"Би дуртай цагтаа хийддээ ирж, номоо хурна"

"Би дуртай цагтаа хийддээ ирж, номоо хурна"

"Би дуртай цагтаа хийддээ ирж, номоо хурна"

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ /2023.11.01/ өгсөн. Энэ талаар өөрөөс нь тодрууллаа.


Тэрбээр "Би Монголын бурхан шашинтны төвийн Хамба ламаар 31 жил ажилласан. Тэрнээс өмнө дөрвөн жил Да ламын албанд байсан. Нийт 36 жил ажиллалаа. Гэхдээ би бахархалтай зүйл гэж бодохгүй байна. Учир нь 1937 онд их хэлмэгдүүлэлтээр туршлага, мэдлэгтэй лам хувраг, эрдэмтэн мэргэдийг егүүтгэсэн. Тэгээд 1970 онд Шашны дээд сургуулийг байгуулж, дөрвөн жил болоод цөөн элсэлт авдаг байсан. Тэр дундаас 1990 онд Ардчилсан хувьсгал гарч, лам нарын тоо цөөрсөн. Хэлмэгдүүлэлтэд өртсөн лам нар маань 80, 90 нас хүрчихсэн байсан учраас дунд үеийнхэн дунд дээд сургууль төгссөн хэдэн хүн байсан. Тэр дотроос намайг Хамба ламаар томилсон юм.

Энэ хугацаанд 1990-ээд оны бусад хийдүүдээс хамаагүй бэхжилттэй байсан Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээ түшиглэн, дэмжлэг үзүүлж, долоон уламжлалт сургуулийг байгуулсан. Тэнд сурч боловсорсон хүмүүс орон нутгийн хийдэд ажилладаг болсон. Бүхэл бүтэн буддын шашны боловсролын тогтолцоо үүссэн гэж хэлж болно.

Үүний үндсэн дээр зарим нэгэн зүйл 1937 оноос хойш тасарсан байсан. Энэтхэг улсад 10-аад мянган шавьтай гурван том сургууль бий. Тэнд мухар сүсгээр биш судалгаа шинжилгээ, мэтгэлцээн, логик хэлэлцээний үндсэн дээр бурхны номоо судалж, баталдаг. Энэ бүхэнд 24 жил шаардлагатай. Монголоос 1990 оны эхээр Энэтхэгт суралцахаар явсан хүүхдүүд 3-4 жилийн дараагаар ирж эхэлсэн. Эрдэмтэй боловсролтой лхаарамба цолтой хоёр залуу лам маань сургуулиа төгсч чадсан. Мөн гавж, гэвш цолтой 20 орчим залуус эх орондоо ирлээ. Хувилгаад, хутагт нь бий болж, тодорсон сайхан үед эрдэм, боловсролтой залуус маань шашнаа улам түгээн дэлгэрүүлэх чухал цаг үе ирж байна. Нэг шат өндөрсч байна. Ийм үед Лхаарамбын дамжааг нэгдүгээр зэрэгтэй хамгаалсан Д.Жавзандорж гэдэг ламыг бурхны шашнаа удирдаж явах чадамж төгөлдөр болжээ гээд хүсэлт гаргаж, томилохоор болсон" гэв.

Мөн тэрбээр цаашид хийх ажлынхаа талаар ярихдаа "Би Гандантэгчинлэн хийддээ байлгүй яах вэ. Би энэ хийдийн уугуул хүн. НҮБ-д статустай ганц байгууллага болох Азийн буддистуудын энх тайвны бага хурал 1970 онд хуралдаж, анхын өвгөн лам болсон. Одоо Гандангийн өвгөн лам болоод сууж байна. Хэзээ дуртай цагтаа Гандандаа ирж, ном хурна.

Дэлхийн бурхны шашны долоон том байгууллага бий. Үүний гурвынх нь удирдах албанд ажилладаг.

Тодруулбал, Азийн буддистуудын энх тайвны хурлын ерөнхийлөгч, Дэлхийн буддын дээд хэмжээний чуулгын ерөнхийлөгч, энэ жил Япон төвтэй бурхны шашны байгууллагын том хүн болсон. Энэтхэгт бас Олон улсын буддын шашны байгууллага байдаг. Тэр байгууллагад бодлого тодорхойлогч гэдэг ажил хийдэг. Тэр ажлаа үргэлжлүүлнэ. Азийн буддистуудын энх тайвны хурлын ерөнхийлөгчийн сонгууль 2026 онд болно. Тэр хүртэлх хугацаанд шашны ажлаа улам бэхжүүлэх ажлыг идэвхийлэн хийнэ" гэсэн юм.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
56
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.160.76

одоогийн Монголд байгаа чинь буддизм бишшүүдээ, бүр хожуу 16р зуун Түвдийн боолын нийгэмд зориулж үүсгэсэн бараг буддизмтай холбоогүй гаж бурангуй урсгал, буддын шашинт олон улс азид бий япон солонгос тайван тайланд гээд тэнд шашин хүн ёс хүнлэг энэрэнгүй байдал ёс суртахуунд сургаж тэр хэрээрээ энэ улсууд дэлхийн өндөр хөгжилтэй улс болсон, монголд түвдийн гаж урсгал бол зөвхөн мөхөл сүйрэл дагуулдаг. энэ урсгалыг дагасан улс болгон мөхдөг түүхтэй. Манж түвд монгол гээд.

Avatar

Mongol 2023-11-06 107.77.205.106

монгол хэл дээрээ л номоо хэлж,уншиж,хурах ёстой юм бнаа.

Avatar

Би дуртай үедээ 2023-11-06 66.181.190.31

сургаалыг номлохдоо бусдыг бас анхаарч үзэх нь чухал гэж нэмж тэмдэглэсэн байна.
насан өндөр болж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буй гавж дэмбэрэлийн чойжамцад хандан илгээсэн захидалдаа:
"сургаалыг судлах таны арга барил, сурсан зүйлийнхээ талаар эргэцүүлэн тунгааж бясалгах, түүнийгээ сурталчлан таниулдаг арга замыг биширч байна"

Avatar

😲 2023-11-06 66.181.190.31

хомнизмаар айлгаж рэкитлдэг арга нь алмайруулаад байна уу үгүй юу. журманд нь ийм зүйл яриарай гээд бичээтэй байдгийм байхдоо. хачин яриагаа шууд бас түвдээр хэлчихгүй дээ. ойлгохгүй амаршд. шид бүтээлээ гаргахгүй юугаа хийгээд байдгийм дээ.

Avatar

Нэргүй 2023-11-06 213.87.154.237

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Зочин 2023-11-06 66.181.185.109

Чой Хамба маань аливаад их нуруутай, тулхтай, маш ухаалаг лам хүн юм шүү. Танд хамгийн сайн сайхныг ерөөе. Шинээр томилогдсон хамба Жавзандорж танд мөн л хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Залуухан, эрдэм мэдлэгтэй бурхны шавь та сүсэгтэн олондоо их ухаарал хайрлана гэдэгт машид итгэлтэй байна.

Avatar

Нэргүй 2023-11-06 182.16.234.31

гандан балиар бохир заваан газар . хийсэн бүтээсэн юмгүй арчаагүй лам байсан даа

Avatar

Нэргүй 2023-11-06 202.9.40.37

Мэдлэг чадвартай сайн лам гэж би хувьдаа үздэг. танд эрзүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. сэтгэгдэл бичсэн зарим хүмүүс ёс суротахууны хувьд үнэхээр доод хэмжээнд байнаа. Монголын буддын шашины хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан хүний нэг мөн

Avatar

Зочин 2023-11-06 202.9.40.3

дуугүй зайл аа . нэг л их хомнийзмд хорсож хохирсон этгээд байсан.

Avatar

ХУУЛЬЧ 2023-11-06 202.9.47.55

ИРЖ БАЙГАА ҮЕ ХЭРХЭН БУРХАН БАГШИЙН СУРГААЛИЙГ БАРИМТАЛЖ ЦААШИД ХӨГЖҮҮЛЭХ ТЭДНИЙ ҮҮРЭГ Л ДЭЭ..,,,,ХАРИН ХАМБА НОМУН ХАН ЧОЙЖАМЦИЙН ХИЙЖ БҮТЭЭСЭН ИХ БОЛОХООР ТҮҮНД ТАЛАРХАХ УЧИРТАЙ .,,,,ӨНӨӨГИЙН ӨНДӨРЛӨГТ ХҮРГЭСЭН НЬ ТҮҮНИЙ ГАВЬЯАГ ХЭНЧ ҮГҮЙСГАХ АРГАГҮЙ.

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.188.108

За даа тааруухан хамба байсан даа Гандан их хиртэй тоос шороотой заваан газар болсон Муу муу

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.190.31

“хамбын” хүчинг жавзундорж яаж янзлах. шал завхарсын. баахан хувлигаан тодорсон гэх, тэдр нь ч номгүй. энэ балиаруудыг яах.

Avatar

Эргүү с** 2023-11-06 66.181.161.241

зөв ч бичиж чадахгүй бж тэнэг

Avatar

п*** с** бж 2023-11-06 66.181.190.31

хувлигаан бандит

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.190.31

тэгээд хомнизмаа ярьсаар л. урд насандаа буудсаар энэ насандаа ч ярьж үргэлжлүүлээд. яагаад ном ярьдаггүй ганц мэддэгээ л ярьдгиймбээ. хатуу зан үйлээр цэвэрлэгээ угаалгын егзөр хий

Avatar

зочин 2023-11-06 66.181.188.110

Шашны сургуулийн ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн асуудлаар тэргүүн хамба байхдаа яагаад ганц үг ганхйигээгүй вэ?
Энэ бол маш ноцтой, зүгээр өнгөрөөж болохгүй, байнга сануулж байх ёстой асуудал биш үү?
Энэ ариун явдал мөн үү?

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.168.8

Байх л ёстой зүйл гэж үздэг байхөө, Далай лам нь хүртэл гаж хүүхдээр хэл мэлээ хөхүүлээд явж байхад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж