УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Өнгөрөгч долоо хоногт МАН-ын бүлгээр Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн талаар хэлэлцсэн бол АН-ын бүлгээс НӨАТ-ын буцаан олголтын талаар байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Татварын хувийг багасгаж байж, татвар төлөгдөнө, далд орлого ил болно. Г.Занданшатар дарга 100 мянган хүний гарын үсэг цуглуулсан учраас хуулиа хэлэлцүүлэхээс өөр аргагүй нөхцөлд байгаа. Мөн миний бие НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төсөл өргөн барьсан. Үүнийг хамтад нь хэлэлцэх санал гаргана" гэсэн юм.
ДАВАА ГАРАГ /2023.11.06/
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” | |
2 | Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Их Эзэн Чингис хаан” | |
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Төсвийн байнгын хороо | Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 09.00-17.30 | 334 тоот |
2 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 10.00 | “Их засаг” |
3 | Инновац, цахим бодлогын байнгын хороо | Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 10.00 | “Үндсэн хууль” |
4 | Нийгмийн бодлогын байнгын хороо | Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 13.00 | “Үндсэн хууль” |
5 | Төсвийн байнгын хороо | Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Их засаг” |
6 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | Мал аж ахуйн салбарын хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.30 | “Үндсэн хууль” |
7 | Хууль зүйн байнгын хороо | Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 15.00 | “Их Эзэн Чингис хаан” |
Холбоотой мэдээ