Украиныг барууны зэвсгийн үйлдвэрлэлийн төв болгох хүсэлтэй гэв

Хуучирсан мэдээ: 2023.11.05-нд нийтлэгдсэн

Украиныг барууны зэвсгийн үйлдвэрлэлийн төв болгох хүсэлтэй гэв

Украиныг барууны зэвсгийн үйлдвэрлэлийн төв болгох хүсэлтэй гэв

Украины Стратегийн аж үйлдвэрийн сайд Олександр Камышин улс орноо барууны зэвсгийн үйлдвэрлэлийн төв болгох хүсэлтэй байгаагаа мэдэгдэв. 

"Оросын өдүүлсэн дайн болон Газын зурвас дахь мөргөлдөөн нь улс орнууд батлан хамгаалах системдээ мөнгө зарцуулах шаардлагатай болсныг харуулж байна.

Бид Украиныг чөлөөт ертөнцийн зэвсгийн арсенал болгоход анхаарч байна. Украины батлан ​​хамгаалах салбарын 500 орчим компани Оросыг эсэргүүцэхийн тулд зэвсгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хүчин чармайлтад хувь нэмрээ оруулж байна. Үүнд, төрийн өмчийн 70 үйлдвэр, нисгэгчгүй систем үйлдвэрлэдэг хувийн хэвшлийн 200 гаруй үйлдвэр, төрөл бүрийн зэвсэг, сум үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй хувийн хэвшлийн компани багтдаг. Бид бүх төрлийн зэвсэг, сум үйлдвэрлэхэд анхаарлаа хандуулж байна. Мөн үүнийгээ дайны талбарт туршиж, илүү сайжруулж чадна гэдгээ харуулна. Энэ бол бидний чөлөөт ертөнцөд хувь нэмрээ оруулж чадах зүйл. Таны харж байгаачлан батлан хамгаалах салбар дэлхийн хэмжээнд улам бүр чухал болж байна" гэж Камышин хэллээ. 

Олександр Камышин нь найман сарын өмнө энэ албан тушаалд томилогдсон бөгөөд Украины батлан ​​хамгаалах салбарт ажиллаж буй 300 мянган хүнийг хариуцаж байна. Тэр өмнө нь Укрзализницийн үндэсний төмөр замын даргаар ажиллаж байжээ. Дайны эхэн үед тус байгууллага нь олон зуун мянган украин хүнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан байна. 

Өдгөө тэр Украины батлан хамгаалахын салбарыг Укрзализнициа шиг амжилттай үйлдвэр болгоход анхаарч байгаагаа хэлжээ. 

Украин одоогоор дотооддоо миномёт, их бууны сум, нисгэгчгүй онгоц, хуягт машин, пуужин болон бусад төрлийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж байна. Салбарын бүтээн байгуулалт өмнөх жилтэй харьцуулахад хэдэн арав, зарим талаараа хэдэн зуу дахин өссөн гэдгийг Камышин онцлов. Тухайлбал, сүүлийн 10 сарын хугацаанд их бууны сумны үйлдвэрлэл 20 дахин, хуягт тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл тав дахин өсчээ. 

Украиныг дэмжихийн тулд олон ч улс зэвсгийн нөөцөө үлэмж хэмжээгээр шавхсан. Тиймээс Украин улс хамтарсан зэвсэг үйлдвэрлэл зэргийг эрэлхийлэн олон улсын батлан хамгаалахын форумыг саяхан зохион байгуулжээ. Форумын дараа 60 гаруй компани Украины Батлан хамгаалах аж үйлдвэрийн холбоонд нэгдэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Эдгээр нь АНУ, Их Британи, Франц, Герман, Польш, Чех, Туркийн компаниуд юм. 

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж