Орост Монголын эзлэн түрэмгийлэл "барууны байлдан дагуулагчдаас" дээр байсан

Хуучирсан мэдээ: 2023.11.04-нд нийтлэгдсэн

Орост Монголын эзлэн түрэмгийлэл "барууны байлдан дагуулагчдаас" дээр байсан

Орост Монголын эзлэн түрэмгийлэл "барууны байлдан дагуулагчдаас" дээр байсан

Монголын эзэнт гүрний нэг хэсэг болох Алтан ордны хаант улсын эзлэн түрэмгийлэл  нь Москвагийн хувьд "барууны байлдан дагуулагчдаас" илүү дээр  байсан гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Мөн тэрбээр Оросын дундад зууны үеийн түүхийн гол хүн, хунтайж Александр Невскийг Монгол хаанд очиж улс орноо захирах зөвшөөрөл авсныг сайшаажээ.

Владимир Путин ОХУ-ын Иргэний танхимын шинэ гишүүдтэй уулзах үеэрээ ингэж ярьсан байна. Тэрбээр “Ард түмний эв нэгдэл нь Оросыг хилээ шинээр тогтоож, ахиулахад гол хүчин зүйл болсон. Энэ үргэлж үнэн байсан. Александр Невскийн үед юу болсныг эргэн санацгаая. Эцсийн эцэст тэрбээр Алтан ордны хаант улс руу аялж, Ордын хаадын өмнө мөргөн  барууны довтолгоог үр дүнтэй эсэргүүцэхийн тулд ханхүүгийн хувиар улс орноо захирах зөвшөөрөл авсан"  гэж мэдэгджээ.

Алтан ордныхон харгис, хэрцгий үйлдэл хийсэн ч орос хэл, уламжлал, соёлд нөлөөлөөгүй гэж Путин онцлоод "Харин барууны байлдан дагуулагчид" үүнийг хийхээр зорьсон гэж хэлсэн байна.

"Тийм ч учраас бид Александр Невскийг гэгээнтэн хэмээн хүндэлдэг. Тэрээр ийм сонголт хийсэн учраас  Оросын ард түмнийг, дараа нь манай улсын нутаг дэвсгэрт амьдарч буй бүх ард түмнийг хамгаалахын төлөө санаа тавьсан" гэж Путин хэлэв.

ЭХ СУРВАЛЖ: UKRAINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
170
ЗөвЗөв
24
ХахаХаха
13
ТэнэглэлТэнэглэл
9
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж