ОХУ өчигдөр /2023.11.04/ ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан томоохон үзэсгэлэнг дэлгэлээ. Тус үзэсгэлэнд ОХУ-ын ололт амжилтыг дэлгэн үзүүлнэ.
Ерөнхийлөгч Путин гуравдугаар сард уг үзэсгэлэнг зохион байгуулах зарлиг гаргажээ. Зарим ажиглагч түүнийг дахин сонгогдохын тулд үзэл суртлын хүрээллээ бий болгох зорилготой ийм зарлиг гаргасан гэж үзэж байна. Сонгуульд дахин нэр дэвших тухайгаа зарлан, үзэсгэлэнгийн нээлтэд оролцож магадгүй гэж таамаглаж байсан ч арга хэмжээнд оролцоогүй аж.
Харин оронд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Путины ойрын холбоотон Николай Патрушев үзэсгэлэнг нээж үг хэллээ.
Үзэсгэлэнг Иосиф Сталины үүсгэн байгуулсан, Зөвлөлтийн готик маягийн гоёмсог павильонуудын цуглуулгаараа алдартай ВДНХ үзэсгэлэнгийн талбайд зохион байгуулж байна. Эндээс иргэд Зөвлөлтийн үеийг эргэн дурсах учиртай аж. Үзэсгэлэнд Оросын өнцөг булан бүрээс гаралтай эд өлөг дэлгэхээс гадна Украины Луганск, Донецк мужуудаас ч аж үйлдвэр, боловсрол, технологийн зүйлс багтжээ.
Путин 2000 оноос хойш ОХУ-ыг удирдаж байна. Тэрбээр ирэх онд дахин сонгогдвол бүрэн эрхийн хугацаагаа 2030 он хүртэл сунгах юм.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ