Кадыровын хүү аавынхаа бие хамгаалагч болжээ

Кадыровын хүү аавынхаа бие хамгаалагч болжээ

Кадыровын хүү аавынхаа бие хамгаалагч болжээ

Чеченийн удирдагч Рамзан Кадыровын 15 настай хүү Адам Кадыров аавынхаа ахлах бие хамгаалагч болжээ. Рамзан Кадыровын холбоотнууд энэ сард 16 хүрэх хүүд баяр хүргэж, эр зоригийг нь магтав.

Аюулгүй байдлын дээд албан тушаалтнуудын нэг Замид Чалаев хэлэхдээ Адамыг Чеченийн удирдагчдын аюулгүй байдлыг хангах хэлтсийн даргаар томилсон гэжээ.

Үндэсний бодлого, гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн яамны сайд Ахмед Дудаев телеграмдаа "Адам Кадыровыг Бүгд найрамдах улсын тэргүүний аюулгүй байдлын албаны чухал албан тушаалд томилогдсонд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Тэр өөрийгөө зоригтой, эрэлхэг, эх оронч, шашны төлөө зогсоход бэлэн хүн гэдгээ харуулсан" гэж бичжээ.

Залуу Кадыров өнгөрсөн есдүгээр сард Коран судар шатаасан хэрэгт буруутгагдан хоригдож байсан хоригдлыг зодсон. Энэ бичлэг цахим сүлжээнд нийтлэгдсэний дараа Кремлийн талыг баримтлагч зарим хүн хүүг шүүмжилсэн. Гэвч Путины холбоотон Рамзан Кадыров эсрэгээрээ хүүгээрээ бахархаж байгаагаа илэрхийлсэн юм. Түүгээр ч үл барам аравдугаар сард Адам Кадыровт Чеченийн баатар цол олгосон билээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-06 202.179.26.35

Эцэг Рамзан Кадыров нь бас эцгийнхээ бие хамгаалагч байсан

Avatar

Нэргүй 2023-11-06 213.87.154.237

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-06 123.254.172.208

Нөгөө алкаш Равдан, мояа, шар чойр, тогжгор хулгайч нар таг шүү. Уг нь аллах акбар гээд уйлж байх ёстой биз дээ

Avatar

1 хүний яхзгааргүй ноёрхол тогтсон 2023-11-06 103.212.119.158

1 хүний яхзгааргүй ноёрхол тогтсон тоглоомын улсад л ийм зүйл өолно

Avatar

hyn 2023-11-06 77.87.228.70

delkhii ch utagaa aldaj bn doo

Avatar

зочин 2023-11-06 66.181.166.196

Тэнэгтэж байж цугтай чад хийх нь л дээ, халдлага энэ тэр янз бүрийн юм болбол хамтдаа явах магадлал их

Avatar

Нэргүй 2023-11-06 103.161.242.133

ish chaavaas horigdol zodood baatar bolchihov uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж