Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байх тул зам даваанд мөстөлт, халтиргаа, гулгаа нэмэгдэхийг анхааруулж байна.
Аравдугаар сарын 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, аравдугаар сарын 7-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи аравдугаар сарын 6-нд зарим газраар, аравдугаар сарын 7-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор 16-18 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -9…-14 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Хал голын хөндийгөөр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -6…-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна.
Sosot 2023-11-06 202.126.90.17
Taalagdaj bna tsag agaariin medee
Ерөнхййлөгч 2023-11-06 202.126.90.39
одоо чинь 11р сар шдээ
Нэргүй 2023-11-06 213.87.154.237
Харуулах боломжгүй.
Нэргүй 2023-11-06 66.181.179.155
ХУУЧИН МЭДЭЭГЭЭ БОЛИОЧЭЭ. 10САР ГЭСЭН БНААА