Орос, Украины зэвсгийн хэрэглээг Хятад анхааралтай ажиглаж байна

Орос, Украины зэвсгийн хэрэглээг Хятад анхааралтай ажиглаж байна

Орос, Украины зэвсгийн хэрэглээг Хятад анхааралтай ажиглаж байна

Ирээдүйд дайны хэв маяг танк, их буу төдийхөнөөр тодорхойлогдохооргүй болжээ. Дэлхий даяарх армиуд Орос, Украины дайнаас сургамж авч, хөлөг онгоц эсэргүүцэгч далавчит пуужин, нисгэгчгүй онгоц зэргийг ашиглах нь дамжиггүй. Тэр дундаа Хятадын Ардын чөлөөлөх армийн хувьд эдгээр нь нэн чухал санаа болно. Учир нь Хятад улс сүүлийн үед дайнд оролцсон удаа байхгүйгээс гадна цэрэг армийн шинэчлэлээ Оросын зэвсэг, технологид ихээхэн суурилуулсаар иржээ. Хятадын хэвлэл мэдээллээр Украин дахь дайны талаар өргөн цар хүрээнд мэдээлдэг. Ингэхдээ Оросын цэргийн үйл ажиллагааг шүүмжилдэггүй гэдгээрээ барууныхнаас ялгаатай. Гэсэн хэдий ч Хятадын цэргийн шинжээчид орчин үеийн дайны хэв маягийг ойлгохоор гүнзгий судалсаар байна.

Украин дахь дайнд камиказэ дрон онцлох үүрэг гүйцэтгэж буй. Энэ нь байг устгахаасаа өмнө байлдааны талбарт тодорхой хугацаанд эргүүл хийх хүчин чадалтай зэвсэг юм. Камиказэ дроны функц нь тагнуул, холбоо, өгөгдөл дамжуулах чадвар, цохилт өгөх зэрэг олон талын чадварыг нэгтгэсэн байдаг.

Энэ төрлийн зэвсгийн үүсэл хөгжил 1980-аад оноос эхлэн яригдана. Тодруулбал, тухайн үед Израиль улс дайсны агаарын довтолгооноос хамгаалах хүчийг дарах зорилгоор тэнүүчлэгч зэвсэг Харпи гэгчийг бүтээж байв. Хятад улс хожим нь 1994 онд Израилиас Харпиг худалдаж авчээ. Үүнээс хойш 20 гаруй жилийн турш тэнүүчлэх зэвсгийн талаар судалж байна. 

Өдгөө Орос, Украин хэн хэн нь тэнүүчлэх зэвсэг буюу нисгэгчгүй нисэх онгоцыг амжилттай ашиглаж байна. Үүнийг Хятад улс анхааралтай ажиглаж байна.

Хятадын "Зэвсэг" сэтгүүлд саяхан "Тулааны хувь заяаг эргүүлж буй бяцхан хортон шавьж" гэсэн гарчигтай нийтлэл гарсан. Уг нийтлэлд Хятадын стратегичид энэ дайнаас, зэвсгийн хэрэглээнээс ямар дүгнэлт хийж буйгаа тоймложээ. "Тэнүүчлэгч зэвсэгүүд хэдий жижиг хэмжээтэй ч Украины дайнд томоохон үүрэг гүйцэтгэсэн" гэж тус нийтлэлд дурдсан байна. Харьцангуй хямд өртөгтэй эдгээр зэвсэг нь агаарын довтолгооноос хамгаалах радар, пуужин зэрэг үнэтэй, ач холбогдол өндөртэй байг устгаж буйг мөн онцлов. 

Энэ мэт давуу тал байгаа учир улс орнууд байлдааны шинэ зэвсгийг хөгжүүлэх, ашиглах, судлахад ихээхэн хөрөнгө хаясаар байна.

Тэнүүчлэгч зэвсэг Украины байлдааны талбарт дөрвөн төрлийн даалгавар гүйцэтгэсэн гэж Хятадын шинжээчид үзэж байна. Нэгдүгээрт, дайсны агаарын довтолгооноос хамгаалах хүчийг дарах үүрэгтэй. Энэ төрлийн зэвсгийг ихэвчлэн нийлмэл материал ашиглан бүтээдэг. Мөн жижиг хэмжээтэй, радарт өртөх нөлөөлөл сул. Радараар илрүүлсэн ч шувуу гэх мэт жижиг зүйлтэй андуурагдах нь бий. Эдгээр шинж чанараас хамаараад агаарын довтолгооноос хамгаалах хүчийг дарахад хамгийн тохиромжтой зэвсэг болдог аж.

Хоёрдугаарт, артиллерийн эсрэг ажиллагааны үүрэг гүйцэтгэж байна. Дайсны талын их буугаа байрлуулж болзошгүй газруудад эргүүл, тагнуул хийх, илрүүлсний дараа тэднийг агнаж, устгахын тулд урьдчилан хөөргөх зэвсгийг илүү ихээр ашиглаж байна. 

Гуравдугаарт, хуягт машинуудыг онилох үүрэгтэй. Гэхдээ АНУ-аас нийлүүлсэн "Switchblade-300" зэвсэг нь хатуу, хуягт бай руу довтлоход хангалтгүй байгаа аж. Тиймээс хуягт машинуудыг онилох ажиллагаа Украины армийн хувьд дунд зэргийн үзүүлэлттэй байгааг Хятадын шинжээчид онцлов.  Эцсийн даалгавар бол фронтын шугам дээрх хөдөлгөөнт бай буюу явган цэргүүдэд цохилт өгөх явдал юм. Хятад шинжээчийн дүгнэснээр "Switchblade-300" зэвсэг энэ үүргийг гүйцэтгэхэд мөн л хангалтгүй байгаа аж. "Switchblade-300"-ийн галын хүчин чадал хязгаарлагдмал тул орос цэргүүд хоргодох байрандаа орсон үед зэвсгийн хэрэглээ үр дүн муутай болдог. 

"Зэвсэг" сэтгүүлд гарсан нийтлэлд цахим дайны талаар мөн өгүүлжээ. Нийтлэлд дурдсанаар навигацийн систем болон мэдээллийн холболтод саад учруулснаар тэнүүчлэх зэвсэг нь толгойгүй ялаа адил болдог аж. Мөн Беларусийн бүтээсэн "Т" төрлийн хөдөлгөөнт электрон интерференцийн станцыг жишээ болгон дурджээ. "Т" станц нь үе шаттай радар, фотоэлектрик илрүүлэгчийнхээ тусламжтайгаар тэнүүчлэгч зэвсгийг илрүүлдэг. Түүгээр ч зогсохгүй түүний удирдлагын станц хоорондын холбооны радио дохиог хянах боломжтой.  Эцэст нь Хятадын стратегичид Тайванийн хувилбартай холбоотойгоор Орос, Украины ашиглаж буй нисгэгчгүй онгоц, зэвсгийн хэрэглээг анхааралтай ажиглаж байгаа гэж "The Diplomat" хуудас тоймложээ. Тайвань нь Израилийн Харпигийн хуулбар болох Чиен Хсианг тэнүүчлэгч зэвсэгтэй. Тиймээс Тайванийн тэнүүчлэгч зэвсгээс Хятад улс онцгой болгоомжтой байх ёстой гэжээ.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-06 213.87.154.237

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Зочин 2023-11-06 202.126.88.105

эдний сайт аймаар тагнуулч шиг судлалдаг наасан хи хи укриан устах нь ойлгомжтой з****г гуйж байлдаад наасан танай укриан сөнөх нь ойлгомжтой .

Avatar

Нэргүй 2023-11-06 202.9.46.70

Товчхондоо , ирээдүйн дайнд хэн өндөр технологитой нь ялнаа гэсэн үг байна .Тэгвэл Америкийг дийлэх улс байхгүй юм байна

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.178.94

Хятад бүү хэл бүх орны Жанжин штаб оросын цэргийн тактик, з****г техникийг нарийн ажиглан судалж байгаа. Сая 7 хоногийн өмнө америкийн U.S news& world report сэтгүүлд дэлхийн армиудын цувааг гаргахад оросын арми 1-рт орж анх удаагаа АНУ-гийн өмнө гарч харин хятадын арми 3- рт орсон байна. Үүнд оросын арми Украинд зөв тактик хэрэглэж бараг хүний хохирол амсахгүй байгаа, НАТО-гийн нийлүүлсэн зэвсгийг устгаж байгаа, дарга нарын ур чадвар гээд 100 шалгуур үзүүлэлтээс 94 -т нь сайн дүн үзүүлжээ.

Avatar

Оноч 2023-11-06 202.5.202.2

xarj l baiya daa…

Avatar

Нэргүй 2023-11-06 47.227.179.89

хатсаны чинь Оросууд Авдеевка гэдэг газрыг бүслэх гэж оролдоод 30 000 гаруй цэргээ алдаад давшилтаа зогсоосон.Пүүтэн амаараа шаахдаа л сайн

Avatar

Нэргүй 2023-11-06 202.179.26.38

Орос, Украины зэвсгийн хэрэглээг Монгол улс анхааралтай ажиглаж байна Орос, Украины дайнаас сургамж авч, Монгол улс хөлөг онгоц эсэргүүцэгч далавчит пуужин, нисгэгчгүй онгоц зэргийг ашиглах нь дамжиггүй.

Avatar

Зочин 2023-11-06 202.126.88.105

ха ха ха тэр зэвсэгээр чинь шөнө ганцаараа гарч чадахгүй банди нар буудахуу , архи уучихаад өмдөндөө шээснээ мэдэхгүй охидууд буудах юмуу ха ха ха чи гоё шүү

Avatar

Нэргүй 2023-11-06 202.9.46.70

ФСБ ээс ийм нэг цуу үг тараагаад байгаа юм даа ..Хойд Солонгос ,Иранаас зэвсэгг гуйгаад явж байгаа армийг яаж 1р гэж тооцох юм бэ ..Бас Кубаас цэрэг гуйгаад

Avatar

Оноч 2023-11-06 202.5.202.2

үүнийг шууд утгаар нь ойлгож болохгүй бх. Ер нь бол их б** сум энэ тэрхэн бол зэвсгийн нөөц барах гэсэн зорилготой, барууныхан үүнийг бас хийгээд бна уу? Оросууд хэт их нөөц хаяхгүй, энд тэндхийн хямд аргаар байлдах тактик барьж бна уу?

Avatar

Нэргүй 2023-11-06 123.254.172.208

Хаха элийрээд байгаарай, Оросууд хлхтролгүй бол Украйныг арчихгүй юугаа хийгээд бараг 2 ухнатаад байнаа. Орос ах нарын чинь хядуулж байгаа янз бүрийн бичлэш байна ололд үз

Avatar

sukhbat 2023-11-06 59.153.87.20

zugeer tsumiin bumbug hayachihvii gesen bolgoomjloliin uudnees ajij bgaa bh

Avatar

Нэргүй 2023-11-06 202.131.235.198

ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын МАГИСТРИЙН ГЭРЧИЛГЭЭ нөхөн олгож байна. Утас: 88671597

ОХУ, ЗХУ-ын их дээд сургуулийн дипломын апостиль баталгаажуулалт хийнэ. Утас: 88671597

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.185.242

уулан дээр барсын тулааныг ажиглах нангиад хүмүүс

Avatar

Нэргүй 2023-11-06 47.227.179.89

ухаантай хүмүүс т1 хүмүүсийн алдаанаас суралцдаг .Гятад бол одоо АНУ ын дараа орох супер гүрэн болсон нь нэн харамсалтай.Гэвч одоо яаж зогсоохыг НАТО мэдэхгүй байна.Дээр нь Оросуудыг Гятадын өвөрт хийгээд өгсөн Орос хүссэн хүсээгүй бие үнэлэхээс өөр аргагүйд хүрсэн , өөрийгөө цагаан арьстан гэж боддог Оросууд өмхий амтай , п***а нүдтэй х***а нарт бавуулахаас өөр аргагүй дээ.

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.178.94

Ганц орос биш Франц, Герман, Румын гээд хятадаас шууд хамаарах европын орнуудын тоо өссөөр байна. АНУ Их британи гээд хаа ч явсан дэлгүүрээр дүүрэн маде in China бараа байнаа хө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж