Инээдний цаана гуниг нуусан "Би ч гэсэн жаргамаар байна"

Инээдний цаана гуниг нуусан "Би ч гэсэн жаргамаар байна"

Инээдний цаана гуниг нуусан "Би ч гэсэн жаргамаар байна"
Нэгэн амралтын өдөр гэр бүлийн хоёр хуримын ойгоо тэмдэглэхээр дотны найзуудаа гэртээ урина. Амьдралын жаргал, зовлонгоо хуваалцсан хосуудын хувьд маш чухал шийдвэрийг бие биедээ хэлэхээр шийдвэрлэсэн хэдий ч бүх зүйл орвонгоороо эргэдэг. Өнөөдөр эсвэл хэзээ ч үгүй…Энэ бол "Би ч гэсэн жаргамаар байна" жүжиг. "Би түүнээс сална аа. Заавал сална. Надад түүнээс салах долоон шалтгаан байна…"хэмээн Дөнгөж 40 гарч яваа болов уу гэмээр ноомой доожоогүй байрын нэгэн эрэгтэй ингэж хашгична. Бүх зүйл ингэж эхэллээ.
Амттан, зууш сэлт өрсөн ширээ нь үүнийг илтгэнэ. Хормогч зүүсэн залуухан хархүү ямар нэгэн хоол, зууш бэлтгэх зууртаа өнөөх эрэгтэйн яриаг анхааралтай сонсч байлаа. “Тэр яг л шулам. Би салах болсон долоон шалтгаанаа чамд хэлье. Нэгдүгээрт, түүний ааш гэж адсага. Хоёрдугаарт, хайр, халамж гээчийг мэдэхгүй, хүйтэн хөндий амьтан” гээд л тэрбээр шалтгаануудаа үргэлжлүүлэн тоочиж гарлаа.
Хамгийн сүүлчийн, хамгийн чухал шалтгаан нь юу болохыг чи мэдэх үү. Хамгийн гол нь тэр надад хайргүй. Тийм ээ, тэр надад хайргүй. Гүйцээ, би түүнээс саллаа…
Гэр бүлийн амьдралаас залхаж, яахаа мэдэхгүй уймарсан энэ эрэгтэйн дүрд гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ тун чадварлагаар тоглоно. Харааны шил зүүж, үсээ хоёр тийш хуваан гөлчийтөл самнасан энэ эрэгтэйн тэгтлээ үзэн ядаад байгаа эхнэр нь үнэндээ ямаршуухан хүн юм бол. Харин эхнэрийн дүрд гавьяат жүжигчин Ж.Оюундарь тоглосон байна. Гартаа боксын улаан бээлий углан орж ирсэн түүний авир төрх үнэхээр нөхрийнх нь хэлсэнчлэн ширүүн дориун, дээрэнгүй.
Гартаа угласан бээлий нь түүний нөхөртөө авсан бэлэг. Түүгээрээ нөхрийгөө тоглоом шоглоомоор цохих гэж араас нь элдэнэ. Хоёр гавьяатын ур чадвар, жүжиглэлттэй ярих зүйл алга. Үзэгчид тайзнаа гарах бүрт алга ташиж, угтана.
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 2010 онд анх нээлтээ хийж байсан В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмыг дахин амилуулж байгаа нь энэ цаг үед үзэгчдийн талархлын хүлээж байна. Уянгын драмын жүжгийг хөгжилтэй, хоржоонтой байдлаар харуулж чадсанаараа хүний сэтгэлд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлнэ. Амьдралын бодит үнэнг инээд, хоржооны цаана шигтгэж, зорин ирсэн үзэгчдэд нэгийг бодож, хоёрыг тунгаах орон зайг эрхгүй үлдээнэ.
"Би ч гэсэн жаргамаар байна" жүжгийг үзсэн хэн бүхэнд гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, хосуудын харилцааны үнэн дүр төрх, дур тачаал, дурлал хайрын ялгааг ойлгуулах аж.
Хайртай бүхэн нь дэргэд байхад өөр нэгэн жаргалыг хүсэмжилж, тэмүүлэх нь амьдралын утга учир мөн үү. Гагцхүү өөрт олдсон тэр аз жаргалаа өнгөлж, тордож, улам гялтгалуулж явах нь зөв үү энэ мэт маш олон асуултыг таны толгойд эргэлдүүлнэ. Магадгүй таны зовлон гэж нэрлээд буй тэр зүйлийг өөр хэн нэгэн хамгийн ихээр хүсдэг ч юм бил үү.

Гэрлэлтийг данх гэж төсөөл. Тэр ердөө л хөрж чадна. Та үүнтэй санал нийлэх үү. Тэгвэл гэрлэлтээс айж бас зугтааж, бусдын гэр бүлийн аз жаргалаас хуваалцах нь жинхэнэ аз жаргал уу.

Найруулагч Н.Наранбаатарын бүтээл "Би ч гэсэн жаргамаар байна" уянгын драмын жүжгийг Хүүхэлдэйн театрын тайзнаа арваннэгдүгээр сарын 2, 3, 4, 5-нд ердөө дөрөвхөн удаа Монголын хүүхэлдэйн театрт тоглож байна. Уран бүтээлчдийн зүгээс гэр бүлээрээ заавал үзэх драмын жүжиг гэдгийг хэлж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-11-04 139.5.218.66

Хүн үзэхээр юм хийчхээд гэр бүлээрээ заавал үзэх жүжиг энэ тэр гэмээр

Avatar

Зочин 2023-11-04 66.181.189.235

энэ залуу нэг тийм жүжигчний царайгүй харагдаад байдагийн хэ хэ.

Avatar

Нэргүй 2023-11-04 213.87.150.210

Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

- y; 2023-11-04 216.38.195.74

– gdni mc mlr

Avatar

Нэргүй 2023-11-04 216.38.195.74

– ##;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж