ОБЕГ: Цаг агаарын аюулт үзэгдлээс болж 46 хүн сураггүй болсон

ОБЕГ: Цаг агаарын аюулт үзэгдлээс болж 46 хүн сураггүй болсон

ОБЕГ: Цаг агаарын аюулт үзэгдлээс болж 46 хүн сураггүй болсон

Амралтын өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын төвд бүртгэгдсэн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.


Өнгөрсөн Баасан гаригаас эхэлж ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурсан. Улмаар аюулт үзэгдлээс шалтгаалсан дуудлага мэдээлэл онцгой байдлын газарт өмнөх өдрүүдээс нэмэгдсэн байна. Тодруулбал, цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Ховд, Увс, Завхан, Архангай, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн 24 суманд малдаа явж байгаад болон орон нутгийн замд автомашин, мотоциклтой зорчиж яваад төөрсөн, сураггүй болсон 30 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, 46 хүн сураггүй болжээ.

Мөн Төв аймгийн Эрдэнэсант суманд зургаа, Лүн суманд нэг, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд нэг нийт найман иргэн малдаа явж байгаад шуурганд төөрч осгон амь насаа алдсан байна. Үүний нэг нь хүүхэд байж.

Төөрсөн дуудлагын дагуу тухайн аймгуудын Онцгой байдлын газар, нутгийн захиргааны байгууллагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 37 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд самранд явж байгаад төөрсөн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 3-ны өдөр Говь-алтай, Ховд аймгийн хойд, Увс аймгийн зүүн хэсэг, Архангай, Завхан аймгийн нийт нутгаар 0.0.-8.0 мм цас орж, салхины хурд 16-20 м/с хүрч, цасан шуурга 1-5 цаг орчим шуурч, цаг агаарын аюулт үзэгдэл, 4-нд Архангай аймгийн зүүн, Булган аймгийн өмнөд,  Хэнтий аймгийн баруун, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар 0.0-7.0 мм цас орж, салхины хурд 16-18 м/с хүрч, хүчтэй цасан шуурга 12-15 цаг шуурч цаг агаарын аюулт үзэгдэл, 5-нд Төв аймгийн нутаг, Дундговь аймгийн баруун хойд хэсэг, Хэнтий аймгийн баруун өмнөд хэсэг, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар 0.0-6.0 мм цас орж, салхины хурд 12-18 м/с хүрч, хүчтэй цасан шуурга 12-15 цаг орчим шуурч, цаг агаарын аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.

АТҮТ: ҮЗЭГДЭХ ОРЧИН ХЯЗГААРЛАГДМАЛ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БӨӨГНӨРӨЛ ҮҮСЭЭД БАЙНА

Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлснээр арваннэгдүгээр сарын 4-ний байдлаар нийт 53 чиглэлд 112 тээврийн хэрэгслээр 4000 гаруй зорчигч зорчин явж байна. Завхан, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Төв, Хэнтий, Сүхбаатар аймгуудын нутгийн зарим хэсгээр цас орж шуурч байгааг мөн анхаарууллаа.
Төв аймгийн Эрдэнэсантаас Лүн сумын хооронд цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүсээд байгаа бөгөөд зорчих замаа зөв сонгохыг АТҮТ-өөс анхааруулж байна.
Мөн иргэд, тээвэрчид та бүхэн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.
ГССҮТ-ӨӨС 856 ХҮН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ АВЧЭЭ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай туслажийн тасгаар арваннэгдүгээр сарын 4-5-нд 876 хүн үйлчлүүлж, эмнэлгийн тусламж авсан байна. Өнгөрсөн Бямба гаригт 370 хүн яаралтай тусламж авснаас 57 хүн мэс засалд орж, эрчимт эмчилгээний тасагт 20 хүн хэвтжээ. Харин Ням гаригт 486 хүн яаралтай тусламж авч, яаралтай таван мэс засал хийгджээ.
Өчигдрийн байдлаар 537 хүн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.
Гэмтлийн яаралтай тусламж авах тохиолдолд салбар эмнлэгт буюу хуучнаар Түлэнхийн төвд хандахыг зөвлөлөө.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-06 213.87.154.237

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

ард түмэн 2023-11-06 202.21.125.66

ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫНХАН БОЛ ЯГ Л УРЬДЧИЛААД ХЭЛСЭН, ЗӨНДӨӨ ТВ РАДИОГООР ХЭЛСЭН. МАЛЧИН БОЛГОН ГАР УТАС, ТВ ҮЗДЭГ, АККУМЛЬЯАТОРТОЙ ХӨРГӨГЧТЭЙ НАРНЫ ЗАЙН ҮҮСГҮҮРТЭЙ БОЛСОН.
МАНАЙ МОНГОЛ ХҮМҮҮСИЙН НЭГ ТИЙМ ХЭНЭГГҮЙ ТООМЖОРГҮЙ СОНИН ЗАН БАЙНА ШҮҮ. ӨӨРСДӨӨ ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЖ НЭГ , ХОЁР ӨДРӨӨС БЭЛТГЭЛТЭЙ БАЙЖ МАЛ ЮМАА ХАШИЖ ХАМГААЛЖ АЖИЛЛАМААР БАЙГАА ЮМ ДАА.ХУВЬ ХҮНЭЭС ӨӨРӨӨС НЬ ИХ ЮМ ШАЛТГААЛЖ БАЙГАА ШҮҮ._ САНУУЛААД ХЭЛЭЭД БАЙХАД Л ИЙМ БАЙНА. ЁСТОЙ НӨГӨӨ ТАВИЛАН ГЭХҮҮ ЗУРАГ ТӨӨРӨГ ГЭХ

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.169.116

ӨЧНӨӨНӨӨРӨӨ АЛГА БОЛООД ШАТАЖ УГААРТАЖ ҮХЭЭД ОРОН ГЭРГҮЙ БОЛООД БАЙХАД НЯМБААТАР ЧИ ХААНА БАЙНА ШӨНӨ МАШИН УНАЖ ЯВАХ ЯАХ ВЭ ЭХЛЭЭД НААД НҮҮРСЭЭ АНХААРААЧЭЭ ХҮНИЙ АМЬ ХОРХОЙН АМИНААС ДОР БОЛОО ЮУ ШОРОНЖУУЛАХ БОДЛОГО Л ЯВУУЛАХААС ӨӨР ЧАДАХ ЮМ БНА УУ ТА НАРТ

Avatar

Нэргүй 2023-11-06 202.72.245.202

Байхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж