Тойм: Д.Чойжамц хамбыг чөлөөлж, Т.Бадамжунайн хэргийг прокурорт буцаав

Тойм: Д.Чойжамц хамбыг чөлөөлж, Т.Бадамжунайн хэргийг прокурорт буцаав

Тойм: Д.Чойжамц хамбыг чөлөөлж, Т.Бадамжунайн хэргийг прокурорт буцаав

Энэ долоо хоногт болж өнгөрч буй онцлох үйл явдлыг News агентлаг тоймлож байна.


"ХӨГЖЛИЙН БАНК 500 САЯ АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨРӨӨ ӨӨРИЙН ЭХ ҮҮСВЭРЭЭР 100 ХУВЬ БАРАГДУУЛЖ ДУУСЛАА"

Сангийн сайд Б.Жавхлан:

-Монголын Улсын Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондын өрөө өөрийн эх үүсвэрээр 100 хувь барагдуулж дууслаа. Энд ямар нэг өрийг өрөөр төлөөгүй. Дахин санхүүжилт байхгүй. Хөгжлийн банк нийт зээлийн багцад 55 хувийн буюу 67 зээлдэгчийн зээлээс 40 зээлдэгчийн 1.8 их наядын зээл чанаргүй гэж үнэлэгдэж, цаашид хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх нь яригдаж байв. Энэ бол хоёр жил хүрэхгүй буюу 2022 оны нэгдүгээр сард болсон зүйл.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газар хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж, Сангийн яамны зүгээс тус банкны үйл ажиллагааг чанаргүй зээл эргэн төлүүлэхэд чиглүүлж, шинээр нэг ч зээл олгоогүй.

Энэ оны аравдугаар сарын байдлаар 1.5 их наяд төгрөгийн зээлийг эргэн төлүүлээд байна. Энэ онд 500 сая ам.долларын бонд болон 30 тэрбум иенийн бонд буюу нийт 720 орчим сая ам.долларын гадаад өрийг төлөх сорилттой тулгарсан. Нүүрсний хулгайтай амжилттай тэмцэж, төлбөрийн тэнцэл 800 сая ам.долларын ашигтай гарсан. Гадаад валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрсэн. Эдийн засаг тогтворжиж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Тодруулбал, 2014 онд татсан БНХАУ-ын Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл 135 сая ам.доллар, 2016 онд татсан "Кредит Свисс" банкны хамтарсан зээлийн үлдэгдэл 205 сая ам.доллар, 2016 онд татсан АНУ-ын санхүүгийн байгууллагын зээлийн үлдэгдэл 56.3 сая ам.доллар, бусад богино хугацаат эх үүсвэрийн үлдэгдэл 103 сая ам.доллар. Гадаад өр төлбөрөө амжилттай төлөх нь зээлжих зэрэглэлээ хэвээр хадгалж үлдэх эерэг нөлөөтэй.

ТБХ: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 5 ХУВЬ БОЛГОХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАВ

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар "D-parliament" цахим сүлжээнд НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох санал асуулгыг явуулсан. Санал асуулгыг зургаан өдрийн дотор 100 мянга гаруй иргэн дэмжиж хуульд зааснаар УИХ-аар хэлэлцэхээр болсон билээ.

Энэ хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн баасан гарагт НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох санал, асуулгын дүнг хэлэлцүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Тэгвэл өнөөдөр /2023.11.01/ НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох асуудалд УИХ-аас Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилсон байна.

Т.БАДАМЖУНАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОР РУУ БУЦААВ

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайд холбогдох хэргийг шүүхээр хэлэлцэн, шүүгч нар зөвлөлдсөний эцэст нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурор руу буцааж шийдвэрлэлээ. Шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр эхэлсэн бөгөөд төрийн нууцтай холбоотой асуудал яригдана гэсэн үндэслэлээр хаалттай горимд болсон юм.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.

Д.ЧОЙЖАМЦ ХАМБЫГ ЧӨЛӨӨЛЖ, Д.ЖАВЗАНДОРЖИЙГ ТОМИЛОВ

Монголын бурхан шашинтны төв- Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр /2023.11.01/ хэлэлцэн, хүлээн авчээ. Улмаар Д.Чойжамц хамбын нэр дэвшүүлсэн Бурхны шашны дээд сургуулийн багш, лхаарамба Д.Жавзандоржийг тус үүрэгт албаны шалгуурт нийцсэн хэмээн үзэж, Захиргааны өргөтгөсөн хурлын нийт гишүүдийн 85.7 хувиар дэмжин, дараагийн Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам XXX Хамба номун ханы үүрэгт албанд томилжээ.

Тэргүүн их хамба лам XXX Хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслолын үйл ажиллагааг билгийн тооллын өлзийт сайн өдөр товлон гүйцэлдүүлэхээр тогтлоо гэж Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн ХМОНХА-наас мэдээллээ.

THE LEAGUE: ЭНЭ УЛИРАЛ Б.БИЛГҮҮНИЙ ХҮЛЭГҮҮД ДЭХ СҮҮЛИЙНХ ҮҮ?

Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лиг/2023.11.03/ албан ёсоор эхэлсэн. Өнгөрсөн жил финалд шалгарсан Гарьдын эмэгтэй баг энэ жилээс Хүлэгүүд болсон билээ.

Багийнхаа гол тоглогч болох Н.Нандинхүсэлийг Америк руу үдсэн аваргууд энэ улирал хэрхэн тоглох вэ гэдэг фэнүүдийнх нь анхаарлыг татаж байна.

Нээлтийн өдрийн сүүлийн тоглолтод Хасын Хүлэгүүд болон Налайх Бизон багууд оролцоно. Хүлэгүүдийн удирдлагууд энэ зун өнгөрсөн улирлын алдаагаа эргэцүүлж, зүгээр суусангүй. Баг дотроо их цэвэрлэгээ хийн цус сэлбэв. Ингэхдээ туршлагатай Д.Мөнхтүвшин, хамгаалалтаараа гайхагддаг Г.Билгүүн, амжилт нь ахисан шагналын эзэн Ч.Ихбаяр нарыг нэгтгэж, ирээдүйтэй залуустай олон жилийн гэрээ хийсэн. Тухайлбал, 18 насандаа шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, Азийн наадмыг зорьсон 204 см өндөртэй А.Азбаяртай зургаан жилийн гэрээг байгуулжээ. Сурагчийн ширээнээс шууд л оюутны лигийг алгасан дээд лигт тоглох түүнээс их зүйл хүлээж байгаа нь ойлгомжтой. Түүнээс гадна оюутны лигийн шилдгүүд болох Э.Түшиг, Б.Барсболд, Ч.Тэмүүлэн, М.Цэнгүүн, Э.Эрмүүнзаяа, С.Биндэрьяа нартай гурван жилийн гэрээ байгуулсан аж.

Ерөнхийдөө Хүлэгүүдийн бүрэлдэхүүн өнгөрсөн улиралтай харьцуулахад хамаагүй тэнцвэртэй буюу туршлага, залуу насыг хослуулж байгаа харагдана.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-11-05 66.181.188.110

ЛАМХАА НАРЫГ ХҮЧИНДСЭН АСУУДЛААР ЧОЙЖАМЦ ХАМБА ОГТ УУЧЛАЛТ ГУЙГААГҮЙ НЬ ҮНЭН СЭЖГИЙН САНАГДСАН.

Avatar

Нэргүй 2023-11-05 213.87.150.170

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-11-05 202.9.46.52

Гандан нийт олны төлөө буяны байгууллага гэх мөртлөө хашааныхаа 4 буланг тойрог болгоод олон түмнийхээ хөдөлгөөнд саад учруулахгүй буян болоосой.

Avatar

Нэргүй 2023-11-05 66.181.177.23

ГАНДАНГИЙН ХАШААНД ТУЛГАЖ БАРИСАН ХАШАА БАЙШИНГ НУРАА ГАНДАНГИЙН ХАШАА 200 ЖИЛИЙН ӨМНӨ ИНГЭЭД Л БАЙЖ БАЙГАА

Avatar

Zochin 2023-11-05 59.153.86.113

Choi hamba bugsduj bugsduulj hanasan bololtoi

Avatar

Нэргүй 2023-11-05 59.153.114.157

буцаан олголт гэж нэг нь өгсөн болж нөгөө нь авсан нэр зүүсэн хэрэггүй юм хийх юм өөрсдийнхөө эхнэрүүдээс асуугаад овоо мөнгө гэж бодоод байна уу би улиралд тавин мөнга авдаг байснаа багассаар хорьхон мянга авдаг хүнд нэрийн хор

Avatar

Нэргүй 2023-11-05 59.153.113.227

SEKSEER XALYYTSTAL44DEESH80955877

Avatar

Нэргүй 2023-11-05 59.153.113.227

SEKSDI MERGJLN XANAGCH SEXSYGEER80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж