Сурвалжлага: Урт цагааныхан "хөөгдөх" дургүй байна

Сурвалжлага: Урт цагааныхан "хөөгдөх" дургүй байна

Сурвалжлага: Урт цагааныхан "хөөгдөх" дургүй байна

60 гаруй жилийн түүхт урт цагаан гэх ахуй үйлчилгээний зориулалттай обьектыг буулгаж тус газар иргэдийн саналаар бүтээн байгуулалт хийхийг өнгөрсөн Баасан гаригт хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн. Тус 8000 гаруй метр квадрат бүхий барилгад 20 компанийн эзэмшлийн талбайг 300 гаруй хүн түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл нийслэлээс гаргасан шийдвэрийг иргэд болон түрээслэгчид хэрхэн хүлээж авч байгаа талаар болон тус барилгын чанар, аюулгүй байдлын талаар сурвалжиллаа.

Хотын А бүсэд байрлах хуучны урт цагаан барилгууд мэргэжлийн бус хүний нүдээр харсан ч нурахад бэлэн харагдана. Харин түрээслэгчдийн зүгээс олон жилийн өмнөх чанар, стандартын дагуу баригдсан учир үзэмж муутай ч одоо үеийн олон давхар барилгаас ч аюулгүй гэдгийг онцлох аж.

Гэвч 1958 онд хоршоологчдын холбооны хөрөнгөөр баригдаж, 1999 онд УИХ-ын 29 дүгээр тогтоолоор нийслэлийн өмч болгосон тус барилгын аюулгүйн нөхцөл хэдийнэ алдагдсан. Тодруулбал, иргэдийн аюулгүй ажиллах нөхцөл, эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэх мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үйл ажиллагааг нь зогсоох тухай 2020 онд Нийслэлийн засаг даргын А/216 дугаар захирамж гарсан байдаг. Захирамж гарахаас өмнө холбогдох байгууллагууд түрээслэгчдэд энэхүү мэдээллийг хүргүүлж, хүсэлт тавьж улмаар 2019 оны дөрөвдүгээр сараас үйлчилгээг нь өөр байр руу түр хугацаанд нүүлгэн шилжүүлжээ. Гэвч шилжүүлсэн барилгын зай талбайгаас хамаарч 300 гаруй түрээслэгчийн 50 орчим нь түр хугацаанд ажилласан байна. Эхлээд тогийг нь хязгаарласан бол захирамж гарсны дараагаар Урт цагааны барилгын ус, дулааныг зогсоосон аж.

Ийнхүү хоёр жилийн турш хоосон амлалт өгч, түрээслэгчдэд горьдлого түрүүлсэн ч барилгыг буулгаагүй, зураг төсөл ч гараагүй учир буцаад үйл ажиллааг нь эхлүүлсэн байдаг. Тиймээс түрээслэгчдийн зүгээс энэ удаагийн шийдвэр нь ч цаг үрсэн, хоосон мэдэгдэл болж магадгүйг хэлсэн юм.

Мөн 2020 онд Нийслэлийн Засаг даргын А/520 дугаар захирамжийн дагуу Урт цагаан үйлчилгээний төв барилгыг дахин төлөвлөх ажлын концепц, зураг  төсөл боловсруулах уралдаан зарласан. НИТХ-аас төсөл шалгаруулах ажлын хэсэг гарч, уралдааны саналыг нийтэд нээлттэйгээр явуулж, байв. Тэргүүн байрт шалгарсан бүтээл тус барилгыг буулгаж, анхны машингүй гудамж байхаар төлөвлөж, Урт цагаан нэрийг авч үлдэхээр тусгасан байдаг.

Улмаар барилгад өнгөрсөн, одоо үеийн Улаанбаатарын түүхийг шингээж, үндсэн барилгын зориулалтыг алдагдуулахгүйгээр залуучуудын төв болгох зорилготой байж. Зураг төсөлд тусгаснаар нийт долоон давхар бүхий оффис, үйлчилгээ, үзвэрийн зориулалттай, автомашины зогсоолтой, ногоон тохижилттой цогцолбор төв байхаар төлөвлөсөн байдаг. Гэвч үүнийг түрээслэгчид дэмжээгүй.

"МЭДЭГДЭЛ Ч ХҮРГЭЭГҮЙ БАЙЖ 1000 ГАРУЙ ХҮНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОХ ЭРХ ХОТЫН ЗАХИРГААНД БАЙХГҮЙ"

Урт цагааны түрээслэгчид:

-Бид хотын даргын мэдэгдлийг хүлээж авахгүй. Түрээслэгчид бүгд нэгдэж, гарын үсэг цуглуулж эсэргүүцлээ илэрхийлнэ. Цаг агаар хүйтэрч байхад гэнэт гарч ирж мэдэгдэл хийж, иргэдээс санал авах нь утгагүй. Өнгөрсөн удаад ч энэ асуудал гарч байсан. Хотын захиргаа холбогдох нэгжүүдэд түрээслэгчид хандахаар зөвхөн албан бичгээр ханд гэдэг байж, өөрсдөө нэг ч албан хүсэлт тавиагүй байж хэвлэлийнхнийг цуглуулж байгаад л ярьчихдаг нь байж болохгүй зүйл. Энд байгаа түрээслэгчид дээд тал нь 20-30 гаруй жил ажиллаж байна. Барилгын чанар муу, нурах гэж байгаа гэж 2019 онд хэлж үйл ажиллагааг маань зогсоож байсан. Гэхдээ төсөв хөрөнгө гаргаж өгөөч, бид засвараа хийе зөвшөөрөл олгооч гэхээр хариу хэлдэг хүн байдаггүй.

Газарт нь шунаагүй юм бол түрээслэгчдийн тавьсан хүсэлтийг авах байсан. Бид барилгадаа засвар хийе гэж хэд хэдэн удаа хүсэлт хүргүүлсэн. Энэ барилгад 300 гаруй хүн тэдний ард гэр бүлийнхнийг нь нэмбэл 1000 орчим хүн хоногийн хоолоо энэ барилгаас залгуулдаг.

2019 оны дөрөвдүгээр сард тог салгаж, бидний заримыг "Шилэн банк"-ны барилга руу нүүлгэсэн. Хоёр жил үйл болоод үйл ажиллагаа жигдэрч байхад дахин гаргасан. Гэтэл тэр хугацаанд Урт цагааны барилгад шинэ обьект, ногоон байгууламжийн аль нь ч хийгдээгүй. Бид одоо хотын захиргааны шийдвэрийн дагуу гарлаа гэхэд хаана очиж ажлаа хийх вэ? Тэр газарт орлоо гэхэд талбайн түрээс нь одоогийнхоос мэдээж өндөр үнэтэй байж таарна. Тэгэхээр бид одоо хүргэж байгаа үйлчилгээний үнэ тарифаа нэмэхээс өөр аргагүй. Ингэхээр үйлчлэх хүн ч олдохгүй эрсдэл үүснэ. Тиймээс түрээслэгчдийн зүгээс ажлын байраа өгөхгүй гэдэг байр суурьтай байгаа.

НЭГ ХҮН ДУНДЖААР 200-250 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТАЛБАЙ ТҮРЭЭСЛЭДЭГ

"Урт цагаан" ХХК-ийн түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлийн тэргүүн:

-Урт цагааны барилга жижигхэн харагддаг ч дотор нь олон хүн хоногийн хоолоо залгуулахаар ажилладаг. Хотын төвд ахуйн үйлчилгээний бүх шаардлагатай үйлчилгээгээ нэг дороос авна гэдэг боломжгүй. Харин тэр зүйлийг Урт цагааны барилга дотор хүмүүс авчдаг. Гутал засвар, оёдол, түлхүүр хувилахаас эхлээд алт мөнгөний дархан, зурагт, хөргөгч засвар гээд бүх үйлчилгээг авч байгаа. Үйлчилгээний үнэ нь ч хямд. Гэтэл энийг нь эрх бүхий хүмүүс тэр бүр анзаардаггүй.

Нэгдүгээрт, ногоон байгууламж болголоо гэхэд нийт том талбайг цэцэрлэгт хүрээлэн болгох нь утгагүй. Хоёрдугаарт, үйлчилгээний шинэ төв газар дээр нь барих талаар санал авч байгаа гэсэн. Тэгвэл Урт цагаанд одоо ажиллаж байгаа хүмүүст тэр төвд талбай олдох уу. Талбай байлаа гэхэд 3-5 метр квадрат талбайг хэдэн төгрөгөөр түрээслэх бол.

Энэ бүхнээс эхлээд тэргүүн эгнээнд түрээслэгчдийн эрх ашгийг харгалзах хэрэгтэй. Хотын төвийн гол бүсэд үйлчилгээний төв иргэдэд зайлшгүй хэрэгтэй. Одоо түрээслэгчдийн хувьд талбайгаас хамаарч өөр, өөр төлбөр төлдөг. Дунджаар нэг түрээслэгч 200-250 мянган төгрөг сард төлж, үүн дээр хэрэглээний зардлын төлбөрөө өгдөг. Харин шинэ барилга ашиглалтад орлоо гэхэд энэ үнээр талбай түрээслэх нь боломжгүй. Тиймээс үйлдвэрчний эвлэлийн зүгээс түрээслэгчдийн эрх ашгийн төлөө тууштай явна.

АЛТ МӨНГӨНИЙ ДАРХАН ХИМИЙН ХОРТОЙ ЭЛЕМЕНТ АШИГЛАДАГ ГЭЖ ХУДАЛ 

Бид Урт цагаанд ажилладаг оёдол болон зурагт засвар, алт мөнгөний дархан гэхчлэн олон түрээслэгчтэй ярилцлаа. Тэдний зүгээс бүгд л барилга буулгахыг эсэргүүцэж байгаагаа хэлсэн юм. Тус төвд 20 жил ажиллаж байгаа алт, мөнгөний дархан хэлэхдээ, бид барилгын аюулгүй байдалд нөлөөлөх нэг ч химийн элемент ашигладаггүй.

Миний хувьд гурван метр квадрат талбайд дарханы үйл ажиллагаа явуулдаг. Сард 250 мянган түрээс өгдөг.

Ээмэг хайлуулах, гоёл чимэглэл засч янзлах гээд түрээсээ төлөөд үлдсэн орлогоороо болоод л байдаг. Харин үүнээс өндөр үнэтэй төлбөр түрээсэнд төлбөл үйлчилгээ маань дагаад өснө. Тэгэхээр надаар үйлчлүүлэх хүн олдохгүй биз гэв.

Энэ мэтчилэн худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хүн бүр л хүндэтгэх шалтгаантайгаар үйлчилгээний төвийг буулгахгүй байгааг хүсч байгаагаа ярилаа. Харин иргэд ногоон байгууламжийн хэрэгцээ хотын төвд хэрэгтэй байгааг онцолсон юм.

УЛААНБААТАРТ БАРИЛГА БИШ НОГООН БАЙГУУЛАМЖ ДУТАГДАЖ БАЙНА

Иргэдийн хэлж байгаагаар хотод тэр дундаа А бүсэд ногоон байгууламж л хамгийн хэрэгтэйг хэлж байна. Ногоон байгууламжийн хэрэгцээ их байгааг зуны улиралд талбайн зүлэг хүртэл баталсан гэдгийг онцоллоо. Тиймээс ч нийслэлээс авч буй саналд дийлэнх хүн нь ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт тус бүсэд хийх нь зүйтэй гэж саналаа өгчээ. Тодруулбал, нийт санал өгсөн хүмүүсийн 96 хувь нь ногоон байгууламж гэдэгт саналаа өгч. Энэ асуулга 7 хоногийн хугацаанд энд байршина. Тиймээс хүн бүр саналаа идэвхтэй өгснөөр хотын барилга төлөвлөлтийн үйл ажиллагаанд оролцох боломж бүрдэж байгаа юм.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

53 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-06 139.5.217.245

Яагаад хөөгдөх ёстой гэж. Бид бас амьдрах ёстой биздээ

Avatar

Нэргүй 2023-11-06 202.9.46.102

Өмчийн эзэн өмчөө мэддэг юм. Хэдэн том түрээслэгч нэртэй. нөхдүүдийг шалга яасан даварсан түрээслэгч нар вэ.

Avatar

Нараа 2023-11-06 202.126.90.131

Цэцэрлэгт хүрээлэн болговол өвгөнтиин хөндии болно ахуйн үйлчилгээ бвал ард иргэдэд тустай даа Заваан байлгах гэж ус тогыг н тасалж нэг үзүүрииг н нураасан М. ЭНХБОЛДТОЙ ЯРИХ УИМ ИХ БИИ БУУЛГАСАН ГАЗРАА БАРИЛГА БАРЬЧИХ ХУГАЦАА БОЛ БСАН ОДОО БОЛТОЛ ХЭВЭЭРЭЭЛ БНАА ТЭР ГАЗРАА БАРИЛГА БАРЬЖ ЭНД БГАА АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ОРУУЛЧИХААД ЭНЭ БАРИЛГАА ЯАХАА ШИИДВЭЛ БАС БОЛНОО

Avatar

Нарантуяа 2023-11-06 202.126.90.131

Хувиин өмч биш шүүдээ Хотын гүйцэтгэх захиргааны хүмүүс нэг нэг хаалгаар н түрээсээ өөрсдөө авдаг бсан тэгээд яагаад өрөнд орсон гэж одоо хэлж бнаа бид цаг тухай бүр л түрээсээ өгч бсанмтэр мөнгө хэнии карманд орсон бэ гэдгииг тогтоох хэрэгтэй Одоо энэ барилгыг сэргээн засах тал дээр төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй бнаа тэгж л ганц үлдсэн үйлдвэриин барилгаа авч үлдии улны хэдэн хүмүүс амьдралаа залгуулж бгаа ард иргэдэд бага ч гэсэн тус болж бгаа шүү

Avatar

Нэргүй 2023-11-06 202.126.90.131

Хотын гүйцэтгэх захиргаа уг н түрээсээ авдаг бсан ёр засвар үйлчилгээгээ хиидэггүй бсан одоо энд бгаа хүмүүс өөрсдөд н засах зөвшөөрлииг н өгчихвөл засаж чадна хамгиин гол н баруун жигүүриин спортын төвииг буулгаад л усыг н хаачихаад тогыг н таслаад явчихсан Мэёэ гомбын Энхболдод хамаг учир бнаа өөрсдөө түрээсээ авчихаад бдаг бсан мөртлөө явахдаа бусдад гай болж тог цахилгааныг н таслаж байдаг н ямар учиртай уим вэ энэсхүн ямар их эрх мэдэлтэй уим вэ тасал гэхээр тасалдаг н хэн вэ энэ хүнии

Avatar

Нарааа 2023-11-06 202.126.90.131

Цэцэрлэгт хүрээлэнд зугаалах ажилгүй хүмүүст ганц үлдсэн үйлчилгээнии барилгаа нурааж өгөхгүй зуулна гэвэл 5 алхаад хойд замын голоор урагшаа алхаад их дэлгүүриин урд зугаалах газар зөндөөн бнаа үйлчигээнии үйлдвэриин зориулалттай ганцхан барилга үлдсэн тэр н урт цагаан шүү бусад хувьчилал нэрээр авсан үйлдвэрүүд бүгд устсан тиим болохоор сэргээнмзасаж гоё болгоод ахуйн үйлчилгээнии чиглэлээр н ашиглах н зөв

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.186.118

буулга цэцэрлэг болгож хөл амрах хоол зарха ггазар болгооч дээ

Avatar

zochin 2023-11-06 122.150.130.221

Niisleliin umchuur uchnuun orlogo xiichd odoo sullj ugx blsoon.

Avatar

Нэргүй 2023-11-06 213.87.154.237

>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-06 202.179.26.67

урт цагаан бас наадмын цэнгэлдэх хзрээлэн барих зураг төсөл шалгаруулж өчнөөн сая төгрөгөөр шагнав гээд байсан даа

Avatar

Зочин 2023-11-06 184.82.64.4

заваан өмхий чийгтэй байранд элдэв үйлчилгээ явуулахаа болимоор юм. засч сайжруулах хэрэгтэй ш дээ.

Avatar

Иргэн 2023-11-06 202.126.89.48

хотын төвдөө засвар хийдэггүй заваан харанхуй ийм барилгыг түрээслэгч нараас айгаад байлгаад байх уу?хүний юманд байгаа гэсэн хүйтэн сэтгэлтэй түрээслэгч нар одоо л хэрэгтэй юм шиг аашлахаа болиоч.хот төрийн нударгаа үзүүлж буулгаж сайхан ногоон байгууламж бариач.баахан дарханы муухай үнэртэй хотод орлого оруулахгүй ямарч өнгө үзэмжгүй хэдхэн хүний мэдлийн юм шиг аашлахаа болиоч.хотын дарга хатуу хандаж ард нийтэд хэрэгтэй парк байгуулахтай гэж хүсэж бна.юм болгонд дураараа дургихаа болиочээ

Avatar

Нэргүй 2023-11-06 103.9.90.100

2, 3 жилийн өмнө тендер зарлаад баахан луйвар хийж нэг компанид зургийн эрх өгөө биз дээ. Эд нараас айгаад байх юу байсан юм. буулгаад шинийг бариачээ. тэр түрээслэгч, түрээслүүлэгчийнхээ, давхар гэрээлсэн асуудлаа иргэний шүүхээр шийдүүлэх хэрэгтэй. тэгж байтал нураад унадаг, баахан хүн үхэж, бэртэнэ. Бөөн хохирол амсана ш дээ

Avatar

Уншигч 2023-11-06 102.129.167.184

ард түмэн өөрсдөө тэнэг ийм байж яаж МОНГОЛ Улс -хөгжих үү. ,

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.178.46

Эдний цаана даварсан хэдэн дундын түрээслэгч нар эднийгээ турхирчихаад жаргаад сууж байгаа. Эзэн нь юмаа мэдэж буулгаад хотын төвдөө сайхан ногоон байгууламж байгуулбал яасын бэ. Нямбаатараа айхгүй хусаа болохгүй бол эскобатаар нэг талаас нь шууд нураа. Эднээс айж монгол улс 30 жил хөгжихгүй шантаажинд байна шүү

Avatar

Нэргүй 2023-11-06 202.9.46.170

Зочин. Хятад цагаачид тэдний унасан гүзар угаасан ус, урлаг соёлын төв байсан байхаа. Тэр түүхийг сөхөөд үз. Есөн гудамж, зуун айл, таван зуун айл гэдэг чин Хятадын засаг захиргааны эртний түүхээс улбаатай
, өөрсдийн гэсэн бичигдээгүй хуулиар оршин тогтнож ирсэн, одоо ч хэвээрээ. Урт цагааныг хайрлагчдийн эрх ашгийг арай өргөн хүрээнд харах гээд үз.?!?!??

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.178.224

45DEESH ERTEI XALYYTSSAN SEKSY OWORT809555877

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.178.224

DYRAA ZYGAATSI80955877

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.188.209

Нураах хэрэгтэй. Хотын өнгө үзэмж гутаасан олигтой үйлчилгээ байхгүй газар шүү.

Avatar

Нэргүй 2023-11-06 59.153.87.39

ахуй үйлчилгээ чамд хэрэггүй өөр бүх хүнд хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-11-06 202.9.40.191

60 жил болсон барилга муудалгүй яадаг юм. Зүлэг мод, усан оргилуур хий. Бөмбөгөр урт цагаан гээд маш их буохирдолтой газар шүү дээ

Avatar

Нэргүй 2023-11-06 59.153.87.39

өвгөнийг хөндий нэгээр нэмэгдэх байх даа

Avatar

Зочин 2023-11-06 202.179.25.149

манайд бүх юмны толгойд хятад, эсбөгөөс хятадын эрлийзүүд сууж байна. Наад түрээслэгчид чинь хамаагүй ээ. Дээр нь суугаад хэд дахин үнэээр түрээсэлж, үн хэлээд байгаа хоёр гурван хүн чин э****з хурдийзүүд шүү дээ. Монгол улс ын нийслэлд хятад, тэдний эрлийзүүдп бүхнийг зохицуулах боллоо. 100 айлын хар. тэр чигээрээ Хашаантын гудамжууд хятадууд байсан. Одоо мөн л нүүхгүй давж байна. Урт цагаан байгаа газар мөн л хятад нөхөртэй айлууд байсан. тэдний үр сад одоо эзэгнэчихээд хөдлөхгүй сууж байна.

Avatar

Нэргүй 2023-11-06 192.82.64.217

Одоо нураахгүй бол өчнөөн жил хэл ам хийгээд л үлдээдэг. Ингээд байвал улс орон яаж цаашид хөгжих вэ
Энд хэдхэн түрээс авч суудаг хүмүүсийн л эрх ашиг явж бга.

Avatar

Монгол 2023-11-06 202.126.90.82

Даварсан гарууд
хүний буюу нийслэлийн өмчийн байшинд орж суучхаад гарахгүй гэдэг чинь дээрэм шүү
гарцгаа

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.178.224

SEKSEER UILCHLNE80955877

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.178.224

EKSY XANGNA80955877

Avatar

Нэргүй 2023-11-06 59.153.112.248

доороо зогсоолтой цэцэрлэгт хүрээлэн байх нь зөв. одоо бол муу муухай нь дэндсэн газар

Avatar

Зочин 2023-11-06 124.158.70.215

Бохир заваан нь дэндсэн орчин 2020 оноос түрээсээ ч төлөөгүй хэдэн хүмүүс Улаанбаатар хотын өнгө үзэмжийг үзэшгүй муухай харагдуулаад сууж байгаа нь дэндэж байгаа юм биш үү??? Бушуу нураавал таарна.

Avatar

м 2023-11-06 66.181.160.25

Жорлон болсон газар.

Avatar

Нэргүй 2023-11-06 59.153.115.155

нурааааааа

Avatar

зочин 2023-11-06 66.181.184.56

Хотын нүүр царайг бузарласан энэ балгас ямар элэнцгийнх нь соёлын өв байдаг юм. Энд улс орон, хотын хөгжилд хувь нэмэр болох ямарч үйлдвэрлэл, үйлчилгээ байхгүй ээ. Хог новшиндоо дарагдсан, шээс баас үнэртсэн бохир заваан, жоом бясаа, хулгана оготно, нохой муур, өвгөнтийн архичид үүрлэсэн, дээр нь мөнгөнус мэтийн химийн бодисын замбараагүй хэрэглээтэй дүрэм журам огт үйлчилдэггүй ийм л газар. Энд үй олон хоолны , худалдаа үйлчилгээний газар ажилладаг гээд боддоо. Үтэр түргэн нураа

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.169.116

соёлынөвд орохоор барилга шүү. торгоно шийтгэнэ барина хорино сөнөөнө устгана гээд хол вахгүй байх. мэдрэл сэтгэл нь өөрчлөлт орчихсон үй түмэн хоосорсон толгойтой нүд нь сохорсон хүмүүсийн аманд тааруулж балиар заваан юм хийж хэлмэгдүүлэхээ зогсоовол таарна. нөгөө улныхан нь хэн нэгнийг барьж дүүжилж байна гэвэл алгаа ташаад дэвхцээд байхаар тзүүн дээр нь тоглолт хийгээд алж байна даа хэдэн улс төрч нэртэй бичиг үсг ч олигтой тайлагдаагүй юмнууд

Avatar

Нэргүй 2023-11-06 202.21.126.30

үхсэний чинь соёлын өв. Наад өгөршсөн байшин нэг өдөр л нурж, баахан хүн дарагдана шүү. Тэр үед биднийг ийм байшинд ажиллуулж байсан гээд төрөөс мөнгө нэхэж орилолдоно доо та нар

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.176.156

нинжа нараас авсан алтаа хайлуулдаг биедээ худлаа шоох гэж

Avatar

Зочин 2023-11-06 66.181.179.114

Байгаа юмаа тордож сурах хэрэгтэй байнаа. Нөгөө талаас түүх гэдэг юмыг бүтээдэг ард түмэн байна, бид нар шиг түүхийн обьектуудаа устгадаг байж болохгүй. Соёлын өв гэж хөшөө баримал биш шүү, соёлын өв гэж бидний өдөр тутмын амьдралын хэв маяг, түүнийг үзүүлсэн зүйлс шүү. Монгол архитекторуудын анхны бүтээлүүдийг хамгаалах хэрэгтэй шүү. Заавал 20-30 давхар бетон шугуй хэрэгтэй юм уу?

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.188.108

Урт цагааны түрээслэгчдийг хөөж явуулах нь зөв. Хотыг хамгийн муухай харагдуулж байгаа газар.

Avatar

zochin 2023-11-06 43.242.242.65

Huuhed baihad yamar baisan odoo ch heveere 20-30 jil yag heveere sayahan neg orson chn yag balgas

Avatar

Зочин 2023-11-06 59.153.115.21

Аймшигийн газар даа. Гаднах нь аймшигийн харагдаж бхад доторхи нь бүр аймаар шүү. Хүний амь насыг хохироож байж л ухаарах гээгүймюм бол эрт буулгах хэрэгтэй. Хотод иргэдэд Ногоон байгууламж л хэрэгтэй бн. Хотын Захиргаа энэ удаад Иргэдээ сонсож хэлсэн ярьсан даа бн гэдэгт итгэж бн шүү

Avatar

зочин 2023-11-06 66.181.178.233

түхээс төлөхгүй, татвар төлөхгүй зэрлэг нөхдийг хөөж гаргаад цэцэрлэгт хүлээн болго

Avatar

Нэргүй 2023-11-06 202.21.96.254

Tur l ezemshig baigaa bol shuud l buulgaad, saikhan alkhdag tom gudam bii bolgo. Naad khe yaadiin!!!

Avatar

Нэргүй 2023-11-06 66.181.188.83

Эзэн нь юмаа мэдээд буулгая гэж байна. Наад хотын үзэмжийг гутаасан нуранги болсон балгасаа хурдан буулга. Бульдозероор шуу ш**

Avatar

Нэргүй 2023-11-06 183.177.97.14

Одоо болно, цэцэрлэгт хүрээлэн байгуул

Avatar

Нэргүй 2023-11-06 202.9.40.3

90-ээд оны үед хотын захиргаанд байсан хүмүүс Жавзмаа нтр нөхдүүд хуваагаад авчихсан. Тэдний хүүхдүүд үе залгамжлаад оодроод байна.

Avatar

малчин 2023-11-06 43.242.242.140

ЭНЭ ДАВАРСАН ГАРУУД УЛАЙМ УАЙМ БОЛЖ ДЭЭ.ТҮЦ-ХЭН ШИГ ХАРХУУД ХУУЛЬ ДҮРЭМ НТР ОГТ ХАМААГҮЙ ЗҮЙЛ ҮҮ?

Avatar

Нэргүй 2023-11-06 103.111.68.3

Урт цагааныг буулгаж ногоон байгууламж барья. Энд төр төмөр нүүрээ харуулаа, өмнө нь бас эд нар олон долоон юм ярьж байгаад буулгуулаагүй, одоо буулгах цаг нь болсон шүү. Хотын даргад Амжилт хүсье.

Avatar

Нэргүй 2023-11-06 202.126.89.124

Өгөөдөр Бүх Айл Өрх, Бүх Аж Ахуйн Нэгжүүд Ойр Орчмыхоо 500мётр доторхи ЦАС, МӨС,өө АРИЛГААД, АРИЛГААД Явчаасай 💯 Үүл Даргыг байхад ийм юм хэвшиж байсан юмсан

Avatar

Зочин 2023-11-06 66.181.188.75

химийн бодис ашигладаггүй ч гэх шиг битүү мөнгөн ус байгаа шүү

Avatar

Нэргүй 2023-11-06 202.179.26.35

Төр төмөр нүүрээ гаргах цаг болжээ. Буулга буулга

Avatar

Нэргүй 2023-11-06 202.21.107.39

Нэг нь юм хийж өөрчлөе, бүтээе сайжруулая гэхээр хар амиа бодсон бэртэгчингүүд нь дандаа эсэргүүцдэг. Хөгцөрч өмхөрсөн, хорхой шавьж, хулганы үүрэнд баригдсан амь насанд аюултай, хотын тохижилтонд сөргөөр нөлөөлсөн ийм хуучны муу барилгуудыг нурааж шинэ бүтээн босголт хийх цаг нь болсон. Сайхан цэцэрлэгт хүрээлэн болгох хэрэгтэй. Дагаад тэр хавийн гудамжнууд гоё болно, үйлчилгээний газрууд олширч үйлчилгээ сайжирна. Тэр хавьд амьдардаг айлууд, хөгшид, нялхасууд гадаалах газартай болно.

Avatar

Зочин 2023-11-06 103.57.92.50

юуг нь асуудгийм шууд буулга

Avatar

САНАЛ 2023-11-06 103.111.68.3

УРТ ЦАГААН БОЛ БУУЛГАХ ЁСТОЙ ГАЗАР ХАА САЙГҮЙ ДҮҮРЭГ ХОРОО БҮРТ ИЙМ ҮЙЛЧИШЭЭ НЭГЭНТ БИЙ БОЛСОН ШҮҮ ДЭЭ

Avatar

oogii 2023-11-06 66.181.183.79

УРТ ЦАГААНЫ НУРААГААД НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗАР БОЛГОХ ЗӨВ. ӨНӨӨДӨР ХАА САЙГҮЙ АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР БАЙГАА. ТИЙШЭЭ ЯВАХ ШААРДЛАГАГҮЙ. ЯВБАЛ ТҮГЖЭЭ Л НЭМНЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж