Израилийг Олон улсын эрүүгийн шүүхэд өгнө гэв

Хуучирсан мэдээ: 2023.11.05-нд нийтлэгдсэн

Израилийг Олон улсын эрүүгийн шүүхэд өгнө гэв

Израилийг Олон улсын эрүүгийн шүүхэд өгнө гэв

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Газын зурваст хийсэн үйлдлийнх нь төлөө Израилийг Олон улсын эрүүгийн шүүхэд өгөхийг хичээнэ гэж Бямба гаригт мэдэгдлээ. Мөн Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг "Бидний ярьж хөөрөх хүн биш болсон. Бид түүнээс зайгаа барьсан" гэв. Израиль улс өөрийгөө хамгаалах эрхээ хэтрүүлэн ашиглаж, Газын зурваст дарангуйлал, харгислал, аллага үйлдсэн гэж Турк үзэж байна. 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Ойрхи Дорнод дахь айлчлалынхаа хүрээнд Туркт саатах болсноо мэдэгдсэн. Тиймээс Эрдоган, Энтони Блинкен нар удахгүй уулзах төлөвтэй байна.

Энтони Блинкений айлчлал Йорданд үргэлжилж буй. Тэрбээр Бямба гаригт Йорданы нийслэл Амман хотноо Арабын хэд хэдэн Гадаад хэргийн сайд болон Ливаны ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч тэргүүтэй албаныхантай уулзав. Тодруулбал, Йордан, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Египет, Катар улсуудын Гадаад хэргийн сайд нар уг уулзалтад оролцжээ. 

Газын зурвас дахь нөхцөл байдлаас хүргэвэл, өчигдөр бүс нутгийн хойд хэсэгт байрладаг НҮБ-ын мэдлийн сургууль цохилтод өртжээ. Тус сургуулийн байранд дүрвэгсэд байрлаж байсан. Халдлагын үеэр 15 хүн амиа алдаж, 70 гаруй хүн шархаджээ.

Түүнчлэн Египетийн Улаан хавирган сар нийгэмлэгээс илгээсэн 47 ачааны машин бүхий хүмүүнлэгийн тусламж өчигдөр Рафах боомтоор Газын зурваст нэвтэрлээ. Ийнхүү Египетээс Газын зурваст амжилттай нэвтэрсэн ачааны машины тоо 421 болж байна. Гэвч шатахууны нийлүүлэлтийг хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж