Лигийн дебютдээ гангарсан Дево Жозеф гэж хэн бэ?

The League

Лигийн дебютдээ гангарсан Дево Жозеф гэж хэн бэ?

Лигийн дебютдээ гангарсан Дево Жозеф гэж хэн бэ?

Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирал албан ёсоор эхэлж, багууд нээлтийн тоглолтоо хийлээ. Одоогийн байдлаар BCH Гарьд легионер Дево Жозеф дебют тоглолтдоо 30 оноо авч, анхаарал татаад байна.Өдгөө 34 настай тэрбээр өчигдөр/2023.11.05/ Тэнүүн Өлзий Металл багийн эсрэг 30 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 20 довтолж, 30 оноо авснаас гадна найман удаа самбараас бөмбөг авчээ. Гол нь BCH Гарьд баг хүчирхэг өрсөлдөгчөө буулган авч, шинэ улирлаа ялалтаар эхлүүллээ. Тэгвэл дебютдээ гангарсан Дево Жозеф гэж хэн бэ?

Канад залуу Дево Жозеф нь Торонто хотод төрсөн бөгөөд Онтарио мужийн Эйжакс гэх хотын Пикерин ахлах сургуульд суралцаж, мөн тэндээ сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлжээ. Тэрбээр дүү Коригийн хамтаар сургуулийнхаа багийг манлайлан Онтарио мужийн аваргаар 2007 болон 2008 онуудад дараалан тодорчээ.

2008 оны мужийн аваргын шигшээ тоглолтод Дево хожлын шидэлтийг гүйцэтгэн багаа ялалтад хөтөлөж байсан гэнэ. Жозефын аав Дэвид тухайн үед багийнх нь туслах дасгалжуулагч байсан аж.

Ахлах сургуулийнхаа сүүлийн жил Жозеф 24 оноо, 6.0 самбараас бөмбөг авалт, 5.0 ашигтай дамжуулалт дунджилж, Канадын ахлах сургуулийн шилдэг тоглогчоор гурван удаа, “Toronto Star” сонины шалгаруулдаг ахлах сургуулийн бүх оддын багт гурван удаа тус бүр нэрлэгдэж байв.

Түүний дүү Кори Жозеф өдгөө Голден Стэйт Уорриорс багт харьяалагдаж байгаа бөгөөд 2014 онд Сан Антонио Спөрсийн өмсгөлтэй NBA-ийн аварга болж байсан билээ.

Ахлах сургуулиа төгссөний дараа Дево Миннесотагийн их сургуульд элсч, төгсөх жилдээ Ореганы их сургууль руу шилжжээ. Тухайн улиралдаа тэрбээр 16.7 оноо дунджилж, “All-Pac-12” бүсийн нэгдүгээр багт нэрлэгдэж байсан гэнэ.

Улмаар 2012 оны NBA-ийн драфтад нэрээ өгсөн ч сонгогдож чадалгүй нутгийнхаа Торонто Рэпторс багийн зуны лигийн багт багтаж, тогложээ. Харамсалтай нь түүнд NBA-ийн гэрээ олдсонгүй. 2012 оноос хойш Украин, Испани, Турк, Франц, Венесуэль, Монтенегро, Израил, Грек, Финланд, Польш, Румын, Косова зэрэг улсуудын лигт тоглосоор эцэст нь Монголд ирээд байна.

Дево Жозефын шидэлт, довтолгоо төгсгөх чадвар түүний гол зэвсэг.

Ямартай ч Дево Жозеф Монголын дээд лигт хийсэн эхний тоглолтдоо гангарч, үзэгчдийн анхаарлыг татаж чадлаа. Магадгүй тэрбээр BCH Гарьдыг аваргын цомд хөтлөх гол хөзөр байж болох юм. Дүгнэлт хийх эрт байгаа ч Дево Жозеф оноо авч чаддаг гэдгээ эхний тоглолтдоо харуулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-06 213.87.154.237

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

W U+CJ - - in 2023-11-06 216.38.195.74

WUUN dmjyyl

Avatar

Нэргүй 2023-11-06 216.38.195.74

zasrxgyilj8;6 expdcyy

Avatar

- E+ nam yxlaaztai ni gau zoblonguinyr 2023-11-06 216.38.195.74

– / \-

Avatar

ylcuin oplguug ni,+ yrbagchid 1 eznui gistapuin gyilagchidoyzc_ ? 2023-11-06 216.38.195.74

zasalchin, zam zasbar ylcuin

Avatar

y&C ; ? 2023-11-06 216.38.195.74

myy eoruin baishintaigyilag hni gaynyydeer xylgailj

Avatar

Нэргүй 2023-11-06 216.38.195.74

GJ ?

Avatar

bainguin xylgaij galzyygaas galzyyi ? 2023-11-06 216.38.195.74

zasaglyylaad ta nariig bolloo yu, azig yzen yaddagsh gyilj setgelgeegyi

Avatar

- Cricky## +montabtxolbj DMPJW; xsgyi yildber ajillagaa xybidaa, bysduin, xolildson argatsaasanGJyildberleld taramdaj? 2023-11-06 216.38.195.74

b) -#; foodsp +gyiljlyylj+ medicaid-xynstei komb mxc- ## ?,

Avatar

Нэргүй 2023-11-06 74.12.112.176

kkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж