Оюутолгой зардлаа 1,6 тэрбум доллароор нэмэх санал гаргажээ

Оюутолгой зардлаа 1,6 тэрбум доллароор нэмэх санал гаргажээ

Оюутолгой зардлаа 1,6 тэрбум доллароор нэмэх санал гаргажээ

Оюутолгойн төслийн гүний уурхайг эхлүүлэхэд санхүүжилт нь  анх 5.3 тэрбум ам.доллор шаардлагатай гэсэн тооцооллыг гаргасан. Харин  далд уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн цагаад санхүүжилт нэмэгдэж байгаа бөгөөд энэ жил хөрөнгө оруулалтаа дахин 1.6 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх саналыг хөрөнгө оруулагч тал Оюутолгойн ТУЗ-д тавьжээ. Оюутолгой ХХК-ийн 34 хувийг төлөөлж буй Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүний хувьд тус саналыг үндэслэл муу, ТЭЗҮ-ийг батлаагүй байна гэдэг шалтгаанаар хэлэлцэхээс татгалзсан байна.

Энэ талаар  “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “Энэ жилдээ далд уурхайн төслийг үргэлжлүүлэхэд 1.6 тэрбум ам.доллар шаардлагатай байна гэсэн саналыг ТУЗ-д тавьсан. Уг нь бид саяхан бас төсөв мөнгийг нь нэмсэн. Үүн дээр нэмээд 1.6 тэрбум ам.долларын асуудал яригдаж байгаа. Монголын талын ТУЗ-ийн гишүүд үндэслэл хангалттай биш, ТЭЗҮ шинэчлэгдэж албан ёсоор батлагдаагүй байна гээд хойшлуулаад явж байгаа. Гэхдээ ингээд байнга хойшлуулаад явах боломжгүй. Яагаад гэхээр санхүүжилтийг нь шийдэхгүй бол төсөл нь зогсох болно. Шийдье гэхээр ногдол ашиг хойшлох зэрэг эрсдэл үүсээд байна. Одоо  нэмэгдэх зардлыг хүлээн зөвшөөрөх тухай асуудал яригдаад ТЭЗҮ шинээр хийж байгаа. Үүнтэй холбоотой урьдчилсан тооцоо гарсан нь энэ юм” гэлээ.

Өөрөөр хэлбэл, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд дахин 1,6 тэрбум ам.долларын нэмэлт, санхүүжилт шаардлагатай гэж үзвэл Монгол Улсын хүртэх ашиг дахин хойшлох эрсдэлтэй гэсэн үг юм.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Оюутолгойн далд уурхайг эхлүүлэх, хөрөнгө оруулалтын гэрээнд зарим өөрчлөлт оруулахаар өнгөрсөн жил хэлэлцээрийн ширээнд суусан. Хэлэлцээр үргэлжилж байгаа бөгөөд цаашид Оюутолгой зардлаа нэмэх санал гаргавал Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсэг хэрхэх нь тодорхойгүй байна.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хүн 2023-11-06 103.161.242.123

юун ногдол ашиг хойшлох вэ? тэр чинь байхгүйдээ. өранд л орно. ямар хөлдүү новшнууд вэ. яаралтайгаар ОТ г зогсоо. хөөж гарга.

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.180.210

өмхий рио тинто ,өмхий америк ,баруунхан СӨНӨ

Avatar

Нэргүй 2023-11-06 139.5.216.241

луйварт

Avatar

Нэргүй 2023-11-06 213.87.154.237

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.160.82

" Муу эрд халдага дараа " гээч л болчихвуу яав …Анхнаасаал хувь мувь гэлгүй " олон юм гуцалгүй татваа төл ".. гээд л сууж байх байж …

Avatar

Нэргүй 2023-11-06 103.212.119.213

34% хувь эзэмшиж тэнэглээгүй бол ОТ зардлаа яаж өсгөх нь бидэнд огт падгүй байх байсан!!

Avatar

Нэргүй 2023-11-06 103.157.184.82

Санал нэг байна!

Avatar

Нэргүй 2023-11-06 202.131.245.106

Орж ирэх мөнгө нэмэгдэнэ гэсэн үг шдээ. 1,6 тэрбумаас чинь татвар тооцохоор манай төсөвт цэвэр 160 сая доллар орно гэсэн үг. Энэ чинь харин ч ашигтай санал бишүү

Avatar

Нэргүй 2023-11-06 103.212.119.213

Зардлаас татвар авдаггүй юм!!

Avatar

Нэргүй 2023-11-06 43.228.130.118

riotinto bol africa, latin america -n yaduu buurai ornuudiig dandaa ingej shulj ed baylagiig ni deeremjddeg luivarchid shuu

Avatar

Зочин 2023-11-06 59.153.114.33

Л.Оюунэрдэнэ, Нямбаатар аа, эхлээд энэ төслөө иж бүрэн судлах хэрэгтэй байна. Та нар бүрэн дүүрэн ойлгоогүй учраас өнөөг хүртэл Рио Тинтогийн тоглоом болчихоод явна…

Avatar

Зочин 2023-11-06 59.153.114.33

Хагархай данх, Нянбактериа эхлээд наад төслөө иж бүрэн судлах хэрэгтэй. Та нар одоог хүртэл асуудал бүрэн дүүрэн ойлгоогүй, Рио Тинто нараар тоглосоор л байна…

Avatar

Г 2023-11-06 66.181.178.215

Оюутолгойн уурхай 20 жилийн дараа онгойсон нүх хэдэн тэрбум долларын өртэй аз жаргалтай төгсөх болно.Шороо зөөж байж технологи нэвтрүүлэнэ гэж маниусыг мунхруулж зээл авна гэж шаахын !!! Өөрсдөө хүрзээр ухсан ч бэлэн шороо шүү дээ,!! Хурдан ухаж дуусгах технологи

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж