Дуучин Селин Дион өнгөрсөн Даваа гаригт Лас Вегаст болсон хоккейн тоглолтод очжээ. Үндэсний хоккейн лигийн тоглолтод хүрэлцэн ирсэн нь Селин Дион гурван жилийн дараа анх удаа олны өмнө ил гарсан тохиолдол болов.
Канадын дуучин тэрбээр өнгөрсөн жил мэдрэлийн системд нөлөөлдөг ховор төрлийн өвчтэй гэж оношлогдсон. Үүний дараа хэд хэдэн аялан тоглолтоо хойшлуулжээ.
Хоккейн тоглолтын дараа тэр инстаграмдаа "Хөвгүүдтэйгээ хамт Монреал Канадиенс багийнхан дээр зочлоход таатай байлаа" гэж бичээд, тухайн үеийн гэрэл зургаа хуваалцсан байна. Уг зурагт Селин Дионы гурван хүү, Монреал Канадиенс багийн ахлах дасгалжуулагч Мартин Сент-Луис болон зарим тоглогч багтжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ