Афганистанд найман энхийг сахиулагч алагдав

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Афганистанд найман энхийг сахиулагч алагдав

Афганистанд олон улсын энхийг сахиулах хүчний найман байлдагч алагдсан тухай мэдээлэл гарсан байна. АР агентлагаас мэдээлснийг үзвэл тэдгээр найман байлдагчийн 7 нь АНУ-ын цэргийнхэн байжээ. Харин  найм дахь байлдагчийн талаар тодорхой мэдээлэл болон аль үндэстнийх байсан талаархи  мэдээлэл хараахан гараагүй байгаа гэнэ.

НАТО-ийн албанаас хэлж байгаагаар бол сүүлийн гурван өдрийн дотор алагдсан энхийг сахиулах хүчний албан хаагчдын тоо арваас хол давжээ. Сүүлийн үед нөхцөл байдал хурцдан бөмбөг дэлбэлэх, зэвсэгт халдалаг үйлдэх нь олшрон, амь үрэгдэгсдийн тоо өдөр бүр нэмэгдэж байгаа аж. Энэ бүхэн Афганистаны эрх баригчдын зүгээс АНУ болон өрнөдийнхний явуулж байгаа байлдааны ажиллагаа, тактикийг шүүмжлэн афганчуудыг фронтын байдалд аваачиж байна хэмээн зэмлэхэд хүргэж байгаа юм.

 Өчигдөр орой Афганистан дахь НҮБ-ын үйл ажиллагааны Кандагар дахь төв штабыг чиглэсэн хоёр ч пуужин дэлбэрч нэг нь харуулын байлдагчийг шархдуулсан байна. Хэдийгээр энэ 8-р сард алагдсан АНУ-ын цэргийн тоо өмнөх саруудаас бага байгаа ч сүүлийн гуравхан өдөрт 14-т хүрсэн нь нөхцөл байдал улам муудаж байгааг харууллаа гэж зарим эх сурвалж дүгнэжээ.

        М.Наст

Бичлэг үзэх…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж