Чеченийн удирдагч Рамзан Кадыровын 15 настай хүү Адам Кадыров аавынхаа ахлах бие хамгаалагч болжээ. Рамзан Кадыровын холбоотнууд энэ сард 16 хүрэх хүүд баяр хүргэж, эр зоригийг нь магтав.
Аюулгүй байдлын дээд албан тушаалтнуудын нэг Замид Чалаев хэлэхдээ Адамыг Чеченийн удирдагчдын аюулгүй байдлыг хангах хэлтсийн даргаар томилсон гэжээ.
Үндэсний бодлого, гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн яамны сайд Ахмед Дудаев телеграмдаа "Адам Кадыровыг Бүгд найрамдах улсын тэргүүний аюулгүй байдлын албаны чухал албан тушаалд томилогдсонд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Тэр өөрийгөө зоригтой, эрэлхэг, эх оронч, шашны төлөө зогсоход бэлэн хүн гэдгээ харуулсан" гэж бичжээ.
Залуу Кадыров өнгөрсөн есдүгээр сард Коран судар шатаасан хэрэгт буруутгагдан хоригдож байсан хоригдлыг зодсон. Энэ бичлэг цахим сүлжээнд нийтлэгдсэний дараа Кремлийн талыг баримтлагч зарим хүн хүүг шүүмжилсэн. Гэвч Путины холбоотон Рамзан Кадыров эсрэгээрээ хүүгээрээ бахархаж байгаагаа илэрхийлсэн юм. Түүгээр ч үл барам аравдугаар сард Адам Кадыровт Чеченийн баатар цол олгосон билээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ