Барилдахаасаа таахалзах нь их ТӨР!

Хуучирсан мэдээ: 2023.11.06-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Барилдахаасаа таахалзах нь их ТӨР!

Барилдахаасаа таахалзах нь их ТӨР!

Авлигтай тэмцэнэ, хариуцлага тооцно, хүүхдээ хамгаална, улс шиг хөгжинө гэж ярихаас цаашгүй, хийх үйлдэлгүй болжээ, манай төр.  Нөгөө барилдахаасаа таахалзах нь их гэдэг шиг. Эрх баригч МАН төрийн эрх мэдлийг гартаа атгаж, төрийн жолоог чиглүүлээд найм дахь жилтэйгээ золгож байна. Тэд дангаараа эрх барьж, сөрөх хүнгүй, сөрөг хүчингүй болсоор удаж байна. Хэн нэгэн эрх мэдэлтний эрх ашиг хөндөгдөх, эрх мэдлийн хувиарлалт хийхдээ манай төр гарамгай ажиллаж ирэв. Нам доторх эрх мэдлийн хувиарлалт, эрх мэдлийн тулаан бүр өмнөтгөлтэй, бичигдсэн зохиолтой, найруулгатай явсаар хоёр ч гурван ч Ерөнхий сайд, хоёр ч УИХ-ын даргын нүүр үзэж буй, эрх баригчид. Яг ийм эрх мэдлийн хувиарлалтын үед бол тэд идэвхтэй, чанга дуутай, хүчтэй. Харин нийтийн эрх ашгийн төлөө, нийгмийн шаардаад байгаа шударга ёс, авлигачидтайгаа тэмцэх,  хариуцлагын асуудал яриад эхлэх нь тун уран, гоё.

За одоо л энэ төр засаг нь авлигачидтайгаа тэмцэх нь, булхай луйвраа илчлээд, шударга ёс тогтоох нь гэсэн хүлээлтийг олон нийтэд өгч чаддаг. Олон нийт ч түүнд нь хууртаж, хэн нэгэн эрх мэдлийнхээ төлөө шударга ёсны, шударга хүний дүрд тоглож буйг нь үл анзаартал тэд уран, гоёор нь хуурна. Ийм л давтамжтай, дэглэлттэй жүжигтэйгээр бид ирэх сонгуулиа угтах гэж байна.

Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахдаа шударга ёсны төлөө тэмцэнэ, ядарсныг хамгаалж, задарсныг засаглаж, “60” тэрбумынхатай тэмцэнэ, би амь насаа алдахаас ч айхгүй байна, ганцхан ард түмний итгэл найдрар алдрахаас айх вий гэхээс айж байна, надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууьл бус зүйл битгий хүсээрэй гээд олон гоё шударга зүйлс ярьж, өөрийнхөө намын засгаа унагаж байв. Харин түүний халааг “хуурай дүү” Л.Оюун-Эрдэнэ нь залгамжилж,  мөн л уран, гоё үгс хэлдэг хүн болсон.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлигатай тэмцэнэ, анд нөхдийнхөө хулгайг илчилнэ, энэ тэмцлээсээ алхам ч ухрахгүй гэдгээ удаа дараа хэлж сануулж байв. Гэхдээ өнөөдөр түүний хийсэн тэмцлийн үр дүнд хэдэн хүнд хариуцлага тооцож, гэм бурууг нь эцэслэн тогтоосон бэ гээд бодвол түүний тэмцэл өнөөдөр бол үр дүнгээ өгсөн нь тодорхойгүй  л байна.

АТГ нь шалгаж байна гэсэн ганцхан үгээр олон нийтийг аргацааж, Х.Баттулга, сахал хочит Д.Эрдэнэбилэг гээд түүний хэлээд байдаг шүүхийг ч худалдаад авчихдаг авлигачид нь лав эрх чөлөөтэй байна. Хөгжлийн банкны гэх хэргийг анх МАН нийгэмд гаргаж тавиад тодорхой үр дүнд хүрсээн. Үр дүнд нь зээл эргэн төлөгдсөн нь сайшаалтай ч  намынхнаа нэг гишүүнээр туг дахиад өнгөрсөн.  Гэхдээ түүний дараа нүүрсний хулгайн асуудал нь, ногоон автобусны хэрэг нь, 5Ш ажиллагаа нь хэрхсэн бэ гээд нэг тунгааж үзвэл санаанд үлдээд, гарт мэдрэгдчихээр хариуцлагын асуудал яригдсан нь хэд бэ. Эрх баригчид яг л ийм зарчмаар, замаар явж байна. Асуудал гарлаа гэвэл муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг цөөн гишүүдтэй, сөрөг хүчин рүүгээ дайрчихна. Ногоон автобусны хэргээ шалгаач гэхээр өмнө нь бүр аймар байна аа гээд өнгөрсөн асуудал гаргаад тавьчихна. 5Ш ажиллагаа гэхээр намынхаа “ах”-ыг авчраад хорьж, шалгаж байгаа нэртэй хэргийг нь улсын нууцад оруулчихна. Нүүрсний хулгай гэхээр намынхаа хоёр хүнээр туг тахиад өнгөрөхөөр дүр зурлалын дагуу өрнөж байна.

Цаашид ч нүүрсний сонсголоос, тэр олон тэрбумын хөрөнгө завшсан албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэдэг юу л бол. Ихдээ л ганц нэг хүнээр туг тахиж байгаа боловч эцэстээ сонгуулийн тойргоо суллаж, нэр дэвшигчдийнхээ замыг зассан үйлдэл болоод л дуусах вий. Эдгээр олон хэргийг нийгэмд цацахдаа маш уран, гоё үгтэйгээр олон нийтийн анхаарлыг татахуйцаар нээнэ. Харин өрнөл хэсэг, үргэлжлэл нь тодорхойгүй байсаар тэгсгээд дараагийн нэг синсаац, дараагийн асуудлыг гаргаж ирнэ. Олон нийт бүр хариуцлага нэхээд байвал шүүх нь ялзарсан, шүүгч нар нь авлига авдаг гээд зарлачихна.

Эцэст нь анх авлигын хэргээр, Хөгжлийн банкны хэргээр, нүүрсний хулгай хэргээр нэрлэгдэж, зарлагдаж, нэр холбогдсон улстөрчдөд хариуцлага тооцсон нь хаан байна вэ эрээд үзвэл хуруу дарам цөөн.

Ийм л дэглэлттэй, сценаритай, барилдахаасаа таахалздаг төртэй болоод удав. Ардын намын ам ажлын зөрүү нэг иймэрхүү л явцтай, удаашралтай, зохиолтойгоор өрнөсөөр, үргэлжилсээр сонгуультай золгоно. Харин сонгуулиас өмнө өөр олон ангитай, драмчилсан үзүүлбэрүүд хүлээж байгаа энэ дашрамд олон нийт нэг тунгаагаад авах биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж