Израилийн агаарын цохилт Ливанд хүрч, 4 хүн нас барав

Израилийн агаарын цохилт Ливанд хүрч, 4 хүн нас барав

Израилийн агаарын цохилт Ливанд хүрч, 4 хүн нас барав

Израилийн агаарын цохилт Ням гаригт Ливаны өмнөд хэсэгт хүрснээр дөрвөн энгийн иргэн амиа алджээ. Тэдний гурав нь 10, 12, 14 настай хүүхдүүд байв. Ливаны төрийн хэвлэлд мэдээлснээр нэг гэр бүлийн гишүүдийг тээвэрлэж явсан хоёр машин Айнатагаас Айтароун хүрэх замдаа агаарын цохилтод өртжээ. Хоёр машины нэг нь тэр дороо шатсан байна.

Ийнхүү Газын зурвас дахь мөргөлдөөн Израиль, Ливаны хил дээр улам хурцдах эрсдэлтэй болоод байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд гомдол гаргана гэдгээ Ливаны ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэгч Нажиб Микати хэлэв. Мөргөлдөөн эхэлснээс хойш Ливаны талд амь үрэгдсэн энгийн иргэдийн тоо 14 хүрчээ.

Израилийн арми мэдэгдэхдээ, "Ливаны өмнөд хэсэгт орших Рас Накура бүсээс Израиль руу пуужин харвах гэж байсан террористуудын үүрэнд цохилт өгсөн, машинуудыг санаатай онилоогүй" гэжээ. 

Израилийн цохилтын дараахан Хезболла бүлэглэл Ливаны өмнөд нутгаас Град пуужин харважээ. Ням гаригт Израилийн хойд нутгийн Кирят Шмона хот хэд хэдэн удаа цохилтод өртсөн байна. 

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-06 213.87.154.237

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Монгол хүн 2023-11-06 66.181.179.126

Израил одоо болиочээ дуракаа

Avatar

Нэргүй 2023-11-06 139.5.217.114

Ливан Хезболлохын алуурчдаа хамгаалаад байхаар аргагүй ш дээ.

Avatar

zochin 2023-11-06 74.12.112.176

kkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж