Агаарын тээврийн салбар энэ онд 1.5 сая орчим зорчигч тээвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 50 хувь нэмэгдсэн үзүүлэлт аж.
Үүний зэрэгцээ агаарын тээврийн тасалбарын үнэ хоёр дахин хямдарч, МИАТ компани орон нутгийн нислэгээ сэргээсэн гэж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдэгджээ.
Түүнчлэн олон улсын нислэг дээр нислэг үйлдэх авиа компани нэмэгдэж, нислэгийн тоо нэмэгдсэн гэв. Тухайлбал, долоо хоногт 80 орчим нислэг үйлдэх бололцоотой болсон байна.
Эдгээрээс гадна, Эрээн-Улаанбаатар хоорондох тээврийн тариф 10 дахин буурсан гэж салбарын сайд онцлов.
Холбоотой мэдээ