АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа олон тэрбум ам.долларын санхүүжилт хүссэн асуудлаар Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон болон Сенат хоёр санал зөрөлдсөн хэвээр байна. Үүнээс шалтгаалан АНУ нь Украинд цэргийн тусламж үзүүлэхэд төсөвлөсөн бэлэн мөнгөний хэмжээ хурдан дуусч байгааг Цагаан ордон мэдэгдэв.
Баасан гарагт зарласан 425 сая ам.долларын аюулгүй байдлын багц нь АНУ-ыг Киевт олгох мөнгөний дээд хязгаарт хүргэв.
Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Жо Байден үндэсний аюулгүй байдлын төлөө 100 гаруй тэрбум ам.доллар, тэр дундаа Украинд 61.4 тэрбум ам.доллар, Израйльд 14.3 тэрбум ам.доллар шаардсан бөгөөд нэмэлт хуулийн төслийг "хоёр намын цогц хэлэлцээр" болгон батлахыг Конгрессоос шаардсан.
Гэвч шинээр сонгогдсон АН-ын дарга Израилийн тусламжийн хүсэлтийг Пүрэв гаригт хүлээн авсан ч Украины санхүүжилтийн төлөвлөгөөгөө тодорхойлоогүй байна.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Холбоотой мэдээ