хуулиар бас шууд худалдан авалт хийх болж байна.

Гуравдугаарт нь, төсвийг дагалдаж орж ирсэн Биржийн тухай хуульд төрийн болон төрийн өмчийн оролцоотой бүхий л уур уурхайн компаниуд бараа бүтээгэдэхүүн зарахдаа биржээр арилжаална гэж байгаа. Гэтэл одоо орж ирж байгаа хуулиар стратегийн чухал  ач холбогдолтой төсөл хэрэгжүүлэхэд биржийн биш арилжаагаар зарж болно гэж байгаа. Авлигатай тэмцэх уриа лоозон хаачсан бэ. Далд нууц худалдан авалтыг яагаад өөгшүүлээд байна вэ. Тэнд БЭТ томилоод, Биржийн хуулийн үйлчлэлийг өөрчлөөд биржээр уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжаалахгүй болчихоор нүүрсний гэрээний авлигын тогтолцоог хуульчилж өгөх гэж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжгүйгээр хуулиараа шууд  гэрээ хийж болно гэж байна. Сонгуульд бэлтгэж байгаа юм биш биз дээ. Дараагийн мянга, мянган ногоон автобусыг шууд худалдан ав гэж байгаа юм уу. Ийм заалтуудыг дэмжих боломжгүй гэв.

УИХ-ын гишүүн Н.ГАНИБАЛ:

-Авлига гэдэг өөрсдийнхөө худалдан авах процессыг нуун дарагдуулж, төрийн нууцад авч, оффтейк гэрээ байгуулж байгаа нь 2016 онд 87 дугаар байрт ордог байсан бол өнөөдөр 116 дугаар байрт, таван жилийн хугацаанд 30 пүнктээр хойшилсон. Гэтэл 2024 оны төсвийн хууль, түүнийг даган орж ирсэн төслүүд, түгжрэлийг буурууулах, орон суужуулах хууль, түүнийг 26 хуулийн ихэнх нь авлигын индексээсээ улам ухраасан заалт оруулж ирлээ.

Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр зарахгүйгээр борлуулж болно гэдэг заалт, стратегийн ордын  хайгуул болон олборлолтын ажлыг гэрээ байгуулан 10 хүртэлх жилээр олгож болно  гэдэг заалт оруулж ирсэн.

Түгжрэлтэй тэмцэх, орон сууцжуулах тухай хуульд худалдан авах ажиллагааг шууд гэрээгээр байгуулж, захиран зарцуулах  боломжийг өөрсөддөө нээсэн нь ухралт. Метро хэрэгтэй, тойрог зам хэрэгтэй бол 27.6 их наядын төсөв дотроо оруулаад эдгээр ажлыг хийх ёстой. Харамсалтай нь ингэж хийхгүйгээр “Арева”-гийн олж илрүүлсэн нүүрсний ордыг ашиглаад явах юм байна. Саад болж байсан заалтыг төсөв дагасан хуулиараа өөрчилж байна гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-06 213.87.154.237

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Зочин 2023-11-06 202.131.254.138

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг одоо ч хэрэгжүүлэхгүй бгаа шүү. Мөн нүүрсний хулгайн асуудал чинь одоо бүр хуулийн хамгаалалтанд ороод чонын амнаас гараад барын аманд орчихсон. Худлаа гэвэл хуулийн хэрэгжилтээ сайн хараарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж