Төв аймгийн Эрдэнэсант суманд 5 эмэгтэй, нэг хүүхэд цасан шуурганд эндсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрт 2023 оны арваннэгдүгээр сарын 04-ны өдрийн өглөөний 04.42 цаг орчмоос цас орж, цасан шуурга шуурч 05-ны өдрийн шөнийн 02.34 цаг хүртэл 22 цаг гаруй үргэлжлэн орж, салхины хурд 16-18 м/сек, хүйтний градус -9.3-17.3, нийт хурд тунадасны хэмжээ 9.3 мм, цасны зузаан дунджаар 34 см хүрч, үзэгдэх орчин хязгаарлагдаж гамшгийн байдал үүссэн.
Цасан шуурганаар малаа дагаж яваад төөрсөн, нүүдэл хийж байгаад шуурганд уруудсан зэрэг дуудлагууд сумын онцгой комисс, ЗДТГ-т ирснээс таван малчин эмэгтэй, нэг хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсан байна. Талийгаачдын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.
Холбоотой мэдээ