Барилдахаасаа таахалзах нь их ТӨР!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Барилдахаасаа таахалзах нь их ТӨР!

Барилдахаасаа таахалзах нь их ТӨР!

Авлигтай тэмцэнэ, хариуцлага тооцно, хүүхдээ хамгаална, улс шиг хөгжинө гэж ярихаас цаашгүй, хийх үйлдэлгүй болжээ, манай төр.  Нөгөө барилдахаасаа таахалзах нь их гэдэг шиг. Эрх баригч МАН төрийн эрх мэдлийг гартаа атгаж, төрийн жолоог чиглүүлээд найм дахь жилтэйгээ золгож байна. Тэд дангаараа эрх барьж, сөрөх хүнгүй, сөрөг хүчингүй болсоор удаж байна. Хэн нэгэн эрх мэдэлтний эрх ашиг хөндөгдөх, эрх мэдлийн хувиарлалт хийхдээ манай төр гарамгай ажиллаж ирэв. Нам доторх эрх мэдлийн хувиарлалт, эрх мэдлийн тулаан бүр өмнөтгөлтэй, бичигдсэн зохиолтой, найруулгатай явсаар хоёр ч гурван ч Ерөнхий сайд, хоёр ч УИХ-ын даргын нүүр үзэж буй, эрх баригчид. Яг ийм эрх мэдлийн хувиарлалтын үед бол тэд идэвхтэй, чанга дуутай, хүчтэй. Харин нийтийн эрх ашгийн төлөө, нийгмийн шаардаад байгаа шударга ёс, авлигачидтайгаа тэмцэх,  хариуцлагын асуудал яриад эхлэх нь тун уран, гоё.

За одоо л энэ төр засаг нь авлигачидтайгаа тэмцэх нь, булхай луйвраа илчлээд, шударга ёс тогтоох нь гэсэн хүлээлтийг олон нийтэд өгч чаддаг. Олон нийт ч түүнд нь хууртаж, хэн нэгэн эрх мэдлийнхээ төлөө шударга ёсны, шударга хүний дүрд тоглож буйг нь үл анзаартал тэд уран, гоёор нь хуурна. Ийм л давтамжтай, дэглэлттэй жүжигтэйгээр бид ирэх сонгуулиа угтах гэж байна.

Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахдаа шударга ёсны төлөө тэмцэнэ, ядарсныг хамгаалж, задарсныг засаглаж, “60” тэрбумынхатай тэмцэнэ, би амь насаа алдахаас ч айхгүй байна, ганцхан ард түмний итгэл найдрар алдрахаас айх вий гэхээс айж байна, надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууьл бус зүйл битгий хүсээрэй гээд олон гоё шударга зүйлс ярьж, өөрийнхөө намын засгаа унагаж байв. Харин түүний халааг “хуурай дүү” Л.Оюун-Эрдэнэ нь залгамжилж,  мөн л уран, гоё үгс хэлдэг хүн болсон.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлигатай тэмцэнэ, анд нөхдийнхөө хулгайг илчилнэ, энэ тэмцлээсээ алхам ч ухрахгүй гэдгээ удаа дараа хэлж сануулж байв. Гэхдээ өнөөдөр түүний хийсэн тэмцлийн үр дүнд хэдэн хүнд хариуцлага тооцож, гэм бурууг нь эцэслэн тогтоосон бэ гээд бодвол түүний тэмцэл өнөөдөр бол үр дүнгээ өгсөн нь тодорхойгүй  л байна.

АТГ нь шалгаж байна гэсэн ганцхан үгээр олон нийтийг аргацааж, Х.Баттулга, сахал хочит Д.Эрдэнэбилэг гээд түүний хэлээд байдаг шүүхийг ч худалдаад авчихдаг авлигачид нь лав эрх чөлөөтэй байна. Хөгжлийн банкны гэх хэргийг анх МАН нийгэмд гаргаж тавиад тодорхой үр дүнд хүрсээн. Үр дүнд нь зээл эргэн төлөгдсөн нь сайшаалтай ч  намынхнаа нэг гишүүнээр туг дахиад өнгөрсөн.  Гэхдээ түүний дараа нүүрсний хулгайн асуудал нь, ногоон автобусны хэрэг нь, 5Ш ажиллагаа нь хэрхсэн бэ гээд нэг тунгааж үзвэл санаанд үлдээд, гарт мэдрэгдчихээр хариуцлагын асуудал яригдсан нь хэд бэ. Эрх баригчид яг л ийм зарчмаар, замаар явж байна. Асуудал гарлаа гэвэл муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг цөөн гишүүдтэй, сөрөг хүчин рүүгээ дайрчихна. Ногоон автобусны хэргээ шалгаач гэхээр өмнө нь бүр аймар байна аа гээд өнгөрсөн асуудал гаргаад тавьчихна. 5Ш ажиллагаа гэхээр намынхаа “ах”-ыг авчраад хорьж, шалгаж байгаа нэртэй хэргийг нь улсын нууцад оруулчихна. Нүүрсний хулгай гэхээр намынхаа хоёр хүнээр туг тахиад өнгөрөхөөр дүр зурлалын дагуу өрнөж байна.

Цаашид ч нүүрсний сонсголоос, тэр олон тэрбумын хөрөнгө завшсан албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэдэг юу л бол. Ихдээ л ганц нэг хүнээр туг тахиж байгаа боловч эцэстээ сонгуулийн тойргоо суллаж, нэр дэвшигчдийнхээ замыг зассан үйлдэл болоод л дуусах вий. Эдгээр олон хэргийг нийгэмд цацахдаа маш уран, гоё үгтэйгээр олон нийтийн анхаарлыг татахуйцаар нээнэ. Харин өрнөл хэсэг, үргэлжлэл нь тодорхойгүй байсаар тэгсгээд дараагийн нэг синсаац, дараагийн асуудлыг гаргаж ирнэ. Олон нийт бүр хариуцлага нэхээд байвал шүүх нь ялзарсан, шүүгч нар нь авлига авдаг гээд зарлачихна.

Эцэст нь анх авлигын хэргээр, Хөгжлийн банкны хэргээр, нүүрсний хулгай хэргээр нэрлэгдэж, зарлагдаж, нэр холбогдсон улстөрчдөд хариуцлага тооцсон нь хаан байна вэ эрээд үзвэл хуруу дарам цөөн.

Ийм л дэглэлттэй, сценаритай, барилдахаасаа таахалздаг төртэй болоод удав. Ардын намын ам ажлын зөрүү нэг иймэрхүү л явцтай, удаашралтай, зохиолтойгоор өрнөсөөр, үргэлжилсээр сонгуультай золгоно. Харин сонгуулиас өмнө өөр олон ангитай, драмчилсан үзүүлбэрүүд хүлээж байгаа энэ дашрамд олон нийт нэг тунгаагаад авах биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-06 202.179.4.34

монгол улсыг хөгжүүлж цэцглүүлэх удирдагч ардчлалын туг болсон Элбэгдоржоос өөр хүн даанч байхгүй дээ

Avatar

Нэргүй 2023-11-06 202.55.191.194

хуцаарай п**а чинь тэр илжигдоржтойгоо зайлаарай

Avatar

Нэргүй 2023-11-06 213.87.154.237

>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Зочин 2023-11-06 66.181.187.161

Анхнаасаа ажилд дургүй хармааны хулгайч, гудамжны хулигаанууд ардчилагчийн рольд тоглож бүр нам байгуулж, түүгээрээ бамбай хийж үйлдвэр , аж ахуй ер нь өөдтэй бүхнийг нь хувьчлал нэрээр дээрэмдсэн байгаам. Хулигаанууд олон үйлдвэрийн ажлыг зогсоож ажилчдыг нь гудамжинд хөөж гаргаад байрыг нь барааны лангуу болгосон нь одоо ч тод харагдаж байна. Ингээд хууль бус олон тэрбумтан-хөрөнгөтөн төрж, МАН-ыг мангараар нь дуудаж тавлаад, гүзээгээ илээд сууж байнаа. Доромжлсон үг нь хүртэл хэн бэ аан

Avatar

зочин 2023-11-06 103.212.117.184

…уршигийг нь тарьчихаад, уруудуулах замруу нь түлхээд холоос инээн харж байгаа ЭБЭ+ҮҮЛ нарын бүтээсэн Ан-ын хөлсөнийхөн үнэхээр элдэв юм бичих юм даа…зүгээрээ тэр болгоныг засаад яявж байхад муулахаас биш хуруу нэмэрлэхгүй залуусын үг зөвхөн "хөлслөгчидөд л хамаатай ..гэвч тэд чихээ бөгөлсөн + нүдээ аньсан байгаа..

Avatar

Зочин 2023-11-06 202.126.89.235

МАН гарын тэнэг тролл,, тэгээд АН ыг 10 жил муулаад ямар амжилтанд хүрсэн. Битгий солиор.

Avatar

zochin 2023-11-06 74.12.112.176

Эдгээр олон хэргийг нийгэмд цацахдаа маш уран, гоё үгтэйгээр олон нийтийн анхаарлыг татахуйцаар нээнэ. Харин өрнөл хэсэг, үргэлжлэл нь тодорхойгүй байсаар тэгсгээд дараагийн нэг синсаац, дараагийн асуудлыг гаргаж ирнэ. Олон нийт бүр хариуцлага нэхээд байвал шүүх нь ялзарсан, шүүгч нар нь авлига авдаг гээд зарлачихна.

Avatar

Нэргүй 2023-11-06 202.179.4.34

Ардчлалын эцэг Элбэгдоржийг төрийн тэргүүнд залж байж л монгол улс өөдлнө

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.181.19

Боловсролгүй мулгуу Оюунэрдэнэ качкар зайлах хэрэгтэй. Гонгиносон, хэрэлдсэн, шүгэлдсэн данхаа зайлуулбал сайн байна

Avatar

Зочин 2023-11-06 66.181.177.250

хҮМҮҮСИЙГ МАНГАР ГЭЖ БОДОЖ ЭЛДЭВ МЭДЭЭЛЭЛ БИЧИХЭЭ БОЛЬ. хҮМҮҮС ӨӨРИЙН ТОЛГОЙТОЙ БОЛСОН

Avatar

Зочин 2023-11-06 66.181.177.250

Ардын намыг сайн муулвал АН ялна гэж ойлгоод нэг иймэрхүү мэдээ их бичих юм. Хүмүүсийг мангар гэж бодох юм.Хүмүүс ӨӨРСДИЙН ТОЛГОЙГООР АЛИВАА ЗҮЙЛИЙГ ДҮГНЭЭД БАЙДАГ БОЛСОН

Avatar

Зочин 2023-11-06 202.126.89.235

МАН гарын тэнэг тролл,, тэгээд АН ыг 10 жил муулаад ямар амжилтанд хүрсэн. Битгий солиор.

Avatar

зочин 2023-11-06 124.158.70.100

уг нь ш.оюунчимэг сэтгүүлч их зөв бичсэн байна. хүлээж ойлгож авах хүмүүс хир олон бол. төрийг өндөр албан тушаалтнууд тойрог болон нутагтаа очиж зунжин намаржин наадлаж найрлаж давхисны гор анхны цаснаар гарч байна. эмэгтэйчүүд нь мал хариулж яваад их цаснаар нилээд хэдээрээ хорвоог орхилоо. нөгөө Х Богдоо залаад шашин номоо дэлгэрүүлээд зовлон гамшгаас хол амар амгалан амьдруулна гэсэн чинь юу боловоо. Бид түүхээ сөхөөд харвал Далай ламаар богд ламыг тодруулах мөн залах ёсгүй юм билээ.

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.178.199

Шоуны төр

Avatar

залхуу 2023-11-06 203.98.76.4

Залхуу

Avatar

Нэргүй 2023-11-06 203.98.76.4

Монголд Төрийн Байгууллагууд нь ч , Хувийн Хэвшлүүд нь ч БУРУУ ТОГТОЛЦОО-той Учир Ямар ч Будда шиг Хүн Ирээд ЗАЛХААД, МУУ ХҮН Болоод дуусдаг. Хувь, Хувьсгалгүй ТОГТОЛЦОО-гоо эхлээд ЗӨВ Болгомоор бна даа. Ард Иргэд нь гэж Халамжинд Эрхэлсэн, Залхуу, Өөрөөсөө Бусдыг Хэл Амаараа Шүүгчид, Төр нь Авилгажсан …Ийм л дампуу улс боллоо …яанамбэээ

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.178.224

ANYSDN MERGJLN SEXSYGEER80955877

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.178.224

SEKSDI80955877

Avatar

Нэргүй 2023-11-06 202.126.89.26

Дотроо хөлөө жийлцээд Амарбаясгалангаа шахаад бгаа юм биш үү?

Avatar

Нэргүй 2023-11-06 202.72.245.202

Одоо Оюун-Эрдэний оркууд орилж эхэлнэ дээ

Avatar

Хотын унаган залуу 2023-11-06 59.153.114.221

Гонгинсон чавганц Орк Данхаа Бэрх тосгонруугаа сайн дураараа зайлаачээ харх шиг муу хуурамч Тугжил

Avatar

Вold o 2023-11-06 223.39.181.39

данхан толгойт Оюунэрдэнэ 8жил чалчсаар явна даа..алсын хараа гэдэг нэг үлгэртэй.
сахал Эрдэнэбилэг,миe Энхболд гэдэг гэдэг үхдэггүй үлгэрийн
мангастай тулалдахаас өөр хийсэн бүтээсэн юм алга..энэ хугацаанд ард түмний амьдрал бүүр дордоод
бүгд улных боллоо доо.

Avatar

ХҮНИЙГ БИТГИЙ МУУЛ 2023-11-06 103.111.68.3

МАНАН БҮЛЭГЛЭЛ ЭЛБЭГДОРЖ М.ЭНХБОЛД БАДАМЖУНАЙГИЙН ХИЙСЭН МУУ БОЛГОНЫГ ЭНЭ ҮЕД ОЮУ-ЭРДЭНЭ ЦЭГШЦЛЭХ ГЭЖ ЧАДЛААРААЛ АЖИЛЛАЖ БАЙНА

Avatar

ЭЛБЭГДОРЖИЙН БӨГСНИЙ АЛЧУУР САЙТ 2023-11-06 103.111.68.3

АН БОЛОН ЭЛБЭГДОРЖ,МЭ ЭНХБОЛД БАДАМЖУНАЙ МАНАН БҮЛЭГЛЭЛ ЗАСАГЛАЖ БАЙХАД ТӨР ГЭДЭГ БҮХ ШАТАНД УТГАА АЛДАСНЫГ ХАРИН Ч ОЮУ-ЭРДЭНИЙН ҮЕД ЧАДЛААХРАА Л ЗҮТГЭЖ ЯНЗЛАХ ГЭЖ БАЙНА,ЭНЭ НЬЮС ЭОБЭГДОРЖИЙН САЙТ ДАНДАА ЗАСГЫГ МУУЛДАГАА БОЛИОРОО СОНГОГЧИД ХЭН Ч ЮУ ХИЙЖ БАЙГАА ХАРЖ Л БАЙГАА ШҮҮ

Avatar

Хотын унаган залуу 2023-11-06 59.153.114.221

маны жорлон Данхын тролл умхий амаа тат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж