Залилангийн замаар олсон мөнгөөрөө тансаг цуглуулгатай болжээ

Хуучирсан мэдээ: 2023.11.05-нд нийтлэгдсэн

Залилангийн замаар олсон мөнгөөрөө тансаг цуглуулгатай болжээ

Залилангийн замаар олсон мөнгөөрөө тансаг цуглуулгатай болжээ

Чек залилах замаар 180 сая ам.долларын орлого олсон бизнес эрхлэгч найман жилийн хорих ял авчээ. Тэрбээр залилангийн замаар олсон 180 сая ам.доллараа тансаг амьдралд зарцуулсан. Хамгийн сонирхолтой нь тэр дэлхийн хамгийн тансаг, сонгодог автомашины цуглуулгатай болжээ.

Чекийн залилан нь дансанд байршуулсан мөнгийг дундаас нь зувчуулж авах банкны эсрэг залилангийн хэрэг юм.

Мичиган мужийн харъяалалтай Нажееб Хан нь 70 настай. Тэрбээр шуналаасаа болж сохорсон байж гэдгээ холбооны шүүгчдэд хүлээн зөвшөөрсөн байна. Түүний цуглуулгад Феррари, Фиат, Ягуар зэрэг 250 автомашин байгаагаас гадна нисэх онгоц, завь, нисдэг тэрэгнүүд ч бий. Мөн Аризоно, Мичиганд байр, Флорида, Монтанад бусад үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ.

97 сарын хорих ялаас гадна Нажееб Хан банкинд 121 сая, үйлчлүүлэгчдэдээ 27 сая, татварт 9.8 сая ам.долларыг тус тус эргүүлэн төлөх болжээ. Өмгөөлөгчдийн хэлснээр тэр дуудлага худалдаагаар зарим машинаа зарах замаар 40 сая ам.доллар олж, өрнөөсөө барагдуулсан гэв.

Тэр энэхүү залилангийн хэргээ 2011-2019 оны хооронд үйлдсэн байна. Ингэхдээ гурван банкаар дамжуулан олон тооны чек, мөнгөн гуйвуулга хийж, дансандаа байгаа мөнгийг зохиомлоор өсгөжээ. Түүний завшсан мөнгө 73 сая ам.доллар болсон.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ГайхмаарГайхмаар
6
ХахаХаха
6
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж