Ирэх онд Монгол Улсын ДНБ 74 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.доллар давна гэж Засгийн газраас тооцоолжээ.
Түүнчлэн УИХ, Засгийн газраас 30 жилийн хугацаанд гаргасан 560 гаруй баримт бичгийг цэгцэлж, 2019 онд Үндсэн хуульд хөгжлийн бодлого төлөвлөлтийн заалт оруулж, 2020 онд УИХ “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг баталсан гэж мэдэгдэв.
Монгол Улсын Засгийн газар арваннэгдүгээр сарын 1-нд бүрэн бүрэлдэхүүнээрээ хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийх үер Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ингэж мэдэгдсэн аж.
Холбоотой мэдээ