Хонгконгийн тусгаар тогтнолын тухай цахим сүлжээнд бичсэн оюутан хоёр сарын хорих ял авлаа. Тодруулбал, 23 настай Мика Юэн нь 2018-2023 оны хооронд Хонконгийн тусгаар тогтнолыг дэмжсэн утгатай цахим нийтлэлийг инстаграм, фэйсбүүкт 13 удаа оруулжээ. Эдгээрийн ихэнхийг Японд сурч байх үедээ цахим сүлжээндээ оруулсан байна. 13 нийтлэлээс ердөө хоёрыг нь Хонгконгод байхдаа оруулсан.
"Би Хонгконгийн иргэн. Би Хонгконгийн тусгаар тогтнолыг дэмжиж байна. Хонгконгийн тусгаар тогтнол бол цорын ганц гарц" гэх мэтээр тэр бичсэн.
Хонгконгийн шүүх Баасан гаригт Мика Юэнд хоёр сарын хорих ял оноолоо. Хүмүүсийг өдөөн турхирах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлэх зорилгоор ял оноох шаардлагатай гэж ерөнхий шүүгч Виктор Со үзсэн байна. Тухайн нийтлэлүүдийг оруулах үед Мика Юэний цахим сүлжээн дэх дагагчид тийм л олон байгаагүй гэх үндэслэлээр ялыг бага зэрэг хөнгөрүүлжээ. Мөн дахин гэмт хэрэг үйлдэх магадлал бага гэж түүний өмгөөлөгч Стивен Кван хэлсэн байна.
Эх сурвалж: JAPAN TODAY
Холбоотой мэдээ