ОХУ-ын шинэ стратегийн цөмийн шумбагч "Эзэн хаан III Александр"-аас Ням гаригт тив алгасагч "Булава" пуужинг харвалаа. Пуужинг Оросын хойд эргийн ойролцоох Цагаан тэнгисээс хөөргөсөн бөгөөд Алс дорнод дахь Камчаткийн хойгт хэдэн мянган километрийн зайд байгаа байг оножээ. Баллистик пуужин харвасан нь туршилтын эцсийн шат бөгөөд үүний дараа шумбагч онгоцын Тэнгисийн цэргийн хүчинд хүлээлгэн өгнө.
Америкийн эрдэмтдийн холбооноос мэдэгдсэнээр тус пуужин нь зургаан цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай. 12 метр урттай уг пуужин нь 8000 км-ын тусгалтай.
"Эзэн хаан III Александр" нь Оросын 955 Борей ангиллын цөмийн шумбагч онгоцны долоо дахь, шинэчилсэн Борей-А хувилбарын дөрөв дэх нь юм. Борей ангиллын шумбагч онгоц 16 "Булава" пуужингаар тоноглогдсон байдаг. ОХУ цаашдаа Хойд болон Номхон далайн флотуудад байрлах 10-12 Борей шумбагч онгоц бүтээхээр зорьж байна. Одоогоор Князь Пожарский, Дмитрий Донской, Князь Потемкин гэсэн гурван шумбагч онгоцны бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Мөн дахин хоёр шумбагч онгоц ойрын төлөвлөгөөнд байгаа гэлээ.
Эх сурвалж: REUTERS