Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-д суралцаж буй оюутнуудтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-д суралцаж буй оюутнуудтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-д суралцаж буй оюутнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр тус улсад суралцаж буй монгол оюутнуудтай уулзлаа.

Одоогоор Монгол Улсаас БНСВУ-д нийт 34 монгол оюутан суралцаж буй бөгөөд үүний 11 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд суралцаж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч оюутнуудад хандан хэлсэн үгэндээ, БНСВУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлал амжилттай, өндөр үр дүнтэй болсон бөгөөд ирэх онд тохиох Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан БНСВУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлахаар болсныг хэллээ.

Ирэх жилүүдэд найрсаг харилцаатай Монгол, Вьетнамын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд вьетнам хэлтэй боловсон хүчин чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцолж, сурлагын өндөр амжилт хүсэв.

Мөн хүн бүр суралцах хугацаандаа эх орноо төлөөлж буйгаа үргэлж санаж, эв нэгдэл, нэр төрөө эрхэмлэж явахыг захилаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-05 213.87.150.170

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ЗОЧИН 2023-11-05 59.153.115.62

ТЭР ЦЭРГИЙН НОГООН ФОРМ ӨМССӨН ХҮҮХДҮҮД ЯМАР ЧИГЛЭЛЭЭР СУРДАГ БОЛ? ЦЭРГИЙН СУРГУУЛЬД ЮМ БОЛОВ УУ? ЯМАР СУРГУУЛЬД СУРДАГ ЮМ БОЛОО?

Avatar

Нэргүй 2023-11-05 103.57.93.100

ЭНЭ НЭГ ЦАГААН ПЛАЖТАЙ ЭМЭГТЭЙ ЗАХРУУ ЗОГССОН БОЛ ГОЁ ЗУРАГ БАЙЛАА. жААХАН НУРУУТАЙ ХҮҮХДҮҮДЭЭ ГОЛРУУ ОРУУЛАГҮЙ. ЗУРАГ АВХАД ХҮРТЭЛ ГОО ЗҮЙ ХАРАГДАХ ӨНЦӨГ ГЭЖ БИЙ ШҮҮ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж