Б.Батмөнх: 10 брендийн 400 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2023.11.04-нд нийтлэгдсэн

Б.Батмөнх: 10 брендийн 400 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлж байна

Б.Батмөнх: 10 брендийн 400 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлж байна

“Грийн Дистрибьюшн” компанийн менежер Б.Батмөнхтэй ярилцлаа.


-Олон улсад амжилттай хэрэгжиж буй хүнсний нэг цэгийн үйлчилгээг “Грийн Дистрибьюшн” ХХК эхлэлийг тавьж байгаа гэж хэлж болно. Та эхлээд компанийнхаа талаар танилцуулахгүй юу?

-“Грийн Дистрибьюшн” ХХК нь Хүнсний салбарт тасралтгүй 17 жил үйл ажиллагаа явуулж буй Үндэсний брэнд бүтээгч “Грийн Групп”-ын зах зээлд танигдсан 10 брэндийн 400 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг нийтийн хоол үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулан нийлүүлэх, хүргэлт түгээлтийн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж байна. Тэр дундаа хоол үйлдвэрлэлийн гол орц болох цагаан будаа, /бүх төрлийн будаа/, ургамлын тос, гахай, тахианы мах, элсэн чихэр, гоймон зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг байгууллагын зах зээлд нийлүүлэх нь бидний гол зорилго юм. Энэ салбарт шинэ соёл, шинэ жишиг тогтоох оргилуун хүсэлтэй залуу хамт олон “Грийн Дистрибьюшн” компанийг бүрдүүлж байна.

-Одоогоор танай компани хэчнээн ААН-үүдтэй хамтран хүнсний хэрэглээг хангахаар ажиллаж байгаа вэ?

-Бид өнөөдрийн ашиг орлогоос илүү харилцагч нартайгаа илүү үнэ цэнтэй, тогтвортой харилцаа бий болгож, урт хугацаанд харилцан үр дүнтэй хамтран ажиллах нь бидний гол зарчмуудын нэг. Бид одоогоор ази, европ хоолны ресторан, савлагаат хоолны үйлдвэр, төрийн болон төрийн бус байгууллагууд, уул уурхайн байгууллага, катерингийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд, сургууль цэцэрлэг гэх мэт 10 гаруй ангиллын 500 орчим байгууллагатай хамтарч ажиллаж байна.

-Грийн Дистрибьюшн ХХК-ийн үйл ажиллагаа монголын зах зээлд аль үе шатан дээрээ явж байна вэ? Манай улсын зах зээлийн багтаамж хэр цар хүрээг гэж та харж байна вэ?

-Бид энэ зах зээлд төвлөрч ажиллаад төдийлөн удаагүй ч одоогоор “Modern Nomads”, “Bluefin”, “The Bull”, “Yuna”, “Yoshinoya”, “Korea bull” зэрэг ресторанууд болон “Оюу Толгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголын алт” (МАК) ХХК, “Олон овоот гуолд” ХХК, “Шивээ овоо” ХК тэргүүтэй уурхайнууд  болон Монгол Улсын хилийн цэргийн ангиуд, “Зэвсэгт хүчний жанжин штаб” гэх мэт төрийн байгууллагуудтай амжилттай хамтран ажиллаж байна. “Грийн Дистрибьюш” ХХК-ийн хамтралын хувьд бид өсөлт хөгжлийн гарааны цэг дээрээ байна гэж хэлнэ, учир нь бидэнд цаашид хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, салбарын хөгжилд сайнаар нөлөөлөх боломжууд маш их байна.

-Танай компанийн алсын хараа, хүрэхээр тэмүүлж буй зорилго юу вэ?

-Бид Монгол Улсад дистрибьюшн үйлчилгээг шинэ түвшинд хүргэх болно. Манай компани нийтийн хоолны салбарт, хүнс үйлдвэрлэлийн салбарт эрүүл ахуйн шаардлага хангасан түүхий эд материал нийлүүлэх замаар Монгол Улсад хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

-Монгол хүний хүнсний аюулгүй байдал гэдэг бол хамгийн их сэтгэл зовоосон асуудал болоод байна шүү дээ. Та бүхний боловсруулж байгаа стратеги төлөвлөлт дотор энэ асуудал хэрхэн тусгагдах вэ?

-2007 оноос хойш “Грийн Групп” нь үйлдвэрлэлийн салбартаа олон улсын ISO стандартуудыг нэвтрүүлсээр байна. Монгол Улсын хэмжээнд оюуны өмчийн патент болон олон улсын стандарт нэвтрүүлсээр буй компаниудын нэг юм.

-Гадаад хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэхээр төлөвлөж байна?

-Бид одоогоор 10 гаруй улсаас худалдан авалт хийж байна. Цаашид хоол үйлдвэрлэл, технологийн хувьд гадны мэргэжилтнүүдтэй хамтрах, монголын тогооч нарын ур чадварыг нэмэгдүүлэхэд гадаад түншүүдтэйгээ хамтарч ажиллахаар төлөвлөж байна.

-Хэрэглэгчидээ сэтгэл хангалуун байлгахын тулд “Грийн Дистрибьюшн” ХХК ямар зарчим баримталж ажилладаг вэ? Сайн бүтээгдэхүүнээс гадна.

-Байгууллагууд нэг нэгнээ ойлгодог, нэгнийгээ бүдэрсэн үед түшдэг, нэгнээ амжилт гаргахад чин сэтгэлээс баяр хүргэж гэмээнэ тэнд үнэ цэн бий болно. Бидний хувьд урт хугацааны, тогтвортой, харилцан үр ашигтай харилцааг эрхэмлэдэг. Ингэхийн тулд бидэнтэй хамтарч буй байгууллагуудад өөрсдийгөө ойлгуулах, биднээс шалтгаалсан ямар нэг асуудал байгаа бол түүнийг хамтдаа шийдвэрлэх, хамтын ажиллагааны талаарх ирээдүйн төсөөллөө уялдуулах, алдаа дутагдал гаргавал буруугаа шударгаар хүлээхийг хичээдэг.

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж