2023 оны арваннэгдүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -11…-16 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -3…+2 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3…+8 градус дулаан, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө -14…-16 градус хүйтэн байна
05 цагт Улаанбаатарт: -15 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байх тул зам даваанд мөстөлт, халтиргаа, гулгаа нэмэгдэхийг анхааруулж байна.
Холбоотой мэдээ