Хятадын засгийн газар хүн дүрст роботуудыг олноор үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлж байгаа бөгөөд 2027 он гэхэд технологиор олон улсад тэргүүлэгч болохыг зорьж байна.
Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам есөн хуудас зөвлөмж гаргаж, тус улсын үйлдвэрлэлийн салбарыг 2025 он гэхэд "хүн дүрст роботын инновацийн системийг бий болгож, хэд хэдэн гол технологид нээлт хийж, үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийн аюулгүй, үр дүнтэй хангамжийг баталгаажуулаж, 2027 он гэхэд технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч болохыг" уриалав.
Тус яам нь хүн дүрст роботыг үйлдвэрлэхэд тулгардаг асуудлуудыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар шийдвэрлэж, тэднийг хөдөлмөрийн хүнд, аюултай нөхцөлд ажилчны оронд ажиллуулахыг аж үйлдвэрүүдээс уриалсан байна. Гэвч тус улс өнгөрсөн хугацаанд гал унтраах болон цагдаагийн роботуудыг бүтээх ажлыг хийсэн. Энэ нь зарим ажиглагчдын анхааруулж байснаас дэд бүтэц, цэргийн хүчин чадал багатай байж болзошгүйг харуулжээ.
АНУ, Хятад нь бие биенээ заналхийлэхийн тулд "алуурчин" робот, байлдааны хөлөг онгоц, сөнөөгч онгоц бүтээхээр уралдаж байна гэж шинжээчид хэлдэг. Гэхдээ хүн дүрст робот цэргүүдийн тухайд, АНУ нь Бээжингээс илүү давуу талтай хэвээр байгаа гэж үздэг. 2014 онд АНУ-ын арми ойрын жилүүдэд цэргүүдийг роботоор солихоор ажиллаж байгаа гэсэн мэдээлэл гарч байсан ч бараг арав гаруй жилийн хугацаанд бид тулааны талбарт роботуудыг хараахан хараагүй байна.
ЭХ СУРВАЛЖ: FUTURISM
Холбоотой мэдээ